100 саяас дээш хадгаламжаас татвар авах хугацааг хойшлуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

100 саяас дээш хадгаламжаас татвар авах хугацааг хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

100 саяас дээш хадгаламжаас татвар авах хугацааг хойшлуулна

УИХ 2013 оны төсвийн төслийг батлахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэг чухал заалт нэмсэн.

Тодруулбал, гадаад иргэдийн хадгаламж, мөн 100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж,болон нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас татвар авах тухай заалт юм.

Их хэмжээний хадгаламжтай иргэдээс татвар авах, арилжааны банкуудыг урт хугацааны нөөцтэй байлгах зорилгоор энэхүү заалтыг оруулсан байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө хэмээн баталсан.

Засгийн газар энэ хугацааг хоёр жилээр хойшлуулах санал гаргаж, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгөөс дээш хугацаагүй болон нэг жилээс доош хугацаатай хадгаламжтай иргэд татвар төлнө гэхээс эмээх хэрэггүй юм.

Ж.ӨӨДЛӨН

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-30 202.126.89.199

Харин 100 саяас доошхийн нь татвар төлөх хугацааг сунгамаар юм. Гэтэл 100 саяаас дээш гэдэг нь дарга нарын нь л хадгаламжинд үйлчлэхнээ таминь. Мөн л хэцүү байна даа яая гэхэв дээ.Илэрхий ийм л байна даа. ноёд минь.

Зочин 2015-11-30 202.131.231.11

Төгрөгийн мөн долларын хадгаламж өндөр хүүтэй байгаа нь үнэн. Жишээлбэл 150 сая төгрөгний жилийн хугацаатай хадгаламжид 23 сая төгрөгийн хүү ирдэг нь нилээд их орлого. Түүнээс хэдэн төгрөг татварт төлөхөд болохгүй юу байхав дээ. Татварыг өгч сурах нь зөв байх. Хоосон хонох тухайд , бид хоер насаараа л хөдөлмөрөлж байна. Гэтэл амьдралдаа бараг нэг жил ч ажиллаж үзээгүй тэгээд ажил хийхгүй амар тайван байх гэсэн идэр насны жаргал хөөсөн хүмүүс их байна. Хөдөлмөрлөөгүй хүн хоосон хонохоос өөр яах юм бэ. Энэ чинь бурханы хууль шүү дээ.

zochin 2015-11-30 122.201.31.15

100 саяаас дээш хадгаламжаас авах хэрэгтэй алийн болгон хойш тавих билээ дээ ард иргэд 100 мянган төгрөгийн хадгаламжтай хүн битгий хэл хадгаламжгүй хоосон хонож байгаа айл өрх зөндөө байгаа даа хөөрхий ер нь нэг зүйл хэлэлцээд хэрэгжүүлэх гэж наян юм болох юм аа тэгж байтал мөнгөний урсгал гараад алга болох юм даа хөөрхий

Зочин 2015-11-30 150.129.142.92

Энэ сурвалжлагч асуудлаа буруу ойлгож буруу бичжээ!!!!!

Зочин 2015-11-30 202.131.233.187

Mun bichseneer 100.0 mil tug doos khadgalaj ezemshigch TAX tulukh ch yum shig, bitgii yaran sandran khumuusiig bujignuulal daa

Зочин 2015-11-30 202.131.233.187

Setguulchee ! 2016.01.01-nees khemjee khargalzakhgui bukh khadgalamj khugatsaatai, khugatsaagui khamaagui TAX avakh baisnaa 2 jileer khoishluulj baigaa yumuu, esvel bur 100.0 mil tug bosgo taviad baisan khadgalamjuudaas TAX avakhaa khoishluulj baigaa yumuu

Зочин 2015-11-30 202.131.233.187

ene setguulch sain ukhaj oilgolgui buruu bichsen bna

Зочин 2015-11-30 103.229.120.6

Харин тийм тэгж ойлгогдохоор байна. 100саяаас доош хадгаламжаас татвар авах гэнэ гэж ойлголоо тайлбарлаач

zochin 2015-11-30 110.21.91.219

ENE TENEGUUD HEDEN BANK AA DAMFUURUULAH VM HIIJ BNA. YMR CH HUN TATAVAR TULUUD MUNGUU BANK D BAILGAAD BAIHGUI. MUNGUU TATAH L BOLNO. BANKUUD DAMFUURNA. MUNGU UGAAH HUULI BUS UILDEL GAZAR AWNA.ARDCHILAL GEJ YRIAD BGA HEDEN TENGEES BOLOOD MGL MUHUJ BNA.ELBEG DORJ,UNEN MAL AMISGAA.

yu ve 2015-11-30 202.21.124.29

100 sayas doosh hadgalamjtai irgedees l tatvar avah gej bga yum uu? bayachuudaas tatvar avahgui, yaduuchuud l tatvar tolno gesen ug baina sh dee.