Израильчууд Ерөнхий сайдынхаа эсрэг зай барин жагсав | News.MN

Израильчууд Ерөнхий сайдынхаа эсрэг зай барин жагсав

Израильчууд Ерөнхий сайдынхаа эсрэг зай барин жагсав

Израильчууд Ерөнхий сайдынхаа эсрэг зай барин жагсав

Израилийн Тел Авив хотын төв талбайд Ням гаригт /2020.04.19/ 2000 гаруй хүн тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон түүний Засгийн газрыг эсэргүүцэн жагсчээ.

Жагсагчид коронавирусийн халдвар тарахаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын дүрмийг сайтар сахиж, нэг нэгнээсээ хоёр метрийн зайд зогсож жагссан байна. Тус улсад 10-аас дээш хүн цугларахыг хориглоод байгаа ч “Хар туг” гэж нэрлэсэн уг жагсаал цуглааныг цагдаагийн байгууллага хүн бүр амны хаалттай, хоорондоо зай барих болзолтойгоор зөвшөөрчээ. Хүн бүрийн зогсох зайг хар өнгөөр чагтлан тэмдэглэж, жагсагчид “Гэмт хэрэгтэн Ерөнхий сайд” гэх үг бүхий хар өнгийн амны хаалтаар жигдэрсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Нетаньяху болон түүний Засгийн газрыг иргэд ардчиллыг үгүй хийж байна гэж буруутгаж байгаа аж. Тэрбээр авлигын хэрэгт холбогдож, шүүхээр хэрэг нь дэнслэгдэж байгаа ч цар тахлын улмаас шүүх хурал нь хойшлогдож, улмаар түүнд ашигтай байдал үүсээд буй юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.180

Гайхалтай ,

Avatar

Зочин 2020-04-20 202.126.89.49

Монголчууд ингэж жагсаж чадахгүй. Гэхдээ ардчилал гэж шүлсээ үсчүүлэх дуртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж