ДЭМБ: Тахлын дараагийн голомт Африк болж магадгүй | News.MN

ДЭМБ: Тахлын дараагийн голомт Африк болж магадгүй

ДЭМБ: Тахлын дараагийн голомт Африк болж магадгүй

ДЭМБ: Тахлын дараагийн голомт Африк болж магадгүй

Нийт 1,3 тэрбум хүн оршин суудаг Африк тивд одоогийн байдлаар шинэ төрлийн коронаирусийн 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,100 гаруй хүн нас бараад байна. Хэрэв дорвитой арга хэмжээ авч, сайтар хамгаалж чадахгүй бол Африк тив тахлын дараагийн голомт болж, 300 орчим сая хүн уг вирусийн улмаас нас барж, 30 сая хүн ядууралд орох магадлалтайг ДЭМБ анхааруулжээ. Америк болон Европ тивтэй харьцуулахад Африк тив нь аялал жуулчлалын хөгжил тааруу, иргэд нь ч тэр бүр аялаад байдаггүй тул халдварын тархалт харьцангуй бага байгаа юм.

Хүн амынх нь гуравны нэгээс илүү хувь усны хомсдолд орсон, хот суурин газрын оршин суугчдын 60 гаруй хувь нь ядуу буурай, нягтаршил ихтэй бүсэд амьдардаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ муу энэ тивд халдвар газар авахад ойрхон байгаа аж. Түүнчлэн бусад тивүүдтэй харьцуулахад Африк тив нь сүрьеэ, ХДХВ-ийн өвчлөл хамгийн өндөр байдаг нь шинэ төрлийн коронавирусийн цар тахалд илүү өртөмтгий байна гэх дүгнэлтэд хүргэж байгаа аж.

НҮБ-ын Африкийн эдийн засгийн асуудал хариуцсан комиссоос Африк тивийн ядуу буурай орнуудын гадаад өр, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон бусад асуудлыг зохицуулах 100 тэрбум ам.долларын тусламжийн багц шаардлагатай байгааг сануулжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 2020-04-20 51.89.200.106

"БИД МОНГОЛД ТАРХАХЫГ МЭДЭЖ БАЙСАН ".

Avatar

ene ervvl hvn mon uu 2020-04-20 64.119.27.10

baasaniih medeh be dee.taaj meddeg targan am uu, taamaash meddeg targan vnee yu uu dee he he. hudalaa ner tor hootsoldoj burj baigaa l baihaa..

Avatar

Зочин 2020-04-20 103.229.120.217

Африк чинь харин цөөхөн байгаа харагддаг эсвэл нуудаг дардаг аргаа хэрэглээд байна уу уг нь хамгийн түрүүнд л дэгдэж тархмаар юм эсвэл зүсэн зүйлийн өвчинд нэрвэгдэж зовсоор байгаад барагтай тархахаа больсон юм болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж