А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна | News.MN

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Хотын дарга асан Э.Бат-Үүлд хэрэг нээн шалгаж эхэлснээс хойш та хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан ажиллаж байна уу? Түүний холбогдоод буй хэргийг хэдийнээс шалгаж эхэлсэн байдаг юм бол? Эндээс ярилцах уу?

-2019 оноос эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Э.Бат-Үүлийн гэх энэ хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, илтэд гүтгэсэн мэдээ, мэдээлүүд олон нийтэд хүрсээр байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан гэмт хэрэгт сэжиглэгдэж буюу шалгагдаж байгаа хүн гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдож тогтоогдоогүй байхад нийгэм олон нийтэд Э.Бат-Үүл, түүний хүү Чулуудай нарыг гэмт хэрэгтэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний улмаас гэмт хэрэгтэн мэт буруу ойлголт өгөх сөрөг үр дагавар үүсээд байна. Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалсан энэ заалт бол хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Монгол Улсын иргэн хэний ч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байх, цаашлаад гэмт хэрэгт холбогдон шалгагдаад Шүүхээр гэм буруугүй болох нь тогтоогдвол нийгэм, олон нийтэд аль хэдийнээ хэрэг хийсэн мэт ойлголт төрүүлчихсэн байвал тэдгээр хүмүүсийн нэр төрд халдсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал яригдана. Иймээс Үндсэн хуулийн хүний эрхийн дархлаа болсон энэ заалтыг чухалчлаад байгаа юм. Тийм ч учраас энэ талаар би тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Мэдээж хэргийн талаар нарийн зүйл буюу шүүхээр эцэслэн шалгагдах хүртэл хавтаст хэргийн материал, түүнтэй холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлж, ярих нь өмгөөлөгчийн хувьд хуулиар хориотой. Нөгөө талаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нар шүүхээр гэм бурууг тогтоогдоогүй байхад хэргийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх нь хуулиараа хориотой. Гэтэл хэрэг хийсэн мэтээр нийтэд мэдээллэдэг. Энэ нь гүтгэхтэй ялгаа байхгүй. Хуулийг хэрэгжүүлдэг эдгээр субъектүүд өөрсдөө хуулиа мөрдөж ажилламаар. Тэгэхээр энэ асуудал ганцхан Э.Бат-Үүл, Б.Чулуудай гэх хүмүүс дээр харагдаж байгаа биш. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст ч хандчихсан байгаа. Гэмт хэрэгт шалгагдаж буй бүх хүний нэр усыг зарлаж, олон нийтэд мэдээлэх асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Хэрэг ямар шалтгаанаар хэдэн удаа буцав? Шүүгч, өмгөөлөгчөө солив уу?

-Өмгөөлөгч, шүүгчээ сольсон асуудал байхгүй. Та бүхэн мэдэж байгаа байх, энэ хэрэг үндсэндээ шалгагдаад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд очоод хоёр ч удаа буцаагдсан. Буцаагдсан үндэслэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих хууль журмын дагуу хийгдээгүй, Шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу процессын ажиллагаанд авагдсан нотлох баримтууд хангалтгүй зэрэг үндэслэлээр буцаагдсан байдаг. Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хавсаргах буюу цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулахгүй дан ганц яллах талыг баримталж байгаа талаар Өмгөөлөгчдөөс прокурорт гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг үндэслэлүүд юм. Эдгээр ажиллагаануудыг хийж гэмээ нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв нэг мөр шийдвэрлэхээс гадна Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах юм. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдуулан шалгаж байгаа л бол цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг адил тэгш цуглуулж байж  шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадна. Тийм биш бол үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй. Гэвч энэ эрхүүд хангагдахгүй байна, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй тул зохих ажиллагаануудыг хийгээч ээ гэдэг удаа дараагийн шүүгчийн шийдвэр гараад Прокурорт буцаасан. Гэвч энэ ажиллагаануудыг мөн л хийдэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хуулийн дагуу бүрэн гүйцэд хийх талаар удаа дараагийн шүүхий шийдвэрээр буцаагаад байхад зохих ажиллагаанууд хийгдээгүй. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд энэ нь яллах талын нотлох баримт, энэ нь цагаатгах талын нотлох баримт, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа юу, гэмт хэргийн шалтгаант холбоо гээд бүх талаас нь нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаж байж шүүх шийдвэрээ үнэн зөв гаргана шүү дээ. Одоо байгаа нотлох баримтын хүрээнд болон хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Ямар ч байсан Монгол Улсын шүүх хараат бус, бие даасан, гагцхүү хуульд захирагдах үүргээ биелүүлж ажиллана гэдэгт л өмгөөлөгчийн хувьд найдаж байна.

-Асуудал байгаа бол хуулийн дагуу шалга гэж Э.Бат-Үүл хэлсэн байсан. Түүнийг шалгахдаа цагдаа, хууль хяналтын байгууллагаас дарамт шахалт үзүүлж, хууль бус үйлдэл гаргаж байна уу?

-Хуулиа баримталж ажилламаар байгаа юм. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг байдлаар шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд оролцсон хүүгийнхээ компанид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр. Гэтэл дахин төлөвлөлтөд эрх олгох эрх бүхий субъект нь Э.Бат-Үүл биш бөгөөд эрх олгодог субъект нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороо гэж байсан. Тухайн үед НИТХ-аас журмаа гаргаад, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороог байгуулж, Төслийг удирдах хорооны даргаар нь НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан байдаг. Энэ  тухай НИТХ-ын дарга асан Д.Баттулга 2020 оны 04 дүгээр сарын 13-ны "Өдрийн сонин"-д “Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ гэсэн гарчигтай ярилцлагадаа "Э.Бат-Үүлийг хүүхдийнх нь "Грандлайн" гээд компанитай холбоод албан тушаалаа ашиглаад дахин төлөвлөх эрх олгосон гэж буруутгаад байдаг. Гэтэл тэр эрхийг нь олгосон хүн нь би, Төслийг удирдах хороо газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, компанийн үйл ажиллагаа, төлөвлөлт, санхүүгийн байдлыг мэргэжлийн хүмүүс судлаад Төслийн удирдах хороо саналаа оруулж ирдэг. Төслийн удирдах хороо олонхын саналаар шийддэг журамтай. Түүнээс биш Засаг дарга хүүгийнхээ компанийг оруулж ирээд гаргана гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ бол маш том шалгуураар орж ирж гарч байсан компани” гэж ярилцлага өгсөн байсан. Өмгөөлөгч нарын зүгээс ч НИТХ-ын дарга асан Д.Баттулгыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Тэгэхээр дахин төлөвлөлтөд хүүдээ давуу эрх олгосон гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд ямар ч хамаагүй аргаар буруутгах гэсэн оролдлого. Мөн дахин төлөвлөлттэй холбоотойгоор яг адил цаг хугацаанд яг ижил шийдвэрээр адилхан гэрээ байгуулсан маш олон компани бий. Тэдгээр компаниудыг шалгахгүй хэр нь ганцхан "Грандлайн"-ыг, Чулуудайг онцлоод холбогдуулж буруутгаад байгаа нь зөвхөн Бат-Үүлийн хүү гэдгээр хамаатуулж, ял тулгаж буруутгах гэсэн оролдлого гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд ч бусад компаниудыг шалгуулах, гэрчээр оролцуулах, холбогдох баримт сэлтийг судлах, хавтаст хэрэгт хавсаргах талаар өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хардах эрхтэй, энэ мэтээс харахад ингэж эрүү шүүлт тулгаж байгаа нь ямар нэгэн байдлаар улс төрийн нөхцөл байдал байна уу, сонгууль дөхөхөөр л энэ хүнийг удаа дараа янз бүрийн байдлаар хилс хэрэгт холбогдуулан гүтгэх байдал ажиглагддаг.

Э.БАТ-ҮҮЛД ГЭМ БУРУУГИЙН ЯМАР НЭГЭН ХЭЛБЭР БАЙХГҮЙ

 

-Хардах эрхтэй гэлээ. Ер нь энэ хүнийг харлуулж, яллах гэсэн зорилго хэн нэгэнд байгаа болов уу?

-Түрүүн хэлсэнчлэн яагаад ямар ч хамааралгүй асуудалд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр Бат-Үүлийг холбогдуулж, дээрээс нь Чулуудай гэх хүүтэй нь хүчээр нааж ял тулгаад байгаа юм бэ? Яагаад шалгаж тогтоовол зохих наад захын ажиллагаануудыг хийхгүй байгаа юм бэ, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахгүй, яагаад яллах талын нотлох баримтыг ялгамжтай аваад байгаа юм бэ? хүчээр ял тулгаж, хилс хэрэгт гүтгэх оролдлого явагдаж байна гэж хардаж байна. Түүнчлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний нөхцөл хангагдаагүй. Жишээлбэл, энэ хэргийн субъектив тал буюу хамтран үйлдсэн гэх Бат-Үүл, Чулуудай нарын шууд оролцоо, гэм буруугийн ямар нэгэн хэлбэр байдаггүй. Объектив тал буюу шалтгаант холбоо, хор уршиг, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг нь нотлогддоггүй. Бас нэг гайхашруулсан тайлбарыг урьчилсан хэлэлцүүлгийн үед Прокуророос өгсөн. Энэ хэрэгт асуувал зохих гэрчүүдийг асуулгаад өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавихад, эдийн засгийн гэмт хэрэг дээр гэрчүүд заавал асуух шаардлагагүй гэсэн. Үүнд өмгөөлөгчийн хувьд гайхсан. Хуульч болоод ийм утгагүй тайлбар анх удаа сонссон. Ингэхээр яллах гэсэн ганцхан зорилго л байна гэж хардаад байгаа юм.

-Бат-Үүлийг мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэж дуулсан?

-Сүүлд яллах дүгнэлт үйлдэгдээд, Бат-Үүлд мөнгө угаасан гэсэн зүйл анги нэмэгдсэн. Үнэндээ Бат-Үүлээс өөрөөс нь тайлбар, мэдүүлэг огт аваагүйгээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Мөнгө угаах гэдэг чинь маш хүнд гэмт хэрэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг тайлбар өгөх эрхтэй. Урьдын сонсгосон зүйл ангиуд нотлогдохгүй болоод ирэнгүүт ямар нэгэн байдлаар ямар ч хамаагүй аргаар хэргийг нь хүндрүүлье гэж бодоогүй л байлтай.

-Хэргийн материалтай танилцаж байхад Бат-Үүл гэдэг хүн буруутай үйлдэл хийж үү? Түүнийг нь нотлох хангалттай баримт нотолгоо байна уу?

-Гэмт хэргийн нотлох баримт гэдэг хууль зүйн талаасаа эргэлзээгүй, хэргийг тал бүрээс нь нэг мөр үнэн зөв үнэлэх боломжтой байх ёстой. Гэтэл Бат-Үүл гэдэг хүнийг яллаад байгаа баримт гэх зүйл гэм буруугийн хэлбэр байхгүй, шууд субъектив санаа зорилго байхгүй, ямар үйлдлээр хэзээ, хаана, хэдэн цагт болсон талаар огт тодорхойгүй. Ерөөсөө л Нийслэлийн Засаг дарга байсан энэ хүн хүүдээ тендер олгосон гэсэн үндэслэлээр яллах талыг баримтлаад яваад байгаа. Энэ хэрэг дээр би түрүүн хэлсэн, цагаатгах талын, яллах талын нотлох баримт эн тэнцүү байж үнэлэгдэх ёстой. Яллах талыг баримталж байна. Гэвч яллах талын баримт ямар ч эргэлзээгүй байх ёстой гэсэн хууль зүйн шаардлагыг хангахгүй байгаа.

-Сүүлийн үед хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө орж, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцох тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн мэдээлэл их гардаг болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын аль нэг иргэн тэр тусмаа хуульч, өмгөөлөгч хүний хувьд шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх бидэнд байхгүй. Харин жилийн өмнөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шүүх эрх мэдэл буюу шүүгчийн асуудлыг шийдвэрлэдэг болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн статуст бүдүүлгээр шууд халдаж буй хэрэг. Үүний үр дагаварт тухайн шүүгч хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Улс төрчдийн юм уу, өндөр албан тушаалтны нөлөө, тэдний дарамт шахалт дор шударгаар үйл ажжиллагаа явуулах эрх нь хөндөгдөж буй асуудал дээр өмгөөлөгчийн хувьд эмзэглэж яваа. Энэ бол маш ноцтой бөгөөд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Ярианыхаа төгсгөлд хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудад хандаж хэлэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгт элдэв таамаг дэвшүүлж, худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Шүүгч хараат бус, гагцхүү хуульд захирагдах эрхэм үүргээ биелүүлэх биз ээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-20 103.57.94.138

Хэдэн халтар төгрөгнөөс илүү үнэтэй эрхэм зүйл байдаг юм шүү өмгөөлөгч нэр зүүсэн мануухай минь

Avatar

Зочин 2020-04-20 66.181.167.24

Хөөрхий. Зоригтой гэнэ үү. Мөнгө л зоригтой болгосон байхдаа энэ хүүхэнг.

Avatar

Зочин 2020-04-20 202.131.243.186

Нямдорж сайд хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхэд тусласанаа аав хүн дэмжих ёстой гэж яриад асуудалгүй өнгөрдөг,Батүүл хүүгийн компанид (хэрэв үнэн бол) ажил олж өгсөнөөр буруудах ёстой гэж үү.

Avatar

Пунцаг 2020-04-20 139.162.207.54

Энэ өмгөөлөгч эмэгтэй одоо л ил гарч байгаа болхоос, маш чадварлаг бас дайчин юм байна лээ, үйлчлүүлэгчийнхээ төлөө тууштай явдаг сайн өмгөөлөгч санагдсан. Зөв хүнээ сонгосон байна да Бат-Үүл

Avatar

Хотын иргэн 2020-04-20 104.237.135.63

Сэтгэлтэй сайн өмгөөлөгч авсан байна. Шүүх шударгаар шийдвэрлэх биз дэ. Монголын шүүх ч бас арай ийм илт гүтгэлэгийн шинжтэй зүйлүийг хэрэг болгохгүй биз

Avatar

Зочин 2020-04-20 66.181.169.108

Усан хөшиг барина гээд ҮҮЛЭН хөшиг болгосон доо кккк

Avatar

Иргэн 2020-04-20 211.36.148.145

Миний бодлоор ер нь хэн хэнэн л буруутай энэ 76.д байгаа бүүр нэг ч хүн нэр цэвэр гар цэвэр хүн байхгүй шүү би л лав хувьдаа сонгууль хэзээ ч өгөхгүй ер нь тэгээд ерөнхийлөгчийн засаглалтай байвал зүгээр олон хүн шийдвэр гаргаж байхаар ганц хүний шийдвэрээр байвал түс тас л байх

Avatar

irgen 2020-04-20 139.162.89.96

Muisiin Huuliin gawal oyutan baisan da Purevdulamiig medehiin bn

Avatar

Сайн байна 2020-04-20 139.162.55.152

Зөв өмгөөлөгчөө сонгож ээ. Залуу эрч хүчтэй, Маш чадвартай гэж хүмүүс ам сайтай байдаг юм байна лээ

Avatar

Иргэн 2020-04-20 172.105.68.59

Үнэхээр арай дэндүү хэлмэгдүүлж байгаа юм бна да. Шүүх эрх биш шударга шийдэх байлгүй дэ. Залуу хуульчид энэ мэт зоригтой үгээ хэлдэг бол сайн байна. Пүрэвдулам өмгөөлөгч браво

Avatar

Бахархаж байна 2020-04-20 192.82.74.1

Пүрэвдулам хуульч бол хүүхэд байхын сурлагатай, толгоы сайтай байсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, маш чадварлаг, шударга, эмэгтэй. Энэ удаа ил гарч зоригтой сайхан ярилцлага хийжээ, бахархаж байна. Нилээд олон хэргүүдэд ирмэг, шийдэмгий, хүний төлөө гэж үйлчлүүлэгчид ам сайтай байдаг юм байна лээ. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-04-20 139.5.217.22

Чулуудай хүү дахин төлөвлөлтийн газрын гэрчилгээг цүнх дүүрэн авч явдаг, энэ бүхэн тэгээд шударга явдал уу, Бат-Үүл дарга хувийн ашиг сонирхолоо дийлэхгүй тийм л баатар болсон шүү дээ

Avatar

зочин 2020-04-20 66.181.187.93

Хөөрхий Эрдэнэ баавайн Бат үүл үнэхээр ядарчээ. Очиж очиж муу сурлагатай хуулийн зүйл ангиа ч ялгахгүй өмгөөлөгч нэртэй хуулийн сургуульд ч, 10 жилд толгой муутай ам ховондоо сайн эмэгтэйг сонгохыг бодоход ихэд ядарчээ. Явдал гүйдэлд болоод өмгөөлөгчөөр сонгосон юм болов уу Үүл гуйа.

Avatar

ЗОЧИН 2020-04-20 202.126.88.130

АРДЧИЛАГЧ БАЙСАН БАЙЖ БОЛНО ! ОДОО ХУЛГАЙЧ , ЛУЦВАРЧИН !

Avatar

lol 2020-04-20 66.181.161.10

stupid bitch

Avatar

minii hoorhon egch 2020-04-20 103.229.120.181

purevdulam egch ter 2-iig omgoorohoosoo iluu usnii shampoonaa l bodood bdag uim,minii us yaj haragdaj bgaa bol,ymar shampoo nadad zohih bol geed,,harin emegtei hun gehed nuurniihee budalt oo engesegt neg ih ach holbogdol ogddoggui uim,ta nar harj bgaa bizdee.

Avatar

Зочин 2020-04-20 192.82.69.191

Хийсэн хэрэг нь ил тод байхад буруутгах нь зөв шүү дээ!? Баатар цолоо өнөөд хариуцлагаа үүрээд явах хэрэгтэй?! Хэдэн өвгөчүүлийг трйрон хүрээлэгч гэж мөнч их зовоосон хүн дээ! Одоо мартчихсан тууж яваа! Энэ нүгэл чинь энэ нас битний хэо хойт насанд чинь дагалдах болно!!! Одоо элбэгбалай л намайг хамгаалах байх гээд л хоёул хамт ардчилал гэж хашгирч шүгэлдээд эхэлсэн байна лээ! Юм гэж өөдгүй улсыг онилдог л юм даа!!

Avatar

би 2020-04-20 202.179.27.199

Батүүл ямарч гэмт хэрэг хийгээгүй хэн захиалаад хэрэгтэн болгох гээд ядаад бга юм бол

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.28

chuluudai bandiin hoshnogoddog huuhen

Avatar

UULEE UULEE NUUGEEREI MANAN BOLON SARNIH NI BAINA SHUU 2020-04-20 192.82.72.248

herevzee ovgon BAAVAI ERDENE odoo ene tsag dor gal golomtiig zalgah ach huu CHuluudai ni aaviinhaa hamt shuuhiin gadaa chuluu nyslaad suuj bgaag ni harah uim bol UUL min huu min gal golomtoo chireed end suuj bh ch gejdee gej haramsan oguuleed alsiin shunaltai huu min als hyzgaart HUVSGULiin taig ruu hezeej ergej ireheergui z**l geh baisan bhdaa,ner hugarahaar yas hugar gedegdee …

Avatar

zochin 2020-04-20 103.229.120.181

neeree erdene guia golomt zalgah ach huudee chuluudai gej tuuhen neriig sainiig bilegdej ugsun bolohoos chuluu nysluulah gej ogoogui bh,uul ah huugiinhee neriin utgiig buruu oilgoson uim bolov uu? buuraluud tengerees harj bdag gesen shuu,batuul ahaa buruugaa huleegeed ardchilaliin ner barisan uvaigui luivarchidiin unen nuur tsaraig ilchilbel ta jinheneesee BAATAR bolj ard tumen aaviinhaa umnu jinhene baharhal bolnodoo..ta ch ug ni zorigtoido,taniig shudrag gej harj yvdag shuu..yadiin uzeed ald.

Avatar

UULEE UULEE NUUGEEREI TSAS BOLON UNAH NI BAINA SHUU 2020-04-20 192.82.72.248

ochij,ochij huugee gal golomt zalgah uree chireed hereg heleltsuuleed yvj baidag aav mongold tiim olon bish,nogoo Elbegdorjiin heldgeer uul shugamandaa bol LUUMED-iin GANSUH nuurs idsen l bhgui ui gedeg shig UUL idsen l bhgui ui.,LUUMED-iin huu uim hiigeed busdaasaa arai baga ner tsever ideh geed baktalchihaad sharalhsandaa say sayaar ni eh ornoon gadna dotniihontoi huvaaj ideed bgaa Elbegiin nogoo tald garaad ard tumen Elbegiin esreg bgaag ashiglaad hohirson hun bolj gonginood bgaa bolhoos .

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.180

иш энэ амьтан бас батүүлийн гар хөл болсон сууж байдаг таарчдээ

Avatar

gan 2020-04-20 150.129.141.50

Mongold amia zolin baij ardchilal erh chuluug avchirsan Elbegee Batuul Baabar Enhsaihan Da.Ganbold Dorligjav nariin achaar undur alban tushaald ochij ZAVSRAAR Zavshigch terbuntan bolson N.Enhbayr Jenko Khurelsuh Zandanshatar Nyamdorj Zika nariig yah ve? hunee zuv olj barimtaar shuumjleerei kometchidoo

Avatar

zairan 2020-04-20 103.229.120.181

ardchilaliig Garbocheva ehluulj mongolchuud hiisen uim,jinhene baataruud boloh Zorig,Malish Enhtuvshin,Baasan lam hiigeed denduu shudraga uchir Ardchilalaa guitsed hiij chadaagui aluulj,zailuuluugdsan uim,harin ur shimiig luivarchid boloh Elbegdorj,Bat-uul,Dorligjav ,Sosorbaram nar hurtsen uim,ter ih gajuudliig zasaj yvaa mongoliin tord heregtei zairanguud bol JENKO,HURELSUH,NYAMDORJ,ZI ,ZANDANSHATAR nar uim

Avatar

UULEE UULEE NUUGEEREI BOROO BOLON UNAH NI BAINA SHUU 2020-04-20 192.82.72.248

za ui unen ter l unen gedeg shig Bat-uul buruugui bol ingeed baij baih hun uu?? estoi alaan bolno bizdee,olsgolon zarlana,baatariin temdgeen zuuchiheed ug helne tractorchid ger horoolliinhiig tug bariad daguulj guigeed hanand uim naagaad ui hiij boloh temtsliin buh helberiig songono, harin tegehdee ene baga ystnuud dotroo joohon tolgoi muutai ,dunhuuduu ni buriaduud uim bn,huu maani nadad helelgui offshore dans neesen gej melzsen,buriaduudiin humuujild tegeed Bat-uul daranguilagchaas asuulgui

Avatar

Bold 2020-04-20 87.78.234.145

Buural novshoos nileen ym avchdee erguu avgai min zugeer naadahchin umhiirsen tarhitai hulgaichuud buzaruud shuu

Avatar

зо 2020-04-20 202.9.40.46

санах ойгүй новшоо чиний ингэж чөлөөтэй хуцах эрхийн чинь төлөө тэмцэж явсан шударга хүн шүү . Харин чиний тархийг юу ч үгүй болтол угаасан жинхэнэ хулгайч чинь чиний толгой дээр сууж байна

Avatar

Зочин 2020-04-20 207.6.112.23

Bat-yyl naiz, ardchilliin hamtran zutgegch halzan Battulgadaa mania huugiin kompaniig shalgaruulaltand tenzuuleerei l geed helzen bgaa sh dee. Medrel muutai yumnuud heleh ch ug alga. Chuluudaig Battulga l medehgui baiv gej. h** ineed hurchlee. Mafia-iin suljee bolson hulgaich nar. Batyyl tiim l ih shudarga ardchilsan uzeltei leader hun yum bol bi es sutrhuungui uildeldee hariuzlaga huleene gej helchij chadahgui yu. Balair n****

Avatar

бодлын хулгайч 2020-04-20 66.181.167.53

ХЭРЭВ ТЭР ХҮН БУРУУТАЙ БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ӨМГӨӨЛӨГЧ ЧИ ЮУГАА ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙНА . МӨНГӨ АВЧИХСАН ЮМ БАЙХ ДАА

Avatar

Өвгөн 2020-04-20 49.0.212.191

Нийгмийн өмнө хүлээх хариуцлагагүй байвал, охин минь чиний хэвлэлийн эхр чөлөө гэдэг лө лө. Баримтын дагуу хуулиараа шийд.

Avatar

Тэнэг мал вэ 2020-04-20 103.57.95.75

Бүү шаамой

Avatar

Зочин 2020-04-20 203.91.115.45

АН лидэр гэж хэдэн хулгайч нар л байдаг. Энэ доор батүүлийн халтар банди чулуудай бичсэн. Хулгайчийг шалгахгүй яах болж байна

Avatar

Зочин 2020-04-20 192.82.70.203

МАН. Хүрэлсүх АН.ын лидэрүүдийг бүгдийг шүүхээр шийтгүүлж сонгуульд оруулахгүй болгох зорилоготой бгаа.шинэ хонгил үүссэн..одоо з.энхболдыг харамлаад захиалга өгчихөөд бна

Avatar

irgen 2020-04-20 202.55.188.37

Юу ve nogoo toriin shuugch n ene uu .ene shuuhiinhniig solioch yostoi durgui hurchlee

Avatar

Гочоо 2020-04-20 66.181.187.176

ээлжит бие халаалт буюу олон нийтийн тархийг угаах гэсэн сэтгэл зүйн бэлтгэл. Гэхдээ ийм ярилцлага нь шүүхэд ямар ч нөлөө үзүүлдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Шүүхэд зөвхөн баримт нотолгоо л ярьдаг.

Avatar

зо 2020-04-20 202.9.40.46

харин чи Женкод тархиа жинхэнэ угаал гаждээ

Avatar

Зочин 2020-04-20 202.126.89.24

Батүүл тийм цэвэрхэн хүн биш хийсэн хэрэгтээ тохирсон ялаа авч таараа

Avatar

zochin 2020-04-20 202.21.104.20

Gantulga ni hetgee huleegeed shorond suusan biz dee.Batiul Chulludai hoyr bol gemt heregtnuud.

Avatar

Зочин 2020-04-20 202.126.89.66

Дан ганц хуулиар асуудлыг шийддэг улс биш болсон.Нийгмийн хандлага,тэнэг улстөрийн байдал их чухал.Хуульчид интертайнмент хийдэггүй учраас ялах хэцүү,зөвөөр ойлгогдох хэцүү,нэг хэсэгтээ жонхуурна.Женко тэнэгийн өөрөө зохиосон өөрөө итгэсэн зохиол нь нийгмийг ийм болгосон,өөрөө ч нүхэндээ унаж хүн хог болно.МАН.ын тэнэгүүд ямар ч оролцоо байхгүй.Шуналаасаа мангараасаа болж Батзориг шиг нэг хэсэг нь арчигдаад явна.

Avatar

Zochin 2020-04-20 66.181.176.101

Ishh ene ohin yu ruu har tolgoigoo durj baigaagaa 1 oilgodog ch boloosoi!

Avatar

Зочин 2020-04-20 202.126.89.66

Батүүл хэл амтай тулдаа энэ зэрэгтэй байна.Элбэгдорж шиг хар пи ард нүдүүлээд сэхэхээсээ өнгөрсөн хог болчихоогүй байна.Хүрэлсүх Сумъяабзар нь бүгд хулчийгаад хийх ажлаа хийхгүй.Ажил хийвэл дараагийн Энхсайхан Элбэгдорж болно.Юугаа мэдэхгүй ангайсаар энэ замаар явна,энэ нь улсад хэрэгтэй.Эсвэл худлаа хийрхэж попорсоор юу ч хийхгүй зайлна.

Avatar

Зочин 2020-04-20 203.91.115.45

Тарваганы үс өөрөө бичжээ

Avatar

иргэн 2020-04-20 64.119.18.249

Нямдорж сайд АРДЧИЛЛЫГ намнахын ТУЛД чөтгөр шугамтай нөхцөхөд ч бэлэн байна гэж орилж байсан. Санаснаа гүйцэлдүүлж байна.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.12

Энэ охин чадлаараа л ажиллаж байгаа юм байна даа. Гэвч цаадуул нь улс төрийн зорилгоор Үүлийг шийтгэе гэж байгаа бол шийтгэж л таарах байх даа!! Ганц Бат-Үүл ч биш, цаашдаа одоо эрх мэдэлтэй байгаа нөхдүүд өөрсдөө энэ "Махны машиндаа" машиндуулна даа! Н.Энхбаяр яалаа???

Avatar

Зочин 2020-04-20 75.159.156.192

Хууль дүрэм зөрчсөн эцэг хүүг яллахаас яахав дээ.

Avatar

Зочин 2020-04-20 202.9.47.12

х****а

Avatar

Зочин 2020-04-20 75.159.156.192

Яллагдах болзлоо бүрэн хангасан хүн дээ.

Avatar

Зочин 2020-04-20 202.9.47.12

Мангарын тэжээвэр гөлөг

Avatar

Зочин 2020-04-20 66.181.161.102

bat uul enenii hoshnogo a**s ruuu guriliin mod arhinii shil chihdeg gesen

Avatar

ЗОЧИН 2020-04-20 124.158.79.169

АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН ХУЛГАЙЧ !!!

Avatar

Зочин 2020-04-20 203.91.115.41

Идсэн завшсан нь ил байхад яллахгүй яахуу ялаа минь. Хулгай хийсэн хүүтэйгээ луйвар хийсэн нь зүгээр үү

Avatar

Эрх мэдэлдээ эрдэгсэд 2020-04-20 64.119.16.168

Эрх мэдэлдээ эрдсэн улс төрчид огт гэмгүй байна гэж байхгүй л дээ. Манай хүн ч эрх мэдэлтэй байхдаа нэг өөр, түүнээсээ буухаараа бас өөр дүртэй болчихдог хүн дээ. Нарийн шалгаад, ухаад үзвэл …

Avatar

Зочин 2020-04-20 142.116.31.45

iilmerhuu umguuligvhchtei bol ch deelee niumurnu duu buural narmii batuulee

Avatar

Зочин 2020-04-20 103.57.95.235

Kkk , mungu

Avatar

Зочин 2020-04-20 103.57.94.107

Албан тушаал ашиглаж хүүтэйгээ нийлж хэдэн арван тэрбум төгрөг хувьдаа завшиж, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр өчнөөн айлыг орох оронгүй болгосон хүнийг шийтгэхгүй өбр яах юм бэ

Avatar

Б 2020-04-20 202.55.191.130

ЧАМАЙГ ШҮҮХ ДЭЭР ГЭРЧЭЭР ДУУДАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-04-20 66.181.160.90

Элбэгдоржтой нийлж Энхбаярыг шоронд хатааж өлсгөлөнгөөр үхүүлэх гээд улайраад байсан Бат-Үүл хөөрхий өөрөө адилхан зовлон үүрэх нь дээ. Юм бүхэн өөр лүү нь эргэдэг гэж үнэн юм даа. Яая гэхэв, өөрийнх нь үйлийн үр юм хойно

Avatar

ардчилагч 2020-04-20 192.82.78.252

үнэн шүү

Avatar

Зочин 2020-04-20 202.9.46.156

Яг шд. тэгэж л буцаж ирдэг юм бол энэ хэдэн төрөөс төрсөн тэрбумтангууд Нямка Лүндээ нар яагаад тэгдэггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж