ЭТТ: Тавантолгойн уурхайг хятадуудад зараагүй | News.MN

ЭТТ: Тавантолгойн уурхайг хятадуудад зараагүй

ЭТТ: Тавантолгойн уурхайг хятадуудад зараагүй

ЭТТ: Тавантолгойн уурхайг хятадуудад зараагүй

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авах юм. Өнөөдөр /2020.04.20/ энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ хийлээ.  

Тус  компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Өнөөдрийн байдлаар хувьцааны дансаа нээлгэсэн нэг сая 850 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн дөнгөж 300 мянга нь хувьцааны дансаа банкны данстай холбосон байгаа юм. Үлдсэн хүмүүс нь банкны дансаа мэдүүлээгүй. Тиймээс үлдсэн хүмүүс хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай байна. Мөн хувьцааны дансаа нээлгэсэн иргэд банкны дансаа шалгаж баталгаажуулах хэрэгтэй байна. Хувьцааны ногдол ашгийг цахим баримтаар дамжуулан хувьцааны ногдол ашиг олгох хүсэлтийг Сангийн яам руу явуулсан.

НӨАТ-ын баримт бүртгүүлдэг дансаар ногдол ашгаа авч болно гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Тиймээс хувьцааны дансаа нээлгэсэн банкны дансаа холбуулаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг НӨАТ-ын баримт бүртгүүлдэг дансаар нь дамжуулж олгох ажлыг судалж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтэй холбоотойгоор иргэдийн зүгээс “Намайг мэдээгүй байхад миний хувьцаа хасагдсан байна”, “Нэг удаа сургалтын төлбөрөө хийсэн байхад 600 ширхэг хувьцаа хасагдсан байна” гэх зүйлийг их асуудаг. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд хороо дүүрэгт гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хуулбарлан цуглуулж байна. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч нь "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК.  Тус компани дээр үйлдвэрчний эвлэл байгуулагдсан. Тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон арван ажилтнаа "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК ажлаас нь халсан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК компанийн техник дээр ажилладаг нэр бүхий есөн ажилчныг техник дээр ажиллахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнээс болоод эсэргүүцлийн арга хэмжээнд хүрсэн. Уурхайчид өглөө ажилд гарах, орой буухдаа засмал замаас уурхай хүртэлх хугацаанд алхалт хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэхдээ энэ нь уурхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй. Салбарын сайд энэ асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Дээрх хоёр компанид үйл ажиллагаагаа хэвийн явуулах албан бичиг, шаардлага хүргүүлсэн. "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК  48 цагийн сул зогсолт хийсэн байснаа зогсоогоод,  уурхай дээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргасан.

2020 он гарсаар нийтдээ 2.3 сая тонн нүүрс олборлож 2.1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос нэмэгдсэн. Уурхай дээр болсон үл ойлголцол цэвэр хөдөлмөрийн маргаанаас үүдсэн асуудал. Засгийн газарт үйлдвэрчний эвлэл тодорхой шаардлага тавьж, гурван талт хэлэлцээр байдлаар шахалт нөлөөлөл үзүүлдэг шиг үүнтэй адил явдал “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр болж байна. Сүүлдээ улстөрчид, иргэний хөдөлгөөний байгууллага ажиллагсдын шаардлагыг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдох явдал гарч байна. Уурхай бол улс төрийн байгууллага биш ээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг мөн Тавантолгойн уурхайг хятадуудад зарчихлаа гэсэн буруу ташаа мэдээлэл тарж байна гэдгийг онцолъё" гэв.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 182.160.0.142

Тэтгэвэрийнхны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцааны тоо 1072 хэвээрэ шүү. Монголоор дүүрэн хар нүүрснийхээ орлогоос Тэтгэвэрийнхныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хасаж доромжлохоо зогсоох хэрэгтэй. Өчнөөн жил иргэдийн мөнгийг инфляци гэдгээр хуурч мөнгийг нь үнэгүйдүүлсэнээ санах хэрэгтэй. Эдгээр иргэдэд Таван Толгойгоос юу ч ноогдохгүй гэчихээд одоо болохоор хувьцааны талыг нь өгөх гэж буй бололтой. Бүтэн 1072 -гоо өгчихөөчээ.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.184.210

Нэр гайгүй явсан энэ сэтгүүлч улс төртэй холбогдоод ирэхээрээ удахгүй болохоо байна даа, хөөрхий

Avatar

Makmohan зүсээ хувиргасан 2020-04-20 202.55.188.88

Ер ард түмнийг тэнэг гээд л байх шиг . Уг нь макмохан нэрнэ өөрчлөөд ийм нэртэй болсон шүү дээ . Маш их луйвар хийсэндээ . Даанч нэгч хүн энэ талаар дуугарахгүй юм даа

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

ганхуяг цар тахлаар далимдуулж этт ихэнх ажилчдыг амралт нэрээр ажлаас зайлуулж холдуулж байгаад зөвхөн өөрийн болон улс төрчдийн тойрон хүрээлэлд байдаг халаасны хүмүүсийг байнга ажиллуулах нэрээр хулгай луйвар хийж байгааг чинь мэдэж байгаа шүү. сонгуулиас өмнө амжиж хулгайлахаар улайрч байна. ялангуяа тендер нүүрс борлуулалт дээр гол мөнгөө босгохоор цар тахлыг далимдуулж байна. атг гүйцэтгэх ажлын шугамаар хяналт тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

ганхуяг г*** царайлсан г*** стайлын муужгай шил зүүсэн сонин цүнх баригч уурхайчдаа дэмжихгүй харин ч эсэргээрээ өнгөрсөн жил цалин нэмсэн байхад дуугүй байгаарай ухааны юм фб гээрээ мэдээлж эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа уурхайчдын урмыг хугалж байгаа юм. ганхуягаа чи бол этт д зүгээр түр зуурын үзэгдэл шүү заа. аятайхан байгаарай. ард түмний уурхайг аятайхан удирдаад ард түмний талд байгаад зөөлөн сандал дээрээ шигдээд байж чадахгүй бол зайлаарай.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

яагаад хэдэн бор уурхайчид газар нутаг эх орныхоо төлөө хориод хоног тэмцэж байхад нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага очиж сурвалжлахгүй байгаа юм. яагаад эрдэнэс тавантолгойн хк аас зүүн цанхийн ордыг салгаж эрдэнэс тавантолгой майнинг гэж компани байгуулж хятадуудад өгч байхад ямар ч тв очиж сонирхохгүй байгаа юм.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

ганхуяг амарбаяр гэж энэ тв 5 сэтгүүлч нөхрийг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар авч өндөр цалин өгч монголын бүх сэтгүүлчдийг мэдээллийн сайтуудыг тв нүүдийг өөрийн эсрэг нэг ч үг үсэг бичихгүй байхаар хор найруулж өндөр төлбөр төлж хаалтын гэрээ байгуулсан.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

Ганхуяг сумьяабазар хоёр гөлөг монголын хэдэн өлөн сэтгүүлчдийг худалдаж авч чадсан байж болно. чи монголын ард түмнийг бүгдийг худалдан авч чадахгүй шүү.

Avatar

Зочин 2020-04-20 103.229.120.113

Манай улсын байгуулагууд бүгд хоточ нохой шиг нэг нэг хэлэмгий сэтгүүлчтэй болжээ. Энэ нөхрийн ярисан болгон худлаа Эрдэнэс майнинг Чалкогийн Ти Ти Си эндТи, олворлолтын ТиТиЖиВи Ко дээр очсон МонНис2 тавэрт хамт байралсан. Хилээр экспортонд гарсан нүүсний 80 хувь нь МСS-н ,орон нутгийн таван толойн нүүрс, үлдсэн 20 хувь нь улсын нүүрс байгаа

Avatar

Зочин 2020-04-20 66.181.190.178

ГАНХУЯГ ЭТТ ХК ТАЙ ХОЛБООТОЙ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ГАРГАХГҮЙ БАЙХ ТАЛААР БҮХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТВ САЙТУУДТАЙ ХААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН. ГОЛ ХОР НАЙРУУЛАГЧ ЗУУЧЛАГЧ НЬ АМАРБАЯР ГЭЖ МАН ЫН УЛААН б**с ДОЛООГЧ ТВ 5 САРАНГЭРЭЛИЙН СЭТГҮҮЛЧ ЭНЭ НӨХӨР ШҮҮ ДЭЭ. ЭТТ УУРХАЙ ДЭЭР ӨРНӨЖ БАЙГАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ АЛЬ Ч САЙТ ТВ СУРВАЛЖЛАХГҮЙ БАЙГАА НЬ ИЙМ УЧИРТАЙ. МАН ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИГ ГЭХ ЛУЙВРЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ ТАВАНТОЛГОЙН ЗҮҮН ЦАНХИЙГ ЭТТ ХК-ААС ШИЛЖҮҮЛЖ МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2020-04-20 202.126.88.175

Тэвшээр зөөж жонхуурах тусмаа хятадын аманд орно.200 жил ашиглана гэж хуцсан л хүмүүс.20 жилийн дараа энэ сорчилж ашигласан уурхай чинь ашиглалтын зардлаа дийлэхгүй.Нүүрс үнс болоход ойрхон байна.Тодорхой байгаа ноолуурын зах зээлээ харж чадахгүй малтаж улсаа хорлодог тэнэгүүд чадахгүй.

Avatar

zochin 2020-04-20 150.129.141.55

AN – YN KHIIJ BAYGAA L AJIL

Avatar

Зочин 2020-04-20 103.57.93.205

Үндсэн хуулинд хил рүү чиглэсэн болон дотоодын мухар төмөр замтай уурхайг нэг компаний монополь болохоос сэргийлсэн заалт орууламаар

Avatar

Зочин 2020-04-20 103.229.120.2

EAGLE TV ЭЭР ТӨМӨРЗАМЫН НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭЭД БАТТУЛГА ЯАХ АРГАГҮЙ УЛСЫН ХӨГЖЛӨӨС ХОЙШ ТАТАЖ БАРАГ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН САНАГДЛАА ЯАХЛААРАЙ ИЙМ МУУХАЙ ЮМ ЭМСИЭС ТЭЙ ТААРАМЖГҮЙ БАЙДЛАА УЛСЫН ХӨГЖИЛТЭЙ ХОЛИОД БАЙДАГ ЮМУУ ХААШАА ЮМ

Avatar

БОЬЖ ҮЗ .ИЧЭЭЧ 2020-04-20 202.131.232.202

ЮУ ГЭЖ УЛСДАА ИА МӨНГӨ ӨГЧ БАЙГАА УУРХАЙГАА ХЯТАДУУДАД ЗАРАХ ВЭ ДЭЭ. ИЙМ ХУДАЛ ЯРИАГ З.ЭНХБОЛД ЭРДЭНЭЭ ТЭРГҮҮТЭЙ АН-ХАН Л ГАРГАЖ ЯРЬЖ УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МАН ЫН ХИЙЖБАЙГАА АЖЛЫГ ХАРЛУУЛАХ Л ГЭЖ ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.АРГА ЯДСАН УЛСТӨР ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж