Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй гэх Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар уриалга дэвшүүлэхээс өөр ажил хийсэнгүй. Сүржин нэрнээс цаашгүй тус газрынхан үндсэндээ “хийх ажилгүй” гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ ч нотоллоо. Он гарснаас хойш шатахууны үнэ 330 төгрөг хүртэл буурчихаад байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эсрэгээрээ өсч, иргэдийг бухимдуулж буй.
Дураараа үнээ нэмэхээс биш буулгаж мэддэггүй аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдэд ШӨХТГ хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой байтал уриалга дэвшүүлсэн гэхээс өөр ажлаа тайлагнасангүй. Тус газрынхны хэлснээр бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд үнээ буулгахыг уриалснаар нөгөөдүүл нь үнээ буулгачих юм байх. Харин уриалга дэвшүүлснээ цар тахалтай холбож аль болох торгууль ногдуулахгүй гэх тайлбар өгч байгаа юм. Нөгөө талаас тус газрынхан зөвхөн монополь байгууллагын үнийн өсөлтөд хяналт тавьдаг учраас одоогоор монополь байгууллага байхгүй тул эрх нь хязгаарлагдсан гэх.
ШӨХТГ-ынхан өнгөрсөн хугацаанд ч бас үнийн өсөлтийг барихад ямар ч арга хэмжээ аваагүй. Зөвхөн төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ, иргэд гомдлоо мэдүүлж болно, аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргалаа гэхээс өөр чихэнд чимэгтэй мэдээ дуулгалгүй өдийг хүрч байна. Өнөөдөр ч бас үнийн өсөлтөд торгуулийн арга хэмжээ авахаас илүүтэй аж ахуйн нэгжүүддээ үнээ буулгах уриалга дэвшүүлсэн гэдгээ хэллээ. Цаашид ч бас хэрэглэгчдийн эрх ашиг хохирч, үнэ өссөөр байхад уриалга дэвшүүлсэн гэдгээ индрийн цаанаас зарлаж суух уу, ШӨХТГ-ынхан.
Б.ЦЭЦЭГ
магнайг санав 2020-04-20 66.181.161.119
шөхэг дарга нь лхагвасүрэн багануурын залхуу энхболдын шадар
Яаг үнэн 2020-04-20 202.21.100.210
Ямар ч хэрэггүй худлаа мөнгө угаасан газар
Томор 2020-04-20 202.179.31.29
ажил хийдэггүй, ажлаа мэддэггүй, ард олноо гэсэн сэтгэлгүй ийм газрыг ТАТАН БУУЛГАЖ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХЭМНЭ
/*-*/ 2020-04-20 49.0.213.170
Татан буулга
Х 2020-04-20 139.5.217.80
Нээх сайхан нэртэй ч юу хийж байгаа нь огт мэдэгдэхгүй байгууллага байна аа.
зочин 2020-04-20 80.110.117.204
Үнэ нэмэгдээд байхад бараа аваад үйлчлүүлээд байвал төлбрийн чадвартай л байна.Авахгүй үйлчлүүлэхгүй байвал болох юм биш үү
Мийгаа 2020-04-20 66.181.161.122
Авилгачин царайтай шаар байна штэ.Уриалж байна гээд суухыг бол би ч чадна.Урьдах дарга нар ажлаа хийж л байсан,энэ нөхрийг урьдчилаад хахуульдчихжээ.
k 2020-04-20 192.82.78.48
yostoi hiih ajlgvi nuhud b.aleedee.utsaar yarihaar toohgvi,uur gazarluu shiljvvlj holduulaad,,bidend hamaagvi gh yum b.alee,yah gj suudag yum boldoo
Иргэн 2020-04-20 119.40.100.154
Энэ ажил хуулиа мэдэхгүй ШӨХТГ-ын дарга Лхагва гэж нөхөр юу юу ч ярьчив. Өрсөлдөөний тухай хуульд 7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох гэж байдгийг мэддэггүймуу мэдэн будлиад байдымуу. Өөрөөсөө зайлуулсан утгагүй юм ярьж хурал хийж сүржигнэхээ л больчилдоо.
Зочин 2020-04-20 103.9.90.130
Ипотекийн 8 хувь дээр маш их гомдол гардаг Энэ талаар сайн ажилласан бол зүгээр байсан юм.
Зочин 2020-04-20 180.149.93.98
ШАЛ ХЭРЭГГҮЙ ГАЗАР ТАТАН БУУЛГАЖ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХЭМНЭХГҮЙ ЮМ БАЙХ ДАА
Малчин ард Пагваа 2020-04-20 49.0.213.170
Одоо чинь төрийн байтугай хувийн хэвшилийнхэн ажил хийе гэсэн бодолгүй болсон шүү дээ