"Covid-19" есдүгээр сард Уханиас өөр газарт үүссэн гэв

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

"Covid-19" есдүгээр сард Уханиас өөр газарт үүссэн гэв

"Covid-19" есдүгээр сард Уханиас өөр газарт үүссэн гэв

Өдгөө цар тахал болсон "Covid-19" халдвар өнөөг хүртэл арваннэгдүгээр сард Хятадын төв хэсгийн Хубэй мужийн Ухань хотын хүнсний захаас үүссэн гэгдэж байсан билээ. Гэвч Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийж буй судалгаанаас харахад хамгийн анхны "Covid-19" өвчин есдүгээр сард Хятадын өмнөд хэсэгт үүссэн бололтой.

Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн баг вирусийн мутаци, генийг цаг хугацааны дарааллаар нь судалж үзсэний үндсэн дээр дээрх таамгийг дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар бол "Covid-19" өвчин анх есдүгээр сард Уханиас өмнө зүгт үүсээд, халдвар тээгч нь Ухань хотод ирсний дараа мутацид орж, илүү халдвартай, хүчирхэг болсон аж.

“Вирус магадгүй анх бүртгэгдэхээсээ хэдэн сарын өмнө эцсийн мутацидаа орж, хүний биеийг өвчлүүлэх чадвартай болсон байх. Гэвч вирус хэдэн сарын турш сарьсан багваахай, бусад амьтан, магадгүй хүний биед идэвхгүй байдлаар тээгдэж явсан байна. Тэгээд гэнэт есдүгээр сарын 13-арванхоёрдугаар сарын 7-ны хооронд хүмүүсийн дунд халдварлаж эхэлсэн байна. Энэ талаар бид доорх зургийг боловсруулсан” хэмээн ген судлаач Петер Форстер ярьжээ. Түүний багийнхны судалгаа үргэлжилсээр, хараахан дуусах болоогүй байгаа аж.

Вирус сарьсан багваахайнаас шоргоолж идэштэн гэх мэт өөр тээгч амьтанд халдаад, эцэст нь хүнд халдах чадвартай болсон байх боломжтой бөгөөд энэ талаар хийж буй шинэ судалгаа вирус анх хэзээ, хаана, хэрхэн үүссэн талаар хүмүүсийн бодлыг өөрчлөх бололтой. Гэвч энэ судалгааг бүрэн дуусгахын тулд дахиад олон сарьсан багваахай, тээгч амьтад, анхны өвчтөнүүдийг судалж үзэн, боловсруулж, хөдөлшгүй нотолгоо олох хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж