УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.20/ намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Түүнийг намаасаа гарах болсонтой холбоотойгоор бусад намаас санал ирж байгаа бөгөөд ирэх Лхагва гариг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж