Согтуу жолооч айлын гэр мөргөж, хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч айлын гэр мөргөж, хүний аминд хүрчээ

Согтуу жолооч айлын гэр мөргөж, хүний аминд хүрчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 242 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.


Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 15:15 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо, Тууш зам, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу явах замд Yamaha YZF-R6 маркийн мотоцикл онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Л-гийн амь нас хохирчээ.
  • Мөн энэ өдөр 16:00 цагт Говь-Алтай аймгийн Дарви сумын нэгдүгээр багийн нутаг Хүрэн толгой гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
  • Өөр нэг ноцтой хэргээс дурдахад, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23:40 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин гудамж дахь хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд алба хаагчид түүнийг драгераар үлээлгэхэд 1.81 хувьтай гарчээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн хүнийг баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10,3 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 33,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 66,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 


Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-ын хоногийн мэдээнд ой хээрийн түймрийн дараах тохиолдлууд бүртгэгджээ.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэнбагийн Тогоот гэдэг газар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ой хээрийн түймэр гарч, Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон. Улмаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон байна. 

Хоовон даваа гэдэг газраас Хустайн хүзүү гэдэг газар хүртэл, Шивэрийн-Ам гэдэг газрын баруунаас хойд чиглэлд цурав тавьж, түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 23:00 цагт цурамд оруулжээ.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн Бөгтөрийн нуруу гэдэг газарт дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 13:55 цагт ой, хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн алба хаагчид гурван бүлэгт хуваагдан ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 07.00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж