Apple ирэх намар iPhone 12 ухаалаг утсаа танилцуулна | News.MN

Apple ирэх намар iPhone 12 ухаалаг утсаа танилцуулна

Apple ирэх намар iPhone 12 ухаалаг утсаа танилцуулна

Apple ирэх намар iPhone 12 ухаалаг утсаа танилцуулна

Дэлхийн технологийн томоохон компани болох Apple 2020 он гарсаар өөрсдийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулаад байна. Одоогийн байдлаар Apple компани хоёрдугаар үеийн  iPhone SE, 2020 оны MacBook Air, 2020 оны Ipad Pro болон Beats Powerbeats 4 чихэвчийг тус тус танилцуулав.

2020 оны намар буюу ирэх есдүгээр сард Apple компани өөрсдийн хамгийн амжилттай төсөл болох iPhone ухаалаг утасны iPhone 12 загвар болон Apple Watch ухаалаг цагны зургаа дахь загварыг танилцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

iPhone 12 ухаалаг утас нь өндөр хурдны 5G сүлжээ дэмждэг, 3D камертай, дэвшилтэт OLED дэлгэцтэй, хэмжээний хувьд 5.4 инч, 6.1 инч, 6.7 инч гэсэн сонголтуудтай байх яриа гарчээ. Харин Apple Watch Series 6 ухаалаг цагны шинэ загвар нь нойр хянах функцтэй байх аж. Мөн Apple компани 2020 оноос хойш өөрсдийн цоо шинэ төслүүд болох AR Smart Glasses ухаалаг нүдний шил болон Apple Car ухаалаг автомашин зэрэг хөгжүүлж буй төслүүдээ зах зээлд гаргах тал дээр илүү ажиллах аж.

Ийнхүү та бүхэндээ одоогийн байдлаар нээлтээ хийгээд буй Apple компаний цоо шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг хүргье.

Хоёрдугаар үеийн iphone SE

Ерөнхий хэлбэр нь ухаалаг утасны ерөнхий хэлбэр нь iPhone 8 загвартай адил, 4.7 инч дэлгэцтэй, нүүрэн хэсэгтээ хуучны сонгодог товчтой, хурууны хээ мэдрэх технологитой байх ажээ. Өнгөний хувьд хар, цагаан, улаан гэсэн гурван сонголттой. Доторх үзүүлэлтийн хувьд iPhone 11 болон iPhone 11 Pro ухаалаг утаснуудад ашигладаг A13 Bionic процессортой, ар талдаа 12 мегапикселийн урд талдаа 7 мегапикселийн тус тус камертай, 4K бичлэг хийх чадалтай, батерей нь iPhone 8 загвараас илүү удаан цэнэгээ барих давуу талтай аж. Энэхүү утас нь үнийн хувьд бусад Apple компанийн ухаалаг утаснуудаас хамаагүй хямд байх бөгөөд 64 GB багтаамжтай загвар нь 399$ ам.доллараар, 128 GB багтаамжтай загвар нь 449$ ам.доллароор, 256 GB багтаамжтай загвар нь 549$ ам.доллароор тус тус худалдаанд гарахаар болжээ.

MacBook Air 2020 

Өмнөх загваруудаасаа илүү дэвшилтэт гар, илүү хурдан үзүүлэлт, мөн илүү их багтаамжтай болжээ. Аравдугаар үеийн Intel Ice Lake Core i3 процессор, Intel Iris график карт, 2TB хүртэл өсөх боломжтой 256 GB багтаамжтай хатуу диск, мөн Macbook Pro зөөврийн компьютертэй адил "Magic keyboard" гартай байх ажээ. 2020 оны Macbook Air нь 999 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах ажээ. Мөн та 512 GB багтаамжтай, Core i5 процессортой Macbook Air зөөврийн компьютерийг 1,299 ам.доллароор худалдан авах боломжтой.

iPad Pro 2020 

Энэ загварын A12Z Bionic чип нь Windows үйлдлийн системтэй ихэнх суурин болон зөөврийн компьютерээс илүү хурдан, хүчирхэг мөн илүү өргөн камер, студийн мэт чанартай микрофон, LiDAR сканнертай байх ажээ. Үүнээс Ipad Pro таблетад тусгайлан зориулсан "Magic keyboard" гар бүтээжээ. Худалдаанд гарах үнийн хувьд 11 инч дэлгэцтэй нь 799 ам.доллар, 12.9 инч дэлгэцтэй нь 999 ам.доллар байх аж.

PowerBeats 4

Энэ загварын цэнэг барилт өмнөх загваруудын 13 цагаас 15 цаг хүртэл болон өсч, мөн IPX4 ус болон хөлсний хамгаалалттай болжээ. Хамгийн том дэвшилт нь Powerbeats 4 чихэвч нь өөр дээрээ Apple-ийн H1 чиптэй болж, бусад төхөөрөмжтөй түргэн холбогдон ажиллах, мөн "Hey Siri" дуу хоолойн удирдлагатай болсон байна. Харин энэхүү чихэвчний дугаралтын хувьд Powerbeats Pro чихэвчтэй ерөнхийдөө төстэй байх ажээ. Өнгөний сонголтын хувьд хар, цагаан, улаан байх ба цэнэглэгчийн хувьд сүүлийн үед түгээмэл ашиглах болсон USB-A цэнэглэгчтэй байх гэнэ. Тус чихэвч нь 149 ам.долларын үнэтэй худалдаанд гарна.

ЭХ СУРВАЛЖ: techradar.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 149.205.250.155

Бас нэг камер баттериг нь солиод 12 гэж нэрлээд гаргийш дээ. Memory нь бас нэмэгдэх байх.

Avatar

Zochin 2020-04-20 49.0.213.170

Чи тэгвэл ХуаВейгээ л шүтээд хэвтэж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж