ФОТО: 36-хан насандаа бусдад хорлогдсон С.Зоригийн 58 насны төрсөн өдөр | News.MN

ФОТО: 36-хан насандаа бусдад хорлогдсон С.Зоригийн 58 насны төрсөн өдөр

ФОТО: 36-хан насандаа бусдад хорлогдсон С.Зоригийн 58 насны төрсөн өдөр

Өнөөдөр Монголын ардчиллыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй журмын нөхөд нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

С.Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ. Тэрбээр 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсч, 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн философийн ангийг дүүргэсэн байна. 1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байв. 1989 он – Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан С.Зориг байжээ.

Тэрээр 1989-1990 онд Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон юм. Гэвч 1990 оноос ардчилсан үйл явцад алдаа гарч байгааг тэрбээр ажиглаж, 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулав. Тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв.

1998 оны аравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч, Монголын ард түмнийг цочроосон юм.

Түүний дүү С.Оюун 1999 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Иргэний Зориг Намыг байгуулсан юм. С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд, МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэжээ.
С.Зориг Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоожээ.
1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saruul 2020-04-20 202.9.40.89

tsetseg yaaxuu ee zaxialagch xajuud chini yawaad bna shtee iim baidaltai 23 jil yawlaa xa xa

Avatar

Зочин 2020-04-20 202.126.88.175

Алтанхуяг Буян Жагаа Батүүл физикээр Энхсайхан Амаржаргал гээд бүгд номын дуу сонссон.Дунд мэргэжилтэй Женко Хүрэлсүх энэ улсыг эднээс долоон дор самарч байна.Нэг нь жонхууруулж самарсан,нөгөө нь муу нэр зүүхээс айгаад попрох хийрхэхээс өөр ажил хийхгүй.Хоёулаа ямар нэг зальтай хорчингууд эсвэл гадны нөхдүүдэд сумлагдаад ашиглагдаж байгаа.

Avatar

Зочин 2020-04-20 202.131.227.174

Энэ зүтгэлтнээр хичээл заалгаж байлаа шүү. Нэр төрийн хэрэг байнаа.

Avatar

Зочин 2020-04-20 207.6.112.23

S.Zorigiig amid baihad ni uzen yaddag baisan humuusiin 1 ni S.Erdene baisan. Medeh humuus ni amid baigaa shuu. MoAX-ii jiriin gishuudees bugd bish um gehed heseg buleg humuus gerchilne. Jujigchid, huuramchuud.

Avatar

Зочин 2020-04-20 124.158.107.35

та нар Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлэгчид нь биш самууруулагчид нь
хөшөөнь хөдлөхгүйл болохоос биш та муусайнуудйг хилэгнэн харж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж