Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор ойрын хугацаанд чанарын шаардлага хангасан цөөн тооны сургалтын төвийг нээх үү гэдэг асуудал яригдаж буй.
Энэ талаар хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор сургалтын төвийг нээх асуудлаар холбогдох байгууллагуудтай холбогдож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шаардлага хангасан сургалтын төвийг нээнэ” гэлээ. Мөн халдварт өвчний тархалтын үед аль болох олон хүн нэг дор зорчихгүй байхыг анхаарч байгаа тул хязгаарлалт хийхгүй. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл дугаарын хязгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэлээ.
Дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүд гудамжаараа нэгдэж дэд бүтцэд холбогдох боломжтой. Харин нийслэлээс айл бүрийн хашаанд дэд бүтцийн шугам татах боломжгүй гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэллээ.
Сэлбэ дэд төвийн 29 мгб хүчин чадалтай дэд станц удахгүй ашиглалтад орно. Тус газрын үйл ажиллагаатай танилцахад зарим гүйцэтгэлийн ажил хангалтгүй байна гэдгийг хотын дарга С.Амарсайхан онцлов. Зарим гүйцэтгэгч компаниуд явган хүний замыг шинэчлэхэд шаардлага хангахгүй байгаа тул чанартай зам хийх үүрэг өглөө.
Улаанбаатар хотын захирагч С.АМАРСАЙХАН
-Эзний ёсоор сэтгэлээрээ ханддаг байдал хаа сайгүй дутагдаж байна. Тендер авсан нэрээр төсөв хөрөнгөөр завших, чанаргүй бүтээгдэхүүн шахдаг байдал их байна. Аж ахуйн нэгжүүдэд ч бас энэ шаардлагыг тавина. Иргэдийн хувьд зураг төслийн дагуу дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч байна гэх гомдол мэдээлэл ирүүлж байна. Чанарын шаардлага хангахгүй байрыг хүлээж авснаар жил ч болохгүй хана, тааз нь нурж байна. Тиймээс цаашид улсын комиссын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага гарч байна. Иргэдийг хохироосон албан тушаалтан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх болно. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан хариуцлагагүй ажиллаж байна. Болж бүтэж буй жаахан ажлаа дөвийлгөдөг асуудал хаа сайгүй байна.
Зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор сургалтын төвийг нээх асуудлаар холбогдох байгууллагуудтай холбогдож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шаардлага хангасан сургалтын төвийг нээнэ.
Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр, иргэд хариуцлагатай байгаа ч анхаарах олон асуудал байгаа аж. Энэ хүрээнд Улаанбаатар хотоос хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авчээ.
ЯАРМАГ ДАХЬ ЭМНЭЛГИЙН 100 ОРЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИД АШИГЛАЛТАД ОРУУЛНА