БНСУ тусгаарлалт зөрчсөн гадаадын оюутнуудыг “хөөж” байна

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

БНСУ тусгаарлалт зөрчсөн гадаадын оюутнуудыг “хөөж” байна

БНСУ тусгаарлалт зөрчсөн гадаадын оюутнуудыг “хөөж” байна

Өмнөд Солонгосын Засгийн газраас өөрийгөө тусгаарлах журмыг зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна. Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт л гэхэд тусгаарлалтын журам зөрчсөн гадаадын зургаан оюутан, хоёр иргэнийг албадан нутаг буцаахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, Гунсан хотод суралцдаг Вьетнамын гурван оюутныг гэртээ гар утсаа орхиод гадагш гарсныг нь илрүүлсэн байна. Өмнөд Солонгосын албаныхан өөрийгөө тусгаарлах үүрэг авсан иргэдийн гар утасны байршил тогтоох “GPS” системийг ашиглан хянаж байгаа юм. Үүний зэрэгцээ Сөүлд бүртгэлтэй вьетнам гэр бүл Гимхэ хотод загасчилж яваад баригджээ.

Малайзын нэгэн оюутан дээрхтэй ижил байдлаар гурван удаа гар утсаа гэртээ үлдээгээд гадагш гарсан нь тогтоогдсон аж. Тэднийг олон улсын нислэгүүдийн хуваарь тогтворгүй байгааг харгалзан үзэж, албадан гаргахаас илүү өөрсдөө нэн даруй нутаг буцахыг сануулсан байна. Өөрөөр хэлбэл тэд олон улсын нислэг сэргэсэн даруй нутаг буцаагдах ба тэр болтол цагаачлалын газар саатуулагдах ажээ.

Үүний зэрэгцээ өөрийгөө тусгаарлах журмыг хүлээн зөвшөөрөөгүй 29 хүнийг Өмнөд Солонгост нэвтрүүлээгүй байна. Тус улс нь гадаадаас ирсэн хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг хэрэгжүүлж буй юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж