Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зарим дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл тогтмол хүргэх, агаарын бохирдлын эсрэг дэвшилтэт технологиудыг танилцуулж байх зорилгоор “Мэдээлэл инновацийн төв”-ийг байгуулсан байна.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны сайжруулсан түлшний дундын төв буюу агуулахыг түшиглэн тус төвийг байгуулж, хүлээн авлаа. Энэхүү “Мэдээлэл инновацийн төв” нь иргэн бүрт нээлттэй үйлчлэх юм.
ЭХ СУРВАЛЖ: СҮХБААТАР ДҮҮРЭГ