ШӨХТГ: Өргөн хэрэглээний барааны үнийг нэмсэн ААН-ийг торгохгүй | News.MN

ШӨХТГ: Өргөн хэрэглээний барааны үнийг нэмсэн ААН-ийг торгохгүй

ШӨХТГ: Өргөн хэрэглээний барааны үнийг нэмсэн ААН-ийг торгохгүй

ШӨХТГ: Өргөн хэрэглээний барааны үнийг нэмсэн ААН-ийг торгохгүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газартай хамтран шалгалт хийж буй юм байна.

Иргэдийн зүгээс шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахдаг, чанаргүй байна гэх гомдол мэдээллийг байнга ирүүлдэг ажээ. Харин гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг шатахуунаас авсан дээжид лабораторийн дүн эцэслэн гарсны дараа ирэх долоо хоногт мэдээлэх юм байна. Одоогоор зөрчил гаргасан шатахуун түгээх станцыг тодотгож хэлэх боломжгүй гэв.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийх хоёр ажлын хэсэг гаргалаа. Өнөөдрийн шалгалт коронавирусийн халдварын тархалттай байгаа үед явагдаж байгаагаараа онцлогтой. Шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуйн нэгжид түүврийн аргаар шалгалт хийнэ. Хөндлөнгийн иргэдийн төлөөллийг оруулж шалгалтын ажлыг явуулна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгалтын явцад бидэнтэй хамт явах нь нээлттэй. Шалгалтын үр дүнг газар дээр нь гаргах боломжгүй. Иймээс шатахууны дээжийг нь авч мэргэжлийн лабораторийн газраар дүн шинжилгээ хийлгүүлнэ. Нийслэл дэх бүх шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийх боломжгүй учир түүврийн аргаар хийнэ. Иймээс шатахуун түгээх станцууд бидний шалгалтын ажилд саад учруулахгүй шатахууны чанар, шахалтын байдлыг ил тод мэдээлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хяналт шалгалтын ажиллагаа өнөөдрөөс шууд эхэлж, лабораторын шинжилгээний дүн гарсаны дараа албан ёсны дүнг ирэх долоо хоногт танилцуулна"

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлснээр А92 бензин шатахууны шатахуун түгээх станц, импортлогчид шатахууны стандартыг хангасан байх ёстой гэдгийг тодотгов. Стандартын дагуу зөвхөн үйлдвэрлэгч тухайн өөрийн бүтээгдэхүүнд чанар сайжруулагч бодис хийхээр заасан байдаг аж. Харин хувь хүмүүс, аж ахуй нэгж нь шатахууны чанарыг сайжруулахаар нэмэлт бодис хийхийг хориглодог байна.

Иргэдийн хувьд чанаргүй шатахуун борлуулдаг, дутуу шахсан гэх зөрчилд тухайн шатахуун түгээх станцад шууд гомдол гаргах эрхтэй. Тухайн шатахуун түгээх станцаас иргэдийн гомдлыг барагдуулах, шатахуун дүүргэлтийг үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг аж. Шатахуун түгээх станцуудад заасан шатахууны чанарыг мэдээлэх эрхтэй байдаг ч стандартаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шатахууны чанарыг мэдээлдэггүй гэлээ. Иймд шатахууны чанарыг нээлттэй мэдээлэх ёстой гэдгийг мэдээлэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээллээр шатахууны үнэ 50 төгрөгөөс 330 төгрөг хүртэлх төгрөгөөр буурсан дүнтэй байна. Цаашид шатахууны үнийг буулгах асуудлаар Уул уурхайн яам, Газрын тосны ашигт малтмалын газар судалж байгаа аж. Харин шатахууны үнэ буусан байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах тал дээр үнийн мэдээллийг цахим орчинд ил тод мэдээлэхийг иргэдэд уриаллаа. Шатахууны үнэ буусантай холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ буулгахыг бизнес эрхлэгчдэд шаардлага зөвлөмж өгсөн байна. Зарим такси үйлчилгээнүүд үнээ буулгасан гэдгийг тодотголоо.

Тус газраас хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд монополь аж ахуйн нэгжүүдэд үнийн хяналт тавьдаг тул одоогоор монополь аж ахуй нэгж байхгүй тул тодорхой хэмжээнд эрхэд хязгаарлалт үүсдэг аж. Хэрэв олон нийтийг төөрөгдүүлсэн зүйл байвал хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-20 202.179.27.125

Шатахуун оруулж ирж байгаа байгууллагууд шинэжилгээний багажгүй байдаг юм уу. Төр нь ч гэсэн.

Avatar

/*-*/ 2020-04-20 49.0.213.170

Татан буугд яршиг зүгээр

Avatar

Монголхүү 2020-04-20 122.201.21.227

Урьдчилаад хэлчихээд шалгана гэдэг нь…Чоно цатгалан хонь бүрэн.гэдэг шиг эсвэл оюутан шалгалтандаа шипи хэрэглэв.Тэрчлэн хошин шогийн үзүүлбэр ч юм шиг.Эсвэл жаахан хүүхдүүд нуугдаж тоглохдоо Намайг олоорой гээд тоо тоолдог тоглоом ч юм шиг.Эдгээрийн үзэгчид нь Та нарын цалинг татвараар бүрдүүлдэг Ард түмэн л байна.Юм бодогдохгүй байна гэж үү.

Avatar

Зочин 2020-04-20 192.82.78.48

ajil hideggvi gazar baleedee…

Avatar

Элдэв Очир 2020-04-20 119.40.103.3

Гол нь шахалтандаа бус, гадаадаас татваргүй оруулж ирж шатахуунд холиод байгаа тэр нафта бил үү хөндлөнгийн бодистоо асуудал нь байгаа юм шүү дээ. ҮҮнийг эд нар зориуд мушгин тайлбарлаж байна.

Avatar

мгл 2020-04-20 150.129.140.130

энэ малнууд ямарч хяналт шалгалт хиидэггуй,ширээнии ард сууж худлаа цаас сараачсан тээжэвэрууд учираас л хэрэглэгчид байнга хохирч,луйварчид галзуурч байгаашдээ!!!!Элдэв юм холиод байгааг олон жил яриад мхг,шохтг ,хуулиинхаг,зг,уих,тег бугд дулии юм шиг сууцгаасан!!!'т

Avatar

Зочин 2020-04-20 192.82.70.76

Тэгээд шан авна шүү дээ…

Avatar

санаа 2020-04-20 112.72.8.90

Энэ байгууллага маш олон жил худлаа ярьлаа. Нэг бол ШӨТХууль нь учир дутагдалтай нэг бол шатахууны чэнж хийгчид энэ нөхдүүдийн толгойг барьдаг нөгөө бол ерөөс мөнгөний ганц хэмжээст амьдраад байна уу

Avatar

нэр төр 2020-04-20 192.82.78.252

шуурхай ажилаачээ арай удаан байн

Avatar

Зочин 2020-04-20 202.21.113.66

Шатахуун түгээх газрууд бэлтгэлээ хангаарай, гайгүй бензинээ шахаарай гэж сануулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж