Дэлхийн хамгийн том цэнгэлдэх Хятадад сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх Хятадад сүндэрлэнэ

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх Хятадад сүндэрлэнэ

Хятад улсад шинэ коронавирусийн тархалт буурч, хөл хорио тавигдсанаар бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна.  Тухайлбал, тус улсын хөлбөмбөгийн Гуанчжоу Эвергранд баг 100 мянган хүний суудалтай, хараа булаам дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ. Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй энэхүү цэнгэлдэх нь 1.7 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 12 тэрбум юанийн өртгөөр сүндэрлэж, 2022 он гэхэд барилгын ажил нь дуусах аж. Тус цэнгэлдэхийн загварыг Шанхайд байрладаг Америкийн дизайнер Хасан Сиед гаргажээ.

Цэнгэлдэхийн барилгын ажил өнгөрөгч Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд энэ тухай Хятадын Эвергранд группын ерөнхийлөгч Шиа Хайжүн “Энэхүү бүтээн байгуулалт маань Сиднейн Опера театр, Дубай хотын Бурж Халифа зэрэг эх газрын бэлэг тэмдэг болсон бүтээн байгуулалтуудтай харьцуулагдаж, Хятадын хөлбөмбөгийг дэлхийд таниулах чухал бэлгэдэл болно” хэмээжээ. Мөн тэрбээр Хятад улс даяар 80-100 мянган хүний суудалтай 3-5 цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хэзээ нэгэн цагт Хятад улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн нь 99,354 хүний суудалтай Испанийн Барселона багийн Камп Ноу цэнгэлдэх юм.

Гуанчжоу Эвергранд баг нь 2011 оноос хойш 60 мянган хүний суудалтай Тианхе цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж байгаа ба тус баг нь Хятадын Супер лигт найман удаа, Азийн аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн Хятадын төдийгүй Ази тивийн томоохон баг юм. Энэхүү багт Паульнио, Талиска зэрэг Европын томоохон багуудад хүчин зүтгэж байсан тоглогчид тоглодог. Хятадын хөлбөмбөгийн Супер лиг өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийх байсан ч "Сovid-19" өвчний улмаас цуцлагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж