“Тогтвортой, ногоон хөгжилд хүрэх зам: Бодлого, төлөвлөлт, үр дүнг хэмжих нь” олон улсын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

“Тогтвортой, ногоон хөгжилд хүрэх зам: Бодлого, төлөвлөлт, үр дүнг хэмжих нь” олон улсын хурал боллоо

Монгол улсын үндэсний статистикийн хороо, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн дэмжлэгтэйгээр БОНХАЖЯ-тай хамтран энэ сарын 30-ны өдөр “Тогтвортой, ногоон хөгжилд хүрэх зам: Бодлого, төлөвлөлт, үр дүнг хэмжих нь” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэхүү семинарыг нээсэн бөгөөд яамны зүгээс цаашид салбар дундын зохицуулалтыг хангаж, бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Ногоон хөгжлийг цогцлоож, эдийн засгаа солонгоруулан, ногоон чиг баримжаатай орон болоход олон талт хамтын ажиллагаа гол хөдөлгөгч хүч байна гэдгийг дахин онцлохын зэрэгцээ талуудын оролцоог хангах, бүхий л шатанд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх талаар үнэтэй зөвлөмж, санал санаачлага энэхүү хурлаас гарна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

Энэхүү семинарын зорилго:

  • Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх

  • Монгол Улсын ногоон хөгжлийн үзүүлэлтийг боловсруулсан туршлагыг хуваалцах

  • Ногоон хөгжлийн явцыг хэмжих олон улсын туршлагыг танилцуулах

  • Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тооцоход тулгарч буй сорилт, бэрхшээл, боломжийн талаар хэлэлцэх

  • Хамтрагч байгууллага, талуудын оролцооо, цаашдын хамтын үйл ажиллагааны талааар санал бодлоо солилцоход оршиж байгаа юм.

Туушин зочид буудал   2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9 цаг 00 минут

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж