Налайх-Чойрын 4.4 км замыг дөрвөн эгнээ болгоно

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Налайх-Чойрын 4.4 км замыг дөрвөн эгнээ болгоно

Налайх-Чойрын 4.4 км замыг дөрвөн эгнээ болгоно

Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2020 онд авч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ИНДРА:

-Энэ жилийн төсөл, арга хэмжээнүүд маань улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, хоёр улсын урт хугацааны зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар зэрэг таван эх үүсвэрээс санхүүжилт авна. 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 төсөл арга хэмжээ, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 83 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 36 төсөл арга хэмжээ, хоёр улсын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн төсөл арга хэмжээ явуулж байгаагийн нэг нь дууссан. Энэ жил үлдсэн гурван зам барилгын ажил нь хийгдэх болно. Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км шинээр автозам, 17.5 км уулзваруудын өргөтгөл шинэчлэлт, 178.6 у/м гүүр засварын ажил, төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц хийгдэнэ.

Эдгээр ажлуудын зорилго нь суурьших иргэд болон автомашины тоо нэмэгдэж байгаа учир Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгох нэгээхэн хэлбэр. Мөн орон сууц, гэр хорооллуудын холбоос замуудыг тавьж, блокон систем нэвтрүүлнэ. Хотын гол болон туслах замуудын засварын ажил эхэлсэн бөгөөд нийт 65 мянган м.кв нөхөөсийн ажил хийгдэнэ. Заадсын 110 мянган метр ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 175 байршилд рамп гаргах ажил хийнэ. Мөн 4000 гаруй тэмдэг тэмдэглэгээ, осол аваар гардаг газруудыг эрэмбэлж хурд сааруулагч хийнэ. Үүнээс гадна есөн байршилд нийтийн тээврийн зогсоолын ажил, арчлалтын ажил мөн хийгдэнэ. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармаг болон Сонсголонгийн гүүрийг засварласан. Туулын гүүрийг мөн ашиглалтад оруулсан. Одоо үлдэгдэл тохижилтын ажил үлдсэн. Налайхын 20.9 км замын өнгө хучилтын ажил хийгдэнэ. Зам хаахгүйгээр өргөтгөлийн ажлаа хийнэ. Аль болох хөдөлгөөнд саад болохгүй ажил хийнэ. Энэ жилдээ бүрэн ашиглалтад орно. 4,64 метр өргөнтэй замыг Налайхын аж үйлдвэрийн парк руу байгуулна. Дөрөв гаруй км автозамын ажил ерөнхийдөө дуусч байгаа. Энэ нь цаашдаа Чойр гэх мэт зүүн бүсийн аймгуудтай холбогдоно.

Сүүлийн хоёр жил их бороо орсны улмаас насжилт урттай замууд маань их эвдэрсэн. Ийм учраас Баянбүрдийн зам, ТЭЦ-4 гэх мэт газруудад эдгээр замуудаа нөхөх биш бүрэн засах ажлыг эхлүүлсэн. Борооны ус зайлуулах шугам, барилгажилт ихэссэн учир барилгын компаниуд хэт их ачаатай автомашинаар явж замд хүндрэл учруулж замын даац хэтрүүлж байна, иймээс зөвшөөрөлтэй даацтай явахыг уриалж байна. Дүнжингарав, Нарны замыг холбосон нүхэн гарц хийнэ. Улаанбаатар-Багануур чиглэлийн маш их ачаалалтай замыг энэ жил барина. Мөн Дарь- Эхийн автозамын шинэчлэлийн ажил эхэлнэ. Налайх-Чойрын 4.4 км замыг дөрвөн эгнээ болно. 14 хоног тутам хийж буй ажлаа тайлагнана.

Дугуйн замын ажлыг энэ жил хатуу хучилтаар хийнэ. Өмнө нь бол буддаг байсан. Одоо бол 52 км дугуйн зам хийнэ. Дугуй унах хүмүүсийн тоо ихэссэн. Нийслэлийн иргэдийн 39.3 хувь автобусаар, 6.5 хувь алхаж, 2.6 хувь таксигаар, 2.4 хувь унадаг дугуй, мотоциклиор зорчдог бол 49.2 хувь нь автомашинаар зорчдог байна. Иймээс дугуйн замыг хөгжүүлье хэмээн шийдсэн. Дугуйн замыг А, Б буюу төвийн хэсгээр 5 шар-Саппоро-Баянбүрд, Багшийн дээд-Зүүн 4 зам-Офицеруудын ордон, Яармагийн гүүр- Маршалын гүүр-Налайх гэх мэт замуудаар хийнэ. Богд уулаас Налайх хүртэл баригдах дугуйн замаар дугуйн тамирчид, оршин суугчид маань их явах байх. Төвийн автозам хангалттай сүлжээнд орсон учир одоо блокон системийг сайжруулж холбоосон замууд хийнэ. Харин бусад талаараа гэр хороолол руу автозамын асуудлыг ихээхэн шийдэх болно. Газар чөлөөлөлтийн ажлууд мөн хийгдэж байгаа. Энэ жил аль болох замуудыг хаалгүй засварын ажлуудыг хийнэ. Оройн цагаар богино хугацаанд хөдөлгөөнд саад учруулахгүй.

ГУРВАЛЖИНГИЙН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАНА

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын орлогч дарга н.Мөнхбат:

-Энэ дөрөвдүгээр сарын 22-ноос 27 хүртэл Гурвалжингийн гүүрийг хэсэгчлэн хаана. Гурвалжингийн гүүрэн дээр хоёр газар гажилт үүссэн байгаа. 2007 оноос уг газар засварын жил хийгдээгүй. Иймд хөдөлгөөний зохион байгуулалт хийнэ. Орой 23-06 цаг хүртэл замын засварын ажил хийж байгаа. Ирэх сараас тэмдэг тэмдэглэгээ эхэлнэ.

Тээврийн замын цагдаа Ч.Чимэдбат:

-Энэ сарын 22 буюу Лхагва гаригаас энэ сарын 27-ны Даваа гариг хүртэл засварын ажил эхлэх учир уг замыг хэсэгчлэн хаана. Эдгээр өдрүүдэд гурвалжингийн гүүрний ачаалал ихээхэн нэмэгдэх тул тухайн замаас зайлсхийж, нийтийн тээвэр ашиглахыг зөвлөж байна.

Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга н.Энхбаатар:

-Энэ жил ТЭЦ-4 урдуур явж буй 6 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Тахилтаас Авто худалдааны цогцолбор хүртэл 1.5 км зам, нүхэн гарцын хамт хийгдэнэ. Хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор Нарантуул, Дүнжингарав захууд дээр нүхэн гарц хийнэ. Чингэлтэй 14, 18-р хороод дээр далангийн ажил хийгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж