“МАН-ынхан худлаа улстөржиж байна” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“МАН-ынхан худлаа улстөржиж байна”

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

“МАН-ынхан худлаа улстөржиж байна”

АН-ын бүлгийн хурал өнөөдөр болж хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралд уламжлал ёсоор Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээлэл хийсэн. Мөн Хөгжлийн банктай холбоотой мэдээллийг сонссон байна. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуультай холбоотой ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Дөрөвдүгээрт, гааль, татварын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой асуудал болон бусад холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ. Тавдугаарт, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ярилцаж ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийн ахлагчаар С.Баярцогт томилогдсон байна.


Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хөгжлийн банкнаас гаргасан бонд хэрхэн үр ашигтай зарцуулагдсан гэж үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай намын бүлгийн хурлаар Хөгжлийн банктай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл сонссон. Бүлгийн гишүүдэд материал тараасан. Энэ материалтай гишүүд нэг бүрчлэн танилцах байх. Хамгийн ноцтой асуудал юу вэ гэвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-аас ажлын хэсэг гарсан байдаг. Гэтэл ажлын хэсгийн санал дүгнэлт эцэслэн гараагүй, баталгаажуулаагүй байхад зарим гишүүд хоосон улс төржүүлсэн байна. Хамгийн гол нь 5,4 сая ам.доллар дутсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг ажлын хэсгийн гишүүд нэг бүрийн тооцоог өгсөн. Энэ 5,4 сая ам.доллар бол бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал.  Монгол Улсад өмнө нь гарч байсан бондууд мөн л адил зардал шаардаж байсан.

-УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй, худал мэдээлэл гэж АН-ын бүлэг дүгнэж байна. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ажлын дэд хэсгийн гишүүдээс асууж тодруулна. 

-Бонд босгоход хэдэн төгрөгийн зардал гардаг вэ? Энэ зардлыг ямар үйл ажиллагаанд зарцуулдаг вэ?

-Монгол Улс бонд гаргахдаа үйл ажиллагааны зардал гэж өгдөг. Ингэхдээ бонд гаргаад шууд төлсөн юм байна лээ.

УИХ-ын С.Одонтуяа: 2012 оны гуравдугаар сард Монгол Улс 580 сая ам.долларын бонд босгосон. Үүний зардал 0,58 хувь буюу 3,3 сая ам.доллар зардалд гарсан. Үүний 379 мянган ам.доллар ашиглагдаагүй үлдсэн. Тиймээс Сангийн яаман дээр Аудитын газраас акт тавьж, буцаан төсөвт шилжүүлсэн. Ер нь ажлын хэсэг дүгнэлтээ эцэслэж баталсны дараа байнгын хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Хөгжлийн банктай асуудал анхаарал татаад байгаа учраас бид нэлээд сайн тодруулж, тайлбарлахыг оролдож байна. Өнөөдөр бүлгийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт оролцсон. Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэд шалгасан материал дүгнэлтээ албан ёсных болгоогүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй тийм материалыг МАН-ын гишүүд өөрсдөө хувийн журмаар олж авсан байна лээ. Тэгээд ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор шалгаад, дүгнэлт гаргасан юм шигээр тайлбарлаж олон нийтийн тархийг угаах ажил явуулсан. Бид энэ асуудлыг ярилцаад Сангийн яам албан ёсны мэдэгдэл гаргах ёстой гэж шийдлээ. Аудитын газар бол хоёр дүгнэлт гаргасан гэж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ярьсан. Гэтэл Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор А.Зангадыг бүлгийн хуралд урьж оролцуулаад энэ тухай асуулаа. Аудитор нэг л дүгнэлт гаргадаг. Хэзээ ч хоёр дүгнэлт гаргадаггүй гэж албан ёсоор хэлсэн.

-Сонгуулийн тухай хууль дээр ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа. Эцсийн хувилбарыг хэзээ гаргаж дуусгах вэ?

-Сонгуулийн хуулийн хэлэлцэх хугацаа маш бага байгаа. Тиймээс намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс эхлэн уулзана. Тиймээс энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна төдий чинээ хурдан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг юм. АН-ын зүгээс Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ гэдгийг хэлмээр байна.

-Таныг “Монроуд” компанитай холбож яриад байна. Гурван тэрбум төгрөгийн  замын төсвийг 10 тэрбум болгож өсгөсөн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Гурван тэрбум төгрөгийн замын ажил яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл байна. Миний үүсгэн байгуулсан “Монроуд” гэж компани 2012 оны сонгуулийн өмнө зарласан тендерт оролцож Архангай аймгийн нутагт 100 км зам барих ажил авсан. Тэр үед энэ ажил эхлээгүй. Учир нь үнийн маргаантай асуудал байсан учир хойшлогдсоор байгаад сонгуулийн дараа холбогдох яамдтай гэрээ хэлэлцээр хийж ажлаа эхлүүлсэн. Өнөөдөр зарим хэвлэлээр нэг км зам бариагүй байж 40 гаруй тэрбум төгрөг шилжүүлж авсан гэж мэдээлсэн байна лээ. Гэтэл ажил нь бүрэн дуусчихсан санхүүжилт нь харин гүйцэд шилжиж очоогүйг Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан мэдэгдсэн. Надтай холбоотой буруу зөрүү асуудал цацаж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

-Архи, дарсны онцгой албан татварыг бууруулах тухай хуулийн төсөл оруулж ирсэн гэж байсан. Хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нь юу вэ?

-Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжээгүй. Одоо дахин оруулах гэж байгаа нь Япон Монголын хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой заалт явж байгаа. Түүнээс ямар нэгэн онцгой албан татвартай холбоотой өөрчлөлт хийх гээд байгаа юм биш. Зөвхөн хоёр улсын байгуулсан аливаа улсын гэрээ хэлэлцээр, тодорхой хүлээсэн үүргийн дагуу асуудлаа шийдэх гэж оруулж ирж байгаа юм.

-Бүх нийтийн санал асуулга явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болсон бэ?

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг энэ долоо хоногийн байнгын хороодоор хэлэлцэнэ. Гэхдээ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн өөрчлөлтийг ажлын хэсэг ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэр гарсан. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ асуудлаар бүгд ажиллах байх. 

-ЭМС-ын сайдад МАХН-аас нэр дэвшүүлсэн. Гэтэл АН өөрийн хүнээ суулгах хүсэлтэй байна гэдэг мэдээлэл тараад байна. Энэ асуудлаар хариулт өгөхгүй юу? 

-ЭМС-ын сайдын асуудлыг бүлэг ярилцаагүй. Өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Шударга ёс” эвсэл нэр дэвшүүлсэн, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Үүнээс өөр мэдээлэл бидэнд байхгүй. 

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-30 103.9.90.130

Дор сэтгэгдэл бичсэн хүмүүс идсэн уусан баримтууд, улс орны цаашдын зам мөр, Үндсэн хууль, сонгуулийн хууль яаж өөрчлөгдөх ёстой талаар, за тэгээд улс төрийн бодлогын талаар нэвтэрхий мэдлэгтэй ховор хүмүүс болж таарлаа. Та бүгд маань нуувчнаасаа ил гарч, төрийн жолоог атгаж зовсон түмнээ жаргааж өгөөч.

Зочин 2015-11-30 202.131.7.196

Хэрвээ улс төржилт гэж ойлгож байгаа бол, харин ч зөв улстөржиж байгаа юм бишүү

зочин 2015-11-30 202.21.117.114

АН-ын луйварчид болио, та нарын хуурамч үгэнд итгэдэг хүн одоо байхгүй, Гарамгай чи тэр зам барина гээд улсаас хулгай хийсэн олон тэрбум аа өгөөч ээ, ичдэггүй луйварчид дүүрсэн намыг 16 онд зайлуулна аа

zochin 2015-11-30 202.72.245.252

bolildoo ymar ichdeggui ym be

зочин 2015-11-30 202.72.245.252

Чиний худал үгэнд хэн ч итгэхгүй шүү дээ.Гарамгай хүмүүс тэнэг биш шүү чамайг ямар үйлийн лай хүлээж байгааг мэдээд л айж сандарсандаа боож үхэх нь тийм үү дээ.

Зочин 2015-11-30 202.9.40.49

Ene emgen tsarait xarin ooroo xudlaa shoudaad baigaa yum bish uu? Xentii yavsan Japan juulchin ene zamig tavisan companiin zaxiral shorond suuj baigaa baix daa gej asuusan gedeg onigoo unen yum bish uu kk.

Зочин 2015-11-30 202.131.239.50

Ичихгүй луйварчид шүү. Энэ Гарамгайбаатарын хаусд амьдарч тансаглах шуналд бид чирэгдэж байна. Бусад луйварчид ч адил

Зочин 2015-11-30 103.229.122.129

"Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай" "Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий" гэж өвөг дээдэс маань зүйрлэн хэлцдэг байв. Өндөр Гэгээн Занабазар Манжид дагаар орсноороо Монгол үндэстнийг хятадад уусах аюулаас ангижруулсан агуу их Стратегич байсан. Ардчилсан арьс нөмөрсөн луйварчингуудын амаа олохгүй муу хэлээд байдаг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар бол хүчтэний аргыг нь олж, ая талыг нь засч байж өгөхийг нь өгч авахыгаа авч үлдсэн юм. Тэд алдаа оноотой хэдэн арван жилд Төрийг толгойлж явахдаа өргөсөн тангарага, "Жанжин шугам"-наасаа хазайсан ч хаяж орхиогүй гэдгээ Монголын түүхэнд амаараа шаааж биш, амьдрал үйлсээрээ тодоос тод нотлон харуулж Тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан их удирдагчид. Тэдний тогтоож өгсөн Тусгаар тогтнол дээр бид өнөөдөр "Ардчилал" гэж чөлөөтэй хашгирцгааж, дуртайгаа муу хэлээд зогсоцгоож байна. Эсэргүүцэгчид Стратеги гэж юу байдаг талаар ухаан нь хүрвэл өнгөцхөн ч болов судалж үзэх хэрэгтэй бөгөөд “Улс орныг төвхнүүлэхэд урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй” гэсэн алдарт үгийг нэг саначихад илүүдэхгүй болов уу

зочин 2015-11-30 182.160.33.52

Оросын гэр хөл урвагч Цэдэнбалын ойг монголын төр албан ёсоор тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Хичнээн олон жил монголын дэвшилтэт сэхээтнүүдийг хавчиж гадуурхаж хэлмэгдүүлсэн, үүх түүх, ёс заншлыг минь доромжилж, бүхэл бүтэн хоёр үеийн тархийг угааж, монгол бус хүмүүс болгосон, шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн хөгжлийг маш олон жилээр хойш нь татаж гай чирсэн Кремлийн утсан хүүхэлдэй, урвагч байсан даа.

ghghghgh 2015-11-30 202.179.10.150

ОЛОН ЮМ ЯРЬЖ ИӨӨР ХООРОНДОО ХЭРЭЛДЭЛГҮЙ АЖЛАА Л ХИЙЦГЭЭ,ХЭН НЬ ХЭН БЭ? ГЭДГИЙГ ОЛОН ТҮМЭН ОДОО ТЭРТЭЭ ТЭРГҮЙ МЭДНЭ,МАН-ЫНХАНЫ НОАОЙ ЗАНГ ЯМАР МЭДЭХГҮЙ БИШ,ИЙМ ЗАНГААСАА БОЛЖ ҮНЭН ХҮНДЭЭ БАРСАН НАМ,ХАРИН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ХУВЬД БУРМАА ГЭЖ НЭГ ГАРААС НЬ ЮМ ГАРДГҮЙ АВГАЙ ХАМАГ ХУГАЦАА АЛДУУЛАЖ САЯХАН ТӨСӨЛӨӨ ӨГСӨНӨӨС ИНГЭЖ ХУГАЦАА НЬ ШАХАГДАЖ БАЙГАА ЮМ,ҮҮНЭЭС ХОЙШ ИЙМ БҮТЭЛГҮЙ УЛСАД АЖИЛ БИТГИЙ ХАРИУЦУУЛАЖ БАЙ,ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

turuu 2015-11-30 202.131.252.213

MAN huuchin shigee populizm hiigeed yalna gej seruun zuudleed bgaan baih daa ter tsag ungursun gedgiin MAN garuud meddeggui yum uu

Зочин 2015-11-30 182.160.40.234

Зээлж болохгуй гэж хэн ч хэлэхгуй ш дээ Монго зувчуулах гээгуй л юм бол кампаниудаа зарлахаас АН яагаад айгаад байнаа

Зочин 2015-11-30 182.160.40.234

Улс торжуулэлт бишээ Ногоо бух юмаа ил тод болгоно гэсэн яасан бэ Ямар кампани хэдийг зээлснээ ил тод зарла

Zochin 2015-11-30 150.129.140.218

Medeej dereeleh yum ny ter bakh, tiimees bondiin mungiig herhen zartsuulsan talaar delgerengui medeelliig odoonoos egehgui bol MAN-iin toglolt ehlene

мммммммммммммм 2015-11-30 150.129.141.71

АНусын хэдэндолоогчид төрийн албаны IP наас бага т1-ээрэй

MANgaruud 2015-11-30 202.180.216.234

songuuli duhuhleer sooliorch ugnu doo, naad MANgaruud chin, erthen shalguulaad tsever gedgee zarlahgui bol, MAN garuud 2000 oniig muruuduj bgaaa zailuul

zochin 2015-11-30 202.72.245.252

хэн та нарт итгэхэв дээ кккккк

гарам+гай 2015-11-30 150.129.141.71

зассс