Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хөгжлийн банкны Ч.Энхбатыг АТГ-аас шалгаж байна

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2020.04.16)-т ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ нь түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэнтэй холбоотой ажээ. Тодруулбал, тус газраас Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татжээ. Ч.Энхбат үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүс томилж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

Ч.Энхбатыг "Газ-Импорт" гэх компанид Банкны тухай хууль зөрчин их хэмжээний зээл удаа дараа олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж