ОХУ хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 улсын нэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

ОХУ хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 улсын нэг боллоо

ОХУ хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 улсын нэг боллоо

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар /2020.04.20/ дэлхийн 210 улсын 2,4 сая хүн өвчилж, 165 мянган хүн уг өвчний улмаас нас барж, 624 мянган хүн эдгэрсэн байна.

Халдвар авсан хүний тоогоор АНУ, Испани, Итали, Франц, Герман улсууд тэргүүлж байгаа бол Их Британи, Турк, Хятад, Иран улсууд удаалж байна. Үүн дээр ОХУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрчимжиж, нийт 42,853 хүн халдвар авснаар хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 орны тоонд оржээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 6,060 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна. Харин нас барагсдын тоо 361 болжээ.

Япон улсын хувьд 568 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 10,361 хүрсэн байна. Үүн дээр “Diamond Princess” аяллын хөлгөөс илэрсэн тохиолдлуудыг нэмбэл нийт халдварын тоо 11,073 болж байгаа юм. Тус улсад халдварын тоо бусад улсуудтай харьцуулахад бага байгаа ч оношилгоо олноор хийх тал дээр хойрго хандаж байгаа учир бодит нөхцөл байдал дээр халдвар их тархсан байж болзошгүй гэх болгоомжлолыг дагуулж байгаа юм.

Тахал анх дэлгэрсэн Хятад улсад 16 шинэ халдварын тохиолдол бүртгэгджээ. Үүнээс ес нь гадаадаас ирсэн иргэд байгаа аж. Мөн шинж тэмдэггүй 44 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Өмнөд Солонгост нэг хоногт найман шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад халдвар тархсанаас хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна. Саяхан болсон бүх нийтийн сонгуулийн улмаас халдварын тохиолдол нэмэгдэнэ гэх болгоомжлол байсан ч ийнхүү улам буурсан үзүүлэлт гарчээ.

Халдвар хамгийн их тархсан 10 улсын сүүлийн 24 цагийн мэдээлэл: 2020.04.20-ны 08.30 цагийн байдлаар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж