Баянгол дүүргийн XIII хорооны иргэн 18 настай Н-ийг энэ сарын 30-ны 05:00 цагийн үед Ховд аймгийн харъяат Сонгинохайрхан дүүргийн X хороонд оршин суугч 20 настай, эрэгтэй О гэгч согтуугаар зодож хүчиндсэнийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн гэмтэл согог судлалын үндэсний төвд зодуулсан хүн ирж эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн иргэн 45 настай эрэгтэй Э-г автобусны буудлын орчим үл таних залуу зодож, гэмтээснийг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Түвшин
Н.Түвшин