ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв | News.MN

ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

COVID-19

ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө.  Ажиглалтад байсан 1229 хүнээс дөрөв нь ажиглалтаас гарчээ. Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Гадаадын 17 орноос 98 иргэн зөвлөгөө авсан байна. Одоогоор 13 хүн өвчилсөн, биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Ирландад 4, ОХУ-д гурван монгол хүн тус тус өвчилжээ. Ирландад өвчилсөн дөрвөн хүн энэ сарын 17-нд давтан шинжилгээ өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс бүс нутгийг хамарч, 2.4 сая хүн өвчилжээ. Өвчлөл ОХУ-д нэмэгдэж байна. Хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 41 хүн нас баржээ. Өвчлөгсдийн 60 хувь нь 45 хүртэлх насны залуус бөгөөд шинж тэмдэг хөнгөн балархай хэлбэрээр илэрч байгаа аж. Иймд эмнэлгийн эмч ажилчдад хамгаалах хэрэгсэл, хувцас нэн шаардлагатай байгаа юм байна. Одоогоор 1.6 сая хамгаалах хэрэгсэл хувцсыг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тус газраас амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, зайнаас харилцахаас гадна хатуу гадаргууг сайтар халдваргүйжүүлэхийг зөвлөсөн байна. Мөн БНСУ-д хоёр монгол хүн халдвараар өвчилж эдгэжээ.

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, нийт 76 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс 16 хүний хариу сөрөг гарч, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад нийт коронавирусийн халдварын тохиолдол 33 боллоо. Давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн иргэн нь Москва-Улаан Үд хүртэл онгоцоор ирж, Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор ирсэн оюутан аж. Тухайн оюутан нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуульд сурч байсан бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Түүний сурваг сургуульд халдвар илэрсэн байсан аж. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд, хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Сүүлийн тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан. Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

-Бид дөрөвдүгээр сарын 12-нд оюутнуудыг хүлээн авсан. Хамгийн сүүлийн тохиолдол гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутнуудад тандалт хийж байна. Өвчлөл гарсан сургуулийн 24 оюутныг тусгаарласан. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээг 2-3 удаагийн давтан шинжилгээ авч байна. Дахин авна.

БНСУ ДАХЬ ХОЁР ИРГЭН КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛЖ ЭДГЭСЭН

Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Эмнэлгийн ажиглалтад дөрвөн хүн нэмэгдлээ. Ажиглалтад байгаа хавдраар өвдсөн долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд эмнэлгийн ажиглалтад байгаа хавдраар өвдсөн найман хүн, харуулдан тандалтад буй хавдартай 38 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдраар өвдсөн хүн коронавирус тусах өндөр эрсдэлт бүлэгт хамаарч байгаа учраас түүврийн аргаар ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн эмнэлгийн ажиглалтад буй гурван иргэнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Гадаадын 17 орноос 98 иргэн коронавирусийн шинж тэмдэг, эмнэлзүйн талаар зөвлөгөө авчээ. Одоогоор 13 хүн өвчилсөн. Швейцарьт амьдарч буй хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу БНСУ-д хоёр хүн өвдөж эдгэсэн гэх мэдээлэл байна. Нэг нь эмнэлэгт хэвтэж эдгэсэн бол нөгөө нь гэртээ эмчилгээ хийлгэж эдгэжээ. Одоогоор гэрийн тусгаарлалтаас гарсан таван хүн байгаа бол бүрэн эдгэсэн таван хүн байгаа юм. Утсаар холбогдож буй хүмүүсийн тухайд өөрийн нэр, овог, байршлаа хэлэхийг хүсдэггүй. Тэнд амьдарч буй монгол иргэддээ зөвхөн эрүүл мэндийн тусламж зөвлөгөө өгдөг. Турк улсад нас барсан монгол хүний талаарх мэдээлэл байхгүй. Хэрэв монгол хүн нас барвал олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу 24:00 цагийн дотор мэдээлэл ирдэг.

МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
ЭМЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.ЯНЖМАА:
-Европ тивд коронавирусийн тархалт бага багаар буурч байна. Итали, Франц улсад өвчний тархалт мурийж буурах хандлагатай байгаа ч нас баралтын тоо өндөр байна. Тус улсуудад хоногт дунджаар 300-500 хүн эндэж байна. Халдварын тархалт ОХУ, Беларусь улсад өндөр тархаж байна. ОХУ-д нийт халдвар 42.800-д хүрчээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд ойролцоогоор 1.4 тэрбум хүн амьдарч байна. Бүсийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 улсад халдвар бүртгэгджээ. БНХАУ, БНСУ, Япон, Австрали халдварын тохиолдлоор өндөр байна. Хойд Мариана аралд нас баралт өндөр байна. Гэхдээ хүн ам цөөхөн тул хоёр хүн нас барахад өндрөөр бүртгэгдэж байна. Номхон далайн бүсийн хэмжээнд нас баралт 4.29 хувьтай байна. Вьетнам, Камбож, Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. БНСУ-д Ням гаригт найман тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн. Гэхдээ хүн хоорондын зайг баримталж чадсан тохиолдолд цэцэрлэгт хүрээлэнд тавих хяналтыг сулруулна гэдгийг эрх баригчид нь мэдэгджээ.
Эрүүл мэндийн яамнаас, ДЭМБ болон судлаачдын үзэж буйгаар эмнэлгийн орчин халдвар тархаах орчин болжээ. Тухайлбал, БНХАУ-ын Ухань муж, Филиппин, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсын эмнэлгээс халдвар тархаж байгаа учраас иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар орж, ялангуяа өвчтэй хүн эргэх гэж олноороо очихгүй байхыг анхаарууллаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Posted by News.mn on Sunday, April 19, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 203.217.139.225

Энэ хүмүүс хурдан эдгэж эрүүл энх болох болтугай.

Avatar

Zochin 2020-04-20 76.164.228.192

maskaa zuue

Avatar

Ard 2020-04-20 202.131.225.197

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ l gene, ene emnelegt hevlel medeelliin alba hariutssan ajiltan baidaggui hereg uu? zaaval zahiral ni medegdel hiih yostoi baidag yum uu? esvel songuulid ursulduh geed suruuriiguu duviilguj surtalchilgaa hiigeed baina uu ene Nyamkhuu? bolimoor yum

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Чи бүү х**. Хүний ажлыг хийлгэхгүй. Вирустэй яаж тэмцэх вэ гэж бодож суухад хажуугаас орж ирээд албан тушаал ярьдаг бузар н**ш вэ. Нямхүү даргын ажлыг хийлгэ. Хуцаад байвал а**а шүү.

Avatar

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 2020-04-20 51.89.200.106

" БИД МОНГОЛД ТАРХАХЫГ МЭДЭЖ БАЙСАН "

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.180

ХА ХА. ТАРААГААД АЛЬ БОЛОХ УДААН ХУГАЦААНД ЭЛДЭВ НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА БИЗ.

Avatar

tungaa 2020-04-20 124.158.109.62

bitgii hunii ner barij khudlaa bich

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Нууц үе ийм урт болсон байгааг харж байна уу. Халдварт өвчин тархах нөхцөл муудаад ирэхээр нууц үеээ урт болгодог. Ийм зарчимаар халдварт өвчин тархдаг тул болгоомж үргэлж шаардана.

Avatar

Зочин 2020-04-20 203.217.139.225

Гадаадаас чартераар авчирдагаа зогсоох хэрэгтэй. Үнэхээр ирэх шаардлагатай 7 мянга гаран хүнийг бүгдийг нь авчрах эдийн засгийн болон эмнэлэг, тусгаарлах байрны боломжгүй, бас авчраад байвал ирэх хүсэлтэй хүний тоо улам нэмэгдэнэ. Нэгэнт бүгдийг нь авчрах боломжгүйгээс хойш зогсоосон нь л дээр дээ. Эх орондоо байгаа хүмүүсийнх нь бас эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах эрхийг төр хүндэтгэх хэрэгтэй шүү. ЗГ-ын нэр хүнд харьцангуй өндөр байгаа байдлаа /вирустэнгүүдийг авчирч/ алдав даа.

Avatar

Зочин 2020-04-20 176.63.23.43

Оросд бүр хэцүүдэхээс өмнө эртхэн хүмүүсээ шууд нислэгээр татсан бол. Даанч онгоцны боломжгүй байсан байх даа. Хүүхдүүд хөөрхий олон юм дамжсаар яваад замдаа халдвар авчихсан ч байж магад. Нэг ч гэсэн Монгол хүн нутагтаа ирж эмчлүүлж эдгэж байвал аштай юу даа.

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Хүн бүр өөрийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй. Хүнтэй бүү уулз. Хүний нутагт байгаа тул хоол хүнсний асуудал байгаа. Түүнээс гараад найз нөхөдтэйгээ уулзаад байх учиргүй. Монголоос мөнгө төгрөгөөр дэмжиж, хүнсээ худалдаж аваад хүнтэй уулзахгүй сууж баймаар байна. Халдвар зогсоод нам болсон тохиолдолд байгаа газартаа гарч явж болно.

Avatar

зочин 2020-04-20 119.40.98.177

odoo gadaadaas hunee zogsoo auyl oirhon bna shuu EMYA aa

Avatar

Зочин 2020-04-20 103.229.121.90

Hurelsuh ogtsor !!!!

Avatar

МОНГОЛ ХҮН 2020-04-20 202.131.225.197

ОДОО ИТПОРТОО ЗОГСОО, ЭХ ОРОНЧ ХҮН ГЭДЭГ УЛСАА БОДДОГ БАЙХ ЁСТОЙ. ХҮНЭЭ БОДОЖ БАЙНА ГЭЭД АЮУЛЫГ АВЧИРААД БАЙЖ БОЛОХГҮЙ

Avatar

иргзн 2020-04-20 202.179.27.3

энэ Оросоос ирцгээсэн Оюутнууд ямар Арчаагүй юм вэ, Анх Тахалын голомт болсон Ухань хотоос ирсэн Оюутнуудаас ингэж Эх орондоо Цар тахал тээж ирсэн нэг ч Оюутан байгаагүй ш дээ, Арай л Арчаагүй байх шиг байнаа, Залуус гэхэд

Avatar

Зочин 2020-04-20 59.153.115.89

х**, Уханиас шууд онгоцоор аваад ирсэн Москва гоос өөрсдөө олон нислэг дамжиж, ирсэн юм. үгээ олж бичээрэй

Avatar

Зочин 2020-04-20 59.153.115.89

аятайхан байна шүү Уханиас авчирсан бол Москвагаас өөрсдөө олон нислэг замаар дамжиж ирсэн шүү

Avatar

Зочин 2020-04-20 176.63.23.43

Орос карантин тогтоохгүй байгаад байсан юм чинь. Эхлээд нөхцөл байдлыг судлаад дараа нь бусдыг буруутгаж зүхэж бай. Бас өвдөж зовж байгаа нэгнийхээ оронд өөрийгөө тавиад бодож үзэж бай. Тэгвэл л цаад хүнийхээ зовлон шаналлыг жаахан ч гэсэн ойлгох бизээ

Avatar

Зочин 2020-04-20 202.21.111.50

Юун арчаатай арчаагүй вэ?

Avatar

зочин 2020-04-20 202.179.6.70

ОРОСООС ОРЖ ИРСЭН ОЮУТНУУДЫГ УХАНИАС АВСАН ШИГ 1 АВТОБУСААР ТОЙРЧ АВААД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ШУУД АВЧИРСАН БОЛ ИЙМ АСУУДАЛ БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН.МУУСАЙН ОЮУТНУУД МОСКВАД ОНГОЦНЫ БУУДАЛ ОРОХ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН УНААГААР ОЧИЖ БАЙГАА, ТЭНДЭЭСЭЭ БАС МОНГОЛ РУУ БИШ ЭРХҮҮГЭЭР ДАМЖУУЛСАН ИНГЭСЭН БАЙХАД ТЭР ХҮҮХДҮҮДИЙГ ЗҮХЭЭД БАЙГАА ТА НАР ГЭЖ ҮНЭН ГАШИЛСАН ТОЛГОЙТОЙ УЛС ЮМАА. ЮУ ХЭЛЭХЭВ ДЭЭ НҮГЭЛ БОЛНО ДОО ТА НАРТ

Avatar

Маргад 2020-04-20 202.9.46.191

Болор дурангаар шалгасан гэж байгаа ч алдаатай байна. Эсвэл огт шалгаагүй, зүгээр л тэгж бичдэг юм уу? Сурдаг гэхийг сурваг гээд хэнэг ч үгүй оруулсан байна. Бичсэн нийтлэлээ сайн шалгаж байгаарай

Avatar

Зочин 2020-04-20 202.131.227.82

ОХУ-д суралцаж буй оюутнуудыг ээлж, дараатай авахгүй бол тэд тэндээ хэцүүднэ шүү хөөрхий

Avatar

Ttt 2020-04-20 111.239.182.236

Ettyjj

Avatar

бодлын хулгайч 2020-04-20 66.181.167.53

ОДОО ХААНААС Ч ХЭНИЙГ Ч БҮҮ АВ_ ХИЛЭЭ ХААЯ. ОРОС АЙМААР БАЙГАА ШҮҮ. ГАДАА ДУЛААРЧ БАЙНА. БИД ХЭЦҮҮДНЭ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-20 158.181.78.214

Манайд аль 1 сард халддагаа халдаад тархдагаа тархаад эдгэх нь эдгээд эдгээгүй нь юу ч болсон юм тэнэг хүн тэхий дундуураа гэдэг шиг тэгээд огт мэдээгүй өнгөрсөөн!!!!!

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Худал бүү цуур. Монол улс дотоод сонор сэрэмжээ хэзээч алдаж болохгүй.

Avatar

Зз 2020-04-20 202.9.46.230

iяасан тэнэг хар хэрээ вэ чи хэрэв манайд дотроосоо илэрвэл хамгийн түрүүнд чамд халдаж үхээсэй

Avatar

Зочин 2020-04-20 51.89.200.106

ТЭР КОРОНА БИШ ШАХМӨЛ ТҮЛШЭЭР ХҮНДЭРСЭН ХАНИАД

Avatar

Зочин 2020-04-20 202.131.229.34

Хамт тусгаарлагдсан хүмүүсээсээ халдвар аваад байгаа юм бишүү. Тус тусад нь тусгаарлаач

Avatar

иргзн 2020-04-20 202.179.27.3

дотроосоо өвчин гараагүй бол гайгүй гэжчихжээ бас Хятад Коронавирусыг ялчихлаа гээд байсан яалаа ахиад Гаднаас Зөөвөрлөгдөж орж ирээд нэмэгдээд 2 дахь давалгаа эхэлэлээ гэж ярьж бичээд байхад Гайгүй гээд байдаг ёстой Мал дурак юмаа

Avatar

монгол хүн 2020-04-20 202.21.108.144

ОРОСООС ИРЖ БГАА АНГААХАЙ ТЭНЭГҮҮДИЙГ ТЭНДЭЭ ШИНЖИЛГЭЭНД ХАРМРАГДААГҮЙ БОЛ НААШ ИРЖ ХИЛЭЭР НЭВТРЭХИЙГ НЬ ХОРИГЛОХ ШААРДЛАГАТАЙ БН. ИЙМЭРХҮҮ МАЯГААР ХАЛДВАР ЗӨӨГӨӨД БАЙХ ЮМ БОЛ НЭГ МЭДЭХЭД НИЙТЭЭРЭЭ ӨВЧЛӨХ АЮУЛ ОЙРХОН БН

Avatar

Зочин 2020-04-20 66.181.176.101

Ter orosoos irsen oyutnuudaas bugdees ni garah baih oo.

Avatar

Зочин 2020-04-20 202.21.107.70

Бүгдээрээ зааврыг нь сайн дагацгаая. Өдөр бүр нэг хүн нэмэгдвэл аюул ойртлоо гэсэн үг. Ахиж хүн авчрах осолтой

Avatar

Зочин 2020-04-20 103.57.94.253

Дотроосоо өвдөөгүй тул гайгүй байна. Дотроосоо өвдсөн бол Испанийн хэмжээнд хүрлээ гэхэд хүн амаар хувилахад 14,000 хүн өвдөж 1400 хүн үхэхээр байлаа

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-20 202.9.46.198

33 хүн өвдөнө гэдэг гэдэг монгол улсын хувьд өндөр тоо шүү дээ. Бид чинь 3-хан саяуулаа. Хэдэн зуун сая хүн амтай улсуудтай өөрсдийгөө харьцуулж болохгүй. Хятадын ганц Ухуонь хот гэхэд 25 сая хүнтэй гэсэн. Иймд монголчууд 3 саяд 33 хүн өвдсөнийг бусад орны хүн амын тоотой харьцуулахгүй өвдсөн хүний тоотой харьцуулж мэдээлжэд байна. Энэ мэдээ иргэдийг тайвширч, назгайрахад хүргэж байна. Бид голомтоос хүнээ зөөгөөд байхаар өндөр хөгжилтэй, олон иргэнтэй улс биш л дээ.

Avatar

Иргэн 2020-04-20 66.181.185.14

Дотроосоо биш

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Одоо халдварт өвчтэй 26 хүн байгаа бол ХӨСҮТ-ийн нийт 87 эмч, эмнэлгийн ажилтан ажиллахад халдвар авах эрсдэл хамгийн бага байна. Хэрвээ 25 халдвартай хүн байгаа бол халдвар авах эрсдэл маш өндөр тул ХӨСҮТ-ийн нийт 19 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах шаардлагатай шүү.

Avatar

Зочин 2020-04-20 202.131.245.34

oilgosongui

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нарыг хамгаалах үүднээс халдвар дотоод тархах магадлал өндөр үед цөөхөн хүнээр өндөр дэглэмтэй ажиллах ёстой. Харин дотоод халдварын эрсдэл буурч байвал арай олон эмч, сувилагч нараар чанартай эмчилгээг хийх боломж бүрдэж байна гэж ойлго.

Avatar

Зочин 2020-04-20 103.212.119.96

Орос л хамгийн аюултай байна. Ид тархаж байна. Энэ үеийг л өнгөрөөх хэрэгтэй. Оросоос ирсэн хүмүүс шинжилгээ өгөөгүй бол өөрсдөө очоод үнэгүй шинжилгээг нь өгчихмөөр байна.

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Эмнэлгийн дотоод халдвараас болгоомжлох хэрэгтэй. ХӨСҮТ бэлтгэлээ хангаж байгаад тийм тохиолдолд өөрсдөө дуудах байх. Дуудсан үед нь очиж шинжилгээ өгч болно. Харин тэр болтол гэртээ тусгаарлаж, халдвар хамгааллын өндөр дэглэм баримтлах нь чухал болно.

Avatar

Анхаар сэрэмжлүүлэг 2020-04-20 103.14.38.132

Энэ маш буруу зүйл шүү. ХӨСҮТ халдвар хамгаалалаа бүрэн хангаж байгаад дуудсан бол очиж шинжилгээгээ өгч болно. Тэрнээс хамаагүй дураараа очих аваас эмнэлгийн дотоод халдвар дэгдээх эрсдэл маш өндөр шүү. ХӨСҮТ дуудах хүртэл гэртээ халдвар хамгааллын өндөр дэглэм баримтлан тусгаарлагдах хэрэгтэй.

Avatar

б 2020-04-20 103.26.195.160

Одоо наад өвчтэй байгаа хүмүүсээ эмчилж дуустал дахин өвчин авч импортлохоо болиочээ. Ингэж байгаад нэг алдвал манайх дийлэхгүй ш дээ.

Avatar

Зочин 2020-04-20 122.201.21.6

Оросоос дахин хүн авах хэрэггүүй. Өч төчнөөн корона зөөх тусам Монгол улын 3 сая ард иргэд улам аюулд орж байгаа шүү. Попчин МАН улсаа сүйрүүлэх гээгүй юм бол энэ үйлдлээ даруй зогсоо.

Avatar

Зочин 2020-04-20 203.91.115.40

ОРОС Л МАШ АЮУЛТАЙ БАЙНА. ТЭНДЭЭС ИРСЭН ОЛОН ХҮН ХАЛДВАР АВЧЭЭ.

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

ХӨСҮТ-ийн дэглэм маш чухал болж байна. Эмнэлгийн ажилтан албан хаагч нарын халдвар хамгаалалд анхаарч, шаардлагагүй тохиолдолд халдварт өвчтэй хүнтэй харьцахгүй байхыг зөвлөж байна.

Avatar

Зочин 2020-04-20 103.14.38.132

Монголд халдварлах магадлал буурсан тул халдварт өвчний нууц үе маш урт болж байна. Гадуур явахдаа байнга хүнээс холуур явж байгаарай. Нууц үе урт болж байгаа тул анхаарал болгоомж туйлын чухал. Нууц үе, халдварлах магадлал 2 бол урвуу хамааралтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж