Бүгд найрамдах Чад улсын агаарын хүчний Су-25 байлдааны онгоц Аджи Коссэй баазад байхдаа гэнэт пуужингаар галлаж, пуужин хоосон шатахууны машиныг нэвт гарч, Францын С-130 онгоцны хажуугаар гаран барилга онож, таван хүний аминд хүрчээ.
Болсон явдлыг бичсэн талбайн камерын бичлэг цахим орчинд ил болсон байна. Бичлэг дээрээс харахад хөөрөхөөр бэлдэж байсан Су-25 онгоцны өрөөсөн далавчнаас пуужин харваж, хоосон шатахууны машиныг нэвт гаран, С-130 Херкүлес тээврийн онгоцны далавчны хажуугаар өнгөрч харагдана. Тус С-130 Херкүлес онгоц нь Чадад ажиллаж буй Францын цэргийн өмч аж.
Тэнэсэн пуужин цааш хөөрсөөр айлын байшин онож, гурван хүүхэд, хоёр том хүний аминд хүрчээ. Аджи Коццэй бааз Чадын нийслэл хотод байдаг аж. Дээрх үйл явдлыг санамсаргүй осол хэмээн үзэж байгаа ч зарим эх сурвалжууд оногдсон байшин Чадын армийн том офицерын гэр байсан хэмээн мэдээлж байна.
Tchad : Le bilan passe à 5 morts avec le décès d'une fillette et 2 blessés dans l'explosion d'un missile tiré d'un avion de l'armée de l'air tchadienne survenue ce jour 17 avril au quartier Farcha Garan Goso de la base militaire Sergent-Chef Adji Kosseï
Barkhane sur place pic.twitter.com/nTsP2AuZTO— Rebecca Rambar (@RebeccaRambar) April 17, 2020
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ