Тайвань, Чех, Монголын ТББ-ууд хамтран “Гэр” хотхонд тусламжийн гараа сунгав

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Тайвань, Чех, Монголын ТББ-ууд хамтран “Гэр” хотхонд тусламжийн гараа сунгав

Тайвань, Чех, Монголын ТББ-ууд хамтран “Гэр” хотхонд тусламжийн гараа сунгав

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас олон тооны эцэг эхчүүдийн ажил зогсонги байдалтай, эсвэл ажлын байргүй, сургуулиуд түр хугацаанд хаагдаж, оюутан сурагчид хичээлдээ явах боломжгүй байгаагийн улмаас өрхийн эдийн засгийн дарамт нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Сүүлийн үед Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар нь Монгол Улсын бүхий л салбарын байгууллагатай хамтран ажиллах болсон ба түр хугацаагаар сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхэд багачууд болон тэдний ар гэрийнхэнд хоол хүнс, цэвэрлэгээний бодис болон бичгийн хэрэгсэл зэрэг эд материалын дэмжлэг үзүүлэв.

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар нь Чех улсын “People in Need” ТББ болон Монголын “Улаан загалмай” нийгэмлэгтэй хамтран хоол хүнс, эрүүл ахуйн хэрэглэгдэхүүний багцыг (гурил, будаа, ургамалын тос, амны хаалт, шүдний оо, сойз гэх мэт) тус Гэр бүл, хүүхдийн сангийн харьяа “Гэр” хотхоны 10 гаруй айл өрхөд гардууллаа.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс.Ж.Р.Лүө нь дөрөвдүгээр сарын 14-ний өдөр урилгаар тус хотхонд зочлон эдгээр айл өрхийн төлөөлөлд уг хоол хүнс, эрүүл ахуйн хэрэглэгдэхүүний багцыг гардуулсан юм. Төлөөлөгч Грэйс мэндчилгээ дэвшүүлэхдээ “Шинэ төрлийн коронавирусын цар тахал дэгдээд буй энэ цаг үе олон тооны орлого багатай айл өрхөд хүнд тусч байгаа учир энэхүү хандивын арга хэмжээ нь цагаа олсон чухал ач холбогдолтой. Мөн олон улсын байгууллагууд хүч нэгтгэн тусламж үзүүлж буй явдал нь дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж, харилцан хамтарч ажиллах сэтгэлгээг илтгэн харуулж чадлаа. Мөн тайваньчуудын хайр халамж, халуун сэтгэлийг Монголын хамгийн хэрэгцээтэй байгаа айл өрхөд түгээдэг Гэр бүл, хүүхдийн санд талархал илэрийлэхийн зэрэгцээ “People in Need” ТББ болон Монголын “Улаан загалмай” нийгэмлэгт хүсээ нэгтгэн, тусламжийн гараа сунгасан явдалд гүн талархал илэрхийлье” гэлээ.

Монгол дахь Тайванийн Гэр бүл, хүүхдийн сан нь 2004 онд анх байгуулагдсан цагаас хойш 21,000 гаруй хүүхдэд тусламж үзүүлсэн бол “Гэр” хотхон 2007 онд анх байгуулагдаж, нийтдээ 100 гаруй айл өрхийг халамждаа авсан ба нийт 400 гаруй иргэд уг хотхонд аж төрж байсан. Одоогийн байдлаар 14 айл өрх уг хотхонд амьдарсаар байгаа билээ. Уг хотхон нь хүүхдийн цэцэрлэг болон худаг байгуулж, ойр орчмын иргэдэд үйлчилж байна.

        А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж