16 настай иран хүү дэлхийн аварга Магнус Карлсенг хожив | News.MN

16 настай иран хүү дэлхийн аварга Магнус Карлсенг хожив

16 настай иран хүү дэлхийн аварга Магнус Карлсенг хожив

16 настай иран хүү дэлхийн аварга Магнус Карлсенг хожив

The Banther блитз шатрын цомын тэмцээн өнгөрөгч өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж аваргаа тодруулжээ. Энэхүү тэмцээнд нийт 132 шатрын тамирчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд дэлхийн аварга Магнус Карлсен тэргүүтэй 109 их мастер оролцсон байна. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний аваргын төлөө дэлхийн аварга Магнус Карлсен болон Иранийн 16 настай өсвөрийн шатарчин их мастер Алиреза Фирузжа нар тааран тоглож, иран хүү их мастерыг 8.5-7.5 гэсэн харьцаатай хожин, 14 мянган ам.долларын эзэн болжээ. Мөн тэрбээр ийнхүү FIDE буюу Олон улсын шатрын холбооны 2700 оноонд хүрсэн хоёр дахь хамгийн залуу шатарчин болсон байна.

Шигшээ тоглолтын өмнө дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсен “Фирузжа бол миний хамгийн том сорилт” хэмээн тодотгосон бол тоглолтын дараа “Сайхан тоглолоо, Алиреза. Миний хувьд аймшигтай тоглолт боллоо. Би зүгээр л тоглолтынхоо дэгээс гажуудчихлаа. Тэр бүх магтаалыг хүртэх эрхтэй хүн. Би илүү сайн байх ёстой байжээ. Тэр гайхалтай хүчирхэг юм. Магтахаас өөр хэлэх үг алга” хэмээн шууд дамжуулалтын үеэр хэлжээ. Харин өдгөө дэлхийн чансааны 21-р байранд бичигдэж буй их мастер Алиреза Фирузжа “Тоглолт 50:50 гэсэн харьцаатай байсан гэж би бодож байна. Хэн ч ялж болох тоглолт байлаа. Аз л ивээлээ” хэмээжээ.

Магнус Карлсен өнөөдөр /2020.04.20/ Алиреза Фирузжа тэргүүтэй дэлхийн шилдэг найман шатарчныг 250 мянган ам.долларын тэмцээнд урин оролцуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-20 66.181.161.36

Энэ Магнус Карлсен чинь ялагдашгүй мундаг шатарчин байсан биз дээ.

Avatar

Зочин 2020-04-20 202.179.26.229

КАРЛСЕН ӨӨРӨӨ 250 МЯНГАН ДОЛЛАРААР ИВЭЭН ТЭТГЭЖ БАЙГАА ЮМ УУ? СВЕН МАГНУС ЭЭН КАРЛСЕН. ШАТАРЫН ЕРТӨНЦ ЦАГЫГ ЭЗЭЛСЭН БОСОО АВАРГУУДТАЙ. 60 ОНООС ХОЙШ ФИШЕР, ФИШЕРИЙГ ДАРААД КАРПОВ КАРПОВЫГ КАСПОРОВ ТЭГЭЭД ЭНЭТХЭГИЙН АНАНД ТЭГЭЭД СҮҮЛИЙН 7 ЖИЛ ЭНЭ КАРЛСЕН. АНАНДЫН ӨМНӨ ХЭН БИЛЭЭ НЭГ НӨХӨР БАС 5-7 ЖИЛ БАЙДАГ САНАГДАНА. ЖАРГАЛТАЙ ЕРТӨНЦ ДӨӨ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж