Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар С.Наранцогтыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар С.Наранцогтыг томилжээ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар С.Наранцогтыг томилжээ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхсүхийг томилсон байна. Мөн тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар С.Наранцогтыг томилох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг чөлөөлж, гишүүн болгож, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг түүний оронд томилсон. Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Засгийн газраас ЗГХЭГ-ын харьяанд байсан Хөгжлийн банкийг Сангийн яам руу шилжүүлэх тогтоолыг баталж, ийнхүү удирдлагын бүтцийг нь шинэчилсэн байна. Мөн тус банкны Гүйцэтгэх захирлаар Т.Амартүвшин ажиллаж байгаад оны өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бол тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж