Улсын онцгой комисс өнөөдөр /2020.04.20/ 12.00 цагт хуралдана. Хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна.
Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хорио, цээрийн дэглэм тогтоогоод байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл ажиллахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаад байгаа юм. Мөн гадаад улсад байгаа 6000 гаруй иргэд нутагтаа ирэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд чартер нислэгээр иргэдээ авах ажиллагаа тодорхой зохицуулалтаар авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 32 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн.
Холбоотой мэдээ