Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна | News.MN

Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2020.04.16)-т ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ нь түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэнтэй холбоотой ажээ. Тодруулбал, тус газраас Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татжээ. Ч.Энхбат үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүс томилж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

Ч.Энхбатыг "Газ-Импорт" гэх компанид Банкны тухай хууль зөрчин их хэмжээний зээл удаа дараа олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nergui 2020-04-20 202.131.245.34

Хөгжлийн бакнны энэ хүний ачаар л их зүйлийг хийж бүтээсэн шүү.

Avatar

Зочин 2020-04-20 202.131.245.34

Мундаг хүн шүү дээ. Битгий ингэж улс төржиж байлдаа сонгууль гээд л сайн хүмүүс нь хохирчих юм.

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.93

Энхбат хөгжлийн банкинд анх карьерт очихдоо Тэнүүн огоо гэх автобусны компаниас их хэмжээний санхүүжилт авсан байдаг ! Энэ мөнгө хаашаа хэний данс руу орсоныг АТГ сайн шалгавал наад шаримгар шар залуугын авилгын хэрэг бараг тодорхой болно доо !

Avatar

Aa 2020-04-20 192.82.77.98

Хөгжлийн банкинд харин ч хийсэн юмтай залуу гэж хардаг шүү, хөгжлийн банкинд очихоос өмнө TV.гээр эдийн засгийн нэвтрүүлэгээр байнга гардаг, үздэг байсан, боловсролтой, мэргэжлийн, ул суурьтай, залуу байнаа гэж бодогдсон, хууль бус зүйл хийхээр хүн бишээ

Avatar

Зочин 2020-04-20 192.82.77.98

Хөгжлийн банкинд харин ч хийсэн юмтай залуу гэж хардаг ш дээ, хөгжлийн банкинд очихоос өмнө TV.р эдийн засгийн мэдээг нь их үздэг байсан, ултай суурьтай, боломжтой баримттай зүйл ярьдаг байсан, хууль бус зүйл хийхээр залуу гэж харагддаггүй

Avatar

Зочин 2020-04-20 202.179.25.200

Хөгжлийн банкны газар, хэлтмсийн дарга нарыг бүгдийг нь давхар шалгах хэрэгтэй. Хонь манаж буй чононууд…

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.180

с.бямбацогтын тавиулаас их но гарна даа

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.107

Олон жилийн өмнө нэг газар хамт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд яавч хууль бус юм хийгээд явах хүмүүжилтэй хүн биш, үнэн мөн нь хурдан тогтоогдож нэр ээ цэвэрлэх хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 123 2020-04-20 202.131.241.210

Сонгууль дөххөөр нэгнийгээ ингэдийн хаха… Хөөрхийлөлтэй монголчууд… Нэгнийгээ гишгэж дээш гарч яанам…

Avatar

123 2020-04-20 202.131.245.34

Хөөрхийдөө сонгууль дөхөхөөр л ингээд ажиллагаа явуулж, ажлаа хийж байгаа залуучуудыг туг тахих болждэээ.

Avatar

Хэн 2020-04-20 64.119.17.126

Цаад зээл олгуулж байгаа олигархыг нь олохгүй жирийн ажлаа хийж байгаа нь хэлмэгддэг болж дээ. Энэ залуу буруугүй л байгаа

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.180

Өөрийн гэсэн толгойгүй хүн үү ?

Avatar

Zochin 2020-04-20 49.0.213.170

Пялхайсан шар авилгалч хулгайч байна даа

Avatar

Зочин 2020-04-20 202.21.104.2

Хөгжлийн банк, Төрийн банкинд угаасаа намчдын гар хөлүүд л очдог ш дээ. Энэ мэт залуучуудыг харахаар яана даа л гэж бодох юм. Хайран залуу нас. Хөрөнгөлөг, мөнгөлөг амьдрах хүслийн боол болсон залуус намчин ах нарынхаа өмнөөс шоронд сууж байж л ухаардаг байх даа. Залуу насаа арай өөр сурч мэдэх, хийж бүтээхэд зориулахгүй дээ. Хоосон ч гэсэн сэтгэлээрээ жаргадаг нас ш дээ. кк

Avatar

Зочин 2020-04-20 66.181.171.34

Харваас авилгач шар с** байна

Avatar

иргэн 2020-04-20 202.179.27.3

АТГ Шалгалаа гээд яах вэ дээ, Шүүх дээр очоод хэдэн Шүүгч нарт хэдэн өгөхөд л тэгээд л чөлөөтөй шүү дээ, ер нь ямарч Том дарга нарын Хэрэг шүүх дээр очоод хэрэгсэхгүй эсвэл Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л хаагдаад байдаг болсон биз дээ,

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.12

Зарим хэргийг АТГ, Прокурорууд дутуу дулимаг, буруу хазгай шалгасан тохиолдол гардаг учраас шүүхээс буцдаг, зарим нь хэрэгсэхгүй болдог!

Avatar

Зочин 2020-04-20 202.21.113.82

АТГ шал худлаа шалгадаг юм байна лээ. Хэдэн хүмүүсийн мэдүүлгийг нийлүүлээд үдээд хэрэг шалгачихлаа гэдэг. Тэр нь баахан нэгнийгээ гүтгэсэн, өөрөө гэмгүй гэсэн мэдүүлэг байдаг. Шүүх дээр очихоор уйлалдаад дахиад өөр мэдүүлэг өгөөд эхлэдэг: Ямар ч шалгаж тогтоосон юм байхгүй. Кинон дээр гардаг шиг мөрдлөгө явуулаад тогтоогоод байдаг юм амьдрал дээр байхгүйээ. худлаа ажил хийсэн болж сошиал хэвлэлээр шуугиулж баахан хүний нэр хүнд унагадаг газар болчоод байгаа юм.

Avatar

111111 2020-04-20 64.119.22.225

Одоо чьус банкинд очсон бухэн ял авах блгуй дээ… томилсон хумуус нь тэднээр туг тахиад дуусах бх, хуний гаараар могой хэн барихыг хусэх вэ? Цунх баригч нар л хуснэ

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.12

Аливаа төрийн өмчтэй байгууллагад өмч хөрөнгө аүиглан шамшигдуулах хэрэг тасрахгүй шүү дээ!! Манай төр засаг төрийн өмчтэй үйлдвэр, байгууллага байлгах гээд улайран зүтгээд байдгийн цаад учир нь ердөө л энэ шүү дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж