Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ | News.MN

Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Гэр хороололд ихэнх бүтээн байгуулалт хийгдэнэ

НИТХ-ын тэргүүлэгчид ирэх сарын 05-ны дотор хотын ирэх оны төсвийг хэлэлцэж, батлах журамтай. Тиймээс НИТХ өнөөдөр нийслэлийн 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэл ирэх оны төсөвт өртгөө 698.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө боловсруулжээ. Үүнээс 570 тэрбум төгрөгийг хот өөрөөсөө бүрдүүлнэ гэж тооцсоноос, 45.8 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Татварын орлогыг жагсаавал цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас 318.8 тэрбум, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 37.6 тэрбум, газар ашиглуулсны төлбөрөөс 89.8 тэрбум, ус ашиглуулсны төлбөр болгож 3.5 тэрбум, хотын албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байна. Харин татварын бус орлого буюу хууль, тогтоомж, журмыг зөрчсөн, биелүүлээгүй нэгнийг торгож, 23 тэрбумын орлого олно. Мөн хотын эзэмшил авто зам, ашигласны төлбөр болгож, 11.5 сая төгрөгийн орлогыг олж, 2016 оны төсөвт төвлөрүүлэх болжээ. НИТХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийг иргэдэд халтай гэж нэрлэлээ. Тэд 2016 оны хотын тэлсэн төсвийг үргүй зардалтай холбон тайлбарлалаа.

Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбар дахь төслүүд зогссоноос олон хүн ажилгүй болсон. Иймээс хот өнгө үзэмждээ анхаарч, тохижилт үйлчилгээ, дахин төлөвлөлтийн салбар дахь ажилтны тоог нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар хангасан. Гэхдээ нийслэлийн ажилгүйдлийг зогсооч чадаагүй, сааруулсан гэж хотын дарга мэдэгдлээ.

Хөрөнгө оруулалтын тухайд ирэх онд нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод 319 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Үүнээс одоогоор 847 тэрбум төгрөгийн 530 төслийг хэрэгжүүлэх санал ирсэн байна. Өөрөөр хэлбэл хотын 2016 оны төсвийн төслийг НИТХ баталснаар ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болох юм. Ирэх 2016 онд хийгдэх тодорхой зарим нэг ажлаас дурдвал 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний салбар төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад оруулахаар зэхэж байна. Дэд бүтцийн хувьд 0.9 километр дулааны шугам, 2500 гэрэлтүүлгийн ажил, 8.1 километр авто замын шинээр барих бол 5.4 километр авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийж, орон сууцны хороолол дунд 23 километр авто замын ажил гүйцэтгэнэ. Мөн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэйгээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажилд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Засгийн газраас нийт 320 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Товчхондоо ирэх оны бүтээн байгуулалтууд голдуу гэр хороолол дунд хийгдэх юм.

Ирэх онд төвлөрөх нийт орлогынхоо 200 тэрбум орчим төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал Налайх, Найрамдал чиглэлийн авто замуудыг шинэчлэн барина. Их Монгол, Баянмонгол хороолол дахь гудамж, замыг засварлаж тохижуулна. Мөн Нарантуул захын уулзвар дээгүүр 435 метрийн урттай гүүр, шинээр тавина. Сонсголон, Яармаг чиглэлийн гүүрийг нэмж барин, шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр 09.00 цагт эхэлсэн НИТХ-ын 32 дугаар хуралдаан одоо ч үргэлжилж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-30 182.160.39.191

НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР 6 ШИРХЭГ УУЛЗВАР ХИЙЖ. НЭГ УУЛЗВАР 2 ТЭРБУМ ТӨГРӨГ . БАС ШЭЭДЭГ ГҮҮР НОГООН УУТ ГЭЭД БОЛОО. ТАМХИ ТАТУУЛДАГ ШИЛЭН АМБААРЫГ НЭГИЙГ НЬ 15 САЯАР БАРЬСАН ГЭСЭН БОЛОВЧ ҮСРЭЭД 3 САЯАР БОСОХ АМБААР БАЙСАН. ӨӨР ЮУ ХИЙВ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. 900 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ.

Зочин 2015-11-30 124.158.78.119

ХОТЫГ МИНЬ ӨӨД НЬ ТАТАЖ БАЙГАА ХҮНД БҮҮ АТААРХАЦГАА ДОЛДОЙНУУД МИНЬ

РАВДАН 2015-11-30 202.70.46.209

БАТҮҮЛЭЭ ЧИ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙГААД АХИЖ ДАРГА БОЛНОО ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ? ГОРЬДСОН ЧИНЬ ГОЛДОО ГОЗОЙСОН ЧИНЬ САЛТААНДАА! МАЙ ЧИ! МАЙ ЧИ! МАЙ ЧИ!

Зочин 2015-11-30 103.9.90.87

erguu dagz

Зочин 2015-11-30 182.160.35.25

их мөнгөөр багахан юм хийсэндээ. шалгавал мөн ч их луйвар гарна даа.

зочин 2015-11-30 122.201.21.190

энэ удаагийн хотын удирдлага үнэхээр юм хийж байгаа. юм хийсэн хүнд хорсдог МАН-ын нэг муу зан байна л даа. УБ хотын өмнөх удирдлагууд арай ч дэндүү байсан. 2010 оны өвөл их цастай хүйтэн өвөл байсан. явган хүний тэр үед байсан жаахан замын цасыг цэвэрлээгүй олон хүн хальтарч унаж гэмтэж бйсныг санаж байна. бат-Үүлийн баг бол юм юм л хийх гээд оролдоод байна. сайн үр дүнд хүрч байгаа сайхан юм олон байна. зарим нь үр дүн муутай л байгаа байх. юм хийж байгаа хүнд алдаа гардаг. бүх мөнгийг нь иддэг, төрийн өмчийн ус дулааныг бараг хувийн байгууллага болгочихсон, орлогыг нь өөрсдөө аваад, засвар үйлчилгээ хийдэггүй, газрыг нь зараад хотыг эмх замбараагүй болгочихсон нөхдүүд нүд нь бүлтэгнээд телевизээр ичихгүй гараад л байх юм. МАН-ын хувьд монголын ард түмэн ядуу байвал, юм мэдэхгүй байвал, амьдрал нь хамгийн муу байвал л намын хувьд хамгийн сайн юм шиг байгаа юм.

2012 on 2015-11-30 172.101.82.153

irgedee, gazraa bitgii zaraarai, udam damjij uldeh, ul hudluh hurungu shuu, heden ue eer chin tejeeh hurungu shuu, gazartaigaa baij bval bi engineering shugam suljee tataj uguud house horoolol bosgonoo, yun oron suurs ve tamin ee, kkkk

kkk house 2015-11-30 172.101.82.153

horoolol bosgoj ugsund bayarlalaa, ch geh shig, kkkkk.

no shuu 2015-11-30 172.101.82.153

2 dahi udaagaa hoshgirno gej bodson bh l daa, chaavaas gej...

Зочин 2015-11-30 182.160.35.213

сонгууль дөхөхөөр ингэж суртал ухуулга хийнэ. сонгуулийн дараа батүүлийн хүү нь бантан хутгана.одоо энд тэндгүй гоё зураг хэвлэж самбар босгоно. ардчилсан намынхан хорон зальтай.

haha 2015-11-30 107.77.92.128

Nuguu l neg songuuliin umnu hooson amaldag taktik baih shivde? Ard tvmnee chihiriin tsaasaar huuraad bolchino gej bodsoor l bnu? Arai l doromjilj bnda

Зочин 2015-11-30 172.90.188.171

Юун хошгируулалт харин ч нүдэн дээр хийсэн зүйлс нь мэдэгдээд байна. МАН-ын нөхдүүд юм хийчих нь гээд л чацга харвах гээд байна аа даа. Хамгийн наад захын жижиг жишээ хэлэхэд 1-р эгнээгээр машины хөдөлгөнийг зохицуулах гэж Батбаяр даргын үед ч Мөнхбаяр даргын үед ч оролдоод бараагүй ажил одоо бол автобус унаа явахад хамаагүй дээр болсон байдаг шүү. За тэр уулзвар замын ажлууд бол нүүр улайхааргүй болсон гэх мэтээр...

Зочин 2015-11-30 103.26.193.133

Харин ч энэ хотын удирдлага юум хийгээд байгаа юум бишуу........миний нэг гадаад найз монголд олон ирж байгаа юум. Тэр энэ энэ хотын эрх баригчид чинь байлгаад баймаар юум бишуу, танай хот хэзээ ч байгаагуйгээр сайхан болоод байна гэж байсныг санаж байна. Манай хотынхон ч санал нэгдэх байхаа

Зочин 2015-11-30 202.179.29.130

6 сард хийлээ юү ядаж эхлүүлнэ зургийг нь гаргана гэвэл үнэнд дөхнө

оогий 2015-11-30 49.0.185.82

хотод энхболд батбаяр энэ тэр гээд жинхэнэ хувьдаа л хийхээс биш хувьсгалд гар нь хөдөлдөггүй газрын дамчин дарга нар байхдаа юу бүтээсийн? Батүүлийн одоо хийснийг яаж ч үгүйсгээд нэмэргүй, булавч бултайж харагдаад байна даа , энэ дор бичсэн юмнууд нөгөө хулгайч нарын гар хөл ойлгомжтой, хөлсний бичээчид

амлаад бай 2015-11-30 150.129.141.71

мөнгийг үрэн таран хийдэг хүмүүс

Э.БАТ-ҮҮЛ-Д 2015-11-30 122.201.21.250

ИНГЭЖ ЯРЬСААР ХУГАЦАА НЬ ДУУСЛАА ДАА. ОДОО ӨВӨЛ ЭХЭЛЖ БАЙХАД ХАВАР ГАЗАР ГЭСХЭД ТА НАРЫН ХУГАЦАА ДУУСНА.ЧИНИЙ НӨГӨӨ ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ БҮХЭНД ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ЗАСМАЛ ЗАМТАЙ НЬ ОРУУЛНА, БИ АН ,АРДЫН НАМ ГЭЖ ЯЛГАХГҮЙГЭЭР АРД ИРГЭД ТА БҮХНИЙГ ДЭД БҮТЦЭЭР ХАНГАНА ГЭЭД БАЙЛУУ БЗД-Т. ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН 88 БАРИЛГА БАЙНА НУРААНА, ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ КОЛОНКУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ ГЭЭД БАЙЛУУ. ХАРИН ГАНЦ ЗҮЙЛ ГУЙХАД ТЭР 120 МЯНГАТАД БАРАГ БАРИГДЧИХСАН ЗОЧИД БУУДЛЫН БАРИЛГАД АРД ИРГЭДТЭЙГЭЭ ТОХИРОЛЦООД ИР ГЭЭД ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ӨГЧИХӨӨСЭЙ .БИ 19-Р ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ЖИРИЙН ИРГЭН ТЭР БАЙШИН НҮДЭН ДЭЭР БАЛГАС БОЛЖ БАЙГААД ТЭР БАЙШИНГЫН ЭЗНИЙГ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЖ БАЙНА. ЧАМАЙГ ҮХТЭЛ ЧИНЬ ҮРИЙН ҮРД, ҮЕИЙН ҮЕДЭЭ ЯСАНДАА ТУЛТАЛ ЗУУСААР ЯВАА ДАА. ТЭР ИХ ХӨРӨНГИЙГ НЬ ҮХЛҮҮТ БОЛГОХ ХЭРЭГ ХЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНАА ЧАМД АВАИЛГА ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН ЮМУУ.

Зочин 2015-11-30 202.21.106.153

batuuliin goshgiruulalt heden jil yavahiin be. odoo ger horoolliinhon ter ayaraa haus horoolol bolsiin sh dee tee BATUULEE haha.

иргэн 2015-11-30 103.26.193.157

Энэ бол сонгууль угтсан худлаа амлалт. Үүнд бүү итгээрэй нийслэлчүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж