ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ: 3 дахь давтан шинжилгээгээр вирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө.  Ажиглалтад байсан 1229 хүнээс дөрөв нь ажиглалтаас гарчээ. Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Гадаадын 17 орноос 98 иргэн зөвлөгөө авсан байна. Одоогоор 13 хүн өвчилсөн, биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Ирландад 4, ОХУ-д гурван монгол хүн тус тус өвчилжээ. Ирландад өвчилсөн дөрвөн хүн энэ сарын 17-нд давтан шинжилгээ өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс бүс нутгийг хамарч, 2.4 сая хүн өвчилжээ. Өвчлөл ОХУ-д нэмэгдэж байна. Хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 41 хүн нас баржээ. Өвчлөгсдийн 60 хувь нь 45 хүртэлх насны залуус бөгөөд шинж тэмдэг хөнгөн балархай хэлбэрээр илэрч байгаа аж. Иймд эмнэлгийн эмч ажилчдад хамгаалах хэрэгсэл, хувцас нэн шаардлагатай байгаа юм байна. Одоогоор 1.6 сая хамгаалах хэрэгсэл хувцсыг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тус газраас амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, зайнаас харилцахаас гадна хатуу гадаргууг сайтар халдваргүйжүүлэхийг зөвлөсөн байна. Мөн БНСУ-д хоёр монгол хүн халдвараар өвчилж эдгэжээ.

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, нийт 76 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс 16 хүний хариу сөрөг гарч, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад нийт коронавирусийн халдварын тохиолдол 33 боллоо. Давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн иргэн нь Москва-Улаан Үд хүртэл онгоцоор ирж, Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор ирсэн оюутан аж. Тухайн оюутан нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуульд сурч байсан бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Түүний сурваг сургуульд халдвар илэрсэн байсан аж. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсээс нэг хүн эдгэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хэд, хэдэн хүн уушгины хатгаатай байна. Үүнд эмч нар онцгой анхаарч байна. ХӨСҮТ-д байсан 17 хүний нэгээс коронавирус илэрч, нийт тохиолдол 33 боллоо. Сүүлийн тохиолдол Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан. Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

-Бид дөрөвдүгээр сарын 12-нд оюутнуудыг хүлээн авсан. Хамгийн сүүлийн тохиолдол гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутнуудад тандалт хийж байна. Өвчлөл гарсан сургуулийн 24 оюутныг тусгаарласан. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээг 2-3 удаагийн давтан шинжилгээ авч байна. Дахин авна.

БНСУ ДАХЬ ХОЁР ИРГЭН КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛЖ ЭДГЭСЭН

Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Эмнэлгийн ажиглалтад дөрвөн хүн нэмэгдлээ. Ажиглалтад байгаа хавдраар өвдсөн долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд эмнэлгийн ажиглалтад байгаа хавдраар өвдсөн найман хүн, харуулдан тандалтад буй хавдартай 38 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдраар өвдсөн хүн коронавирус тусах өндөр эрсдэлт бүлэгт хамаарч байгаа учраас түүврийн аргаар ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн эмнэлгийн ажиглалтад буй гурван иргэнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Гадаадын 17 орноос 98 иргэн коронавирусийн шинж тэмдэг, эмнэлзүйн талаар зөвлөгөө авчээ. Одоогоор 13 хүн өвчилсөн. Швейцарьт амьдарч буй хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу БНСУ-д хоёр хүн өвдөж эдгэсэн гэх мэдээлэл байна. Нэг нь эмнэлэгт хэвтэж эдгэсэн бол нөгөө нь гэртээ эмчилгээ хийлгэж эдгэжээ. Одоогоор гэрийн тусгаарлалтаас гарсан таван хүн байгаа бол бүрэн эдгэсэн таван хүн байгаа юм. Утсаар холбогдож буй хүмүүсийн тухайд өөрийн нэр, овог, байршлаа хэлэхийг хүсдэггүй. Тэнд амьдарч буй монгол иргэддээ зөвхөн эрүүл мэндийн тусламж зөвлөгөө өгдөг. Турк улсад нас барсан монгол хүний талаарх мэдээлэл байхгүй. Хэрэв монгол хүн нас барвал олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу 24:00 цагийн дотор мэдээлэл ирдэг.

МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ
ЭМЯ-ны Гадаад харилцааны мэргэжилтэн Б.ЯНЖМАА:
-Европ тивд коронавирусийн тархалт бага багаар буурч байна. Итали, Франц улсад өвчний тархалт мурийж буурах хандлагатай байгаа ч нас баралтын тоо өндөр байна. Тус улсуудад хоногт дунджаар 300-500 хүн эндэж байна. Халдварын тархалт ОХУ, Беларусь улсад өндөр тархаж байна. ОХУ-д нийт халдвар 42.800-д хүрчээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд ойролцоогоор 1.4 тэрбум хүн амьдарч байна. Бүсийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 улсад халдвар бүртгэгджээ. БНХАУ, БНСУ, Япон, Австрали халдварын тохиолдлоор өндөр байна. Хойд Мариана аралд нас баралт өндөр байна. Гэхдээ хүн ам цөөхөн тул хоёр хүн нас барахад өндрөөр бүртгэгдэж байна. Номхон далайн бүсийн хэмжээнд нас баралт 4.29 хувьтай байна. Вьетнам, Камбож, Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. БНСУ-д Ням гаригт найман тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн. Гэхдээ хүн хоорондын зайг баримталж чадсан тохиолдолд цэцэрлэгт хүрээлэнд тавих хяналтыг сулруулна гэдгийг эрх баригчид нь мэдэгджээ.
Эрүүл мэндийн яамнаас, ДЭМБ болон судлаачдын үзэж буйгаар эмнэлгийн орчин халдвар тархаах орчин болжээ. Тухайлбал, БНХАУ-ын Ухань муж, Филиппин, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсын эмнэлгээс халдвар тархаж байгаа учраас иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар орж, ялангуяа өвчтэй хүн эргэх гэж олноороо очихгүй байхыг анхаарууллаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Posted by News.mn on Sunday, April 19, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж