ОХУ давхар иргэншлийн хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

ОХУ давхар иргэншлийн хуулийг батлав

ОХУ давхар иргэншлийн хуулийг батлав

ОХУ-ын парламентын доод, дээд танхим давхар иргэншлийг хүлээн зөвшөөрсөн хуулийг өнгөрсөн Баасан гаригт баталжээ. Хуулийг анх танилцуулснаас ердөө 14 хоногийн хугацаанд баталсан аж. Түүнчлэн ОХУ-ын Төрийн ДУМ-ын 302 гишүүн санал нэгтэйгээр хуулийг дэмжин баталжээ. Хуульд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар 90 хоногийн дараа хэрэгжиж эхлэх аж.

Тус хуулийг боловсруулсан мэргэжилтнүүдийн мэдээлснээр, давхар иргэншлийг хүлээн зөвшөөрснөөр 10 сая хүртэлх хүн ОХУ-ын паспорт авах тооцоо гарчээ. Шинээр иргэншил авах иргэд нь голдуу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны иргэд байх аж.

Түүнчлэн ОХУ-ын иргэний гэр бүлийн гишүүдийг (эхнэр/нөхөр, хүүхэд) иргэншил авахын тулд тус улсад багадаа таван жил тогтвор суурьшилтай амьдарсан байх шаардлагаас чөлөөлжээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж