Албан ёсны бүртгэлгүй хятад эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглана

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Албан ёсны бүртгэлгүй хятад эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглана

Албан ёсны бүртгэлгүй хятад эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглана

Зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад багтаагүй, Хятад улсад үйлдвэрлэсэн гидроксихлорохин эмийг "Covid-19"-ийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглахыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрсөн захирамжийг Ерөнхий сайд Михаил Мишустин гаргалаа.

Захирамжийн дагуу энэ эмийн хэрэглээнд Эрүүл мэндийн хяналтын газар хяналт тавина. Харин Зүрх судасны судалгааны үндэсний төв уг эмийг хадгалах, улсын болон хувийн эмнэлгүүдэд хуваарилах ажлыг хариуцна.

БНХАУ-ын зүгээс 68 600 хайрцаг гидроксихлорохин эмийг ОХУ-д буцалтгүй тусламжаар өгсөн.

Гидроксихлорохин нь маляригийн эсрэг эм юм. Энэ эмийг коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглаж байгаа тухай АНУ мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж