Цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна

Цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Хангай нурууны өвөр бэлээр 8-13 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 дулаанаас 3 хүйтэн,  бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 4 дулаанаас 1 хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн хойд хэсгээр  шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Өмнөговийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байна.

 

2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи дөрөвдүгээр сарын 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Энэ сарын 22-ноос нутгийн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж