Герман улсаас АНУ-ын “Boeing” компанид 46 ширхэг байлдааны онгоц худалдан авах захиалга өгчээ. “Der Spiegel” сонинд мэдээлснээр Герман улс нь хуучирсан “Tornado” байлдааны онгоцуудаа солих гэж байгаа аж.
Германы Батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп-Карренбауэр өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспертэй уулзахдаа байлдааны онгоц худалдан авах гэрээг тохиролцсон байна.
ХБНГУ-аас “30 F/A-18 Super Hornets” болон “15 EA-18G Growlers” гэх хоёр төрлийн байлдааны нисэх онгоц авахаар захиалга өгсөн байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ