Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” Дархан-Уул аймагт ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 110 иргэн байна. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зургаан үе шаттайгаар зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Онцгой комисст үүрэг болгосноор олон нийтийн дунд өвчлөл тархсан үед хэрхэн ажиллах, болзошгүй эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулах зорилгоор “Covid 19 халдварын цар тахалтай тэмцэх” иж бүрэн сургуулийг энэ сарын 29, 30, 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болголоо гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж