Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг НҮБ-аас Дэлхийн номын өдөр болгон зарласан билээ. Монгол Улсын үндэсний номын сан, Шинжлэх ухааны академитай хамтран “Эрдэм” номын чуулган ном танилцуулах үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлж байна. Уг үйл ажиллагаа нь энэ сарын 20-ноос 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд Шинжлэх ухааны академи болон Анагаах ухааны академиас өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын номуудыг хандивлалаа.
Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Залуу хойч үеийнхээ боловсролд бага ч гэсэн тус дэм болох зорилгоор цаашид ч гэсэн гаргасан ном бүтээлээ хандивлаж байна” хэмээн хэлсэн юм.
Энэ жилээс эхлэн Шинжлэх ухааны академитай хамтран “Эрдэм” номын чуулганыг жил болгон тэмдэглэж, номын худалдаа болон ном хандивлах үйл ажиллагааг явуулахаар болсон байна. Хөл хорионы энэ цаг үед Монголын үндэсний номын сан цахим хуудсаар 24-нийг хүртэл 10:00 цагт онлайнаар шууд хүргэж байхаар болжээ. Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо залуу үеийнхээ оюуны хөл хориог зогсоохын тулд Шинжлэх ухааны академитай хамтран цаашид дэвшилтэт техник технологи дээр тулгуурласан олон үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ