"Covid-19"-ын үед хэн Оросын хилээр гарах эрхтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

"Covid-19"-ын үед хэн Оросын хилээр гарах эрхтэй вэ?

"Covid-19"-ын үед хэн Оросын хилээр гарах эрхтэй вэ?

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ хилийн хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоогоод байгаа. Энэ үед хилээр нэвтрэх эрх бүхий хүмүүсийн жагсаалтыг Ерөнхий сайд Михаил Мишустин гаргасан байна.
Захирамжийг ОХУ-ын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ. Энэ захирамж нь өмнө гаргасан төмөр замаар, хуурай замаар, усан замаар ОХУ-ын хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах захирамжийн нэмэлт болон гарч байгаа ажээ.

Шинэ захирамжаар дипломат ажилтнууд, гадаад оронд байгаа төрөл садныхаа оршуулгын ёслолд оролцох иргэд, Калининградаар дамжин өнгөрөх зорчигчид, ДНР болон ЛНР-д байнга оршин суудаг иргэд, гадаадын улс оронд байгаа Оросын анги нэгтгэлийн алба хаагчид, гадаад орны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа цөмийн эрчим хүчний төсөлд оролцож байгаа иргэд Оросын холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хил нэвтрэх боломжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж