Л.Галсансүх улс төрөөр оролдов

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Л.Галсансүх улс төрөөр оролдов

Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг үг байдаг. Тиймээс хүн бүрийн талхны мөнгөтэй холбоотой байдаг учраас улс төрөөс ангид байна гэдэг нь боломжгүй хэмээн модернист, яруу найрагч, Б.Галсансүх “Хөгжил-Ардчилал” хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор оролцохдоо хэллээ. Урлаг, уран зохиол улс төртэй хэрхэн холбогддог вэ? гэсэн асуултаар яриагаа эхэлсэн түүний  “Улс төр ба урлаг” сэдэвт хэлэлцүүлэгт  Монголд төдийгүй дэлхийд улс төртэй урлаг яаж холбогдож байсан олон жишээг яриандаа онцолсон юм.  

Тухайлбал, хамгийн эртний гэж хэлэгддэг Хомерын “Илиада” “Одессей” найраглалыг харахад эртний Троя хотын дайны байдлыг дүрсэлсэн байдаг. Энэ нь тухай үеийн Грекийн хот улсуудын улс төрийн тэмцлийн тухай туйлсын найраглал байсан. Эртний Хятад, Японы уран зохиолд мөн адил тухайн үеийн улс төр, дайн тулааны байдал ихээр тусгалаа олсон байдаг.  Жишээлбэл Хятадын Тан улсын үеийн алдарт яруу найрагчид Ли Бай, Ду Фу нар Хүннүгийн довтолгооны тухай өөрсдийн шүлэг зохиолдоо ихээр өгүүлсэн байдаг. Яруу найрагч Ли Байны “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд яваад эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.  Энэ бүхэнд улс төр тодорхой хэмжээгээр орсон байдаг. Өөрөө хэлбэл тухайн үеийнхээ нийгмийн амьдралыг өгүүлсэн байдаг нь сонин хэвлэл нийгмийн толь гэдэгчлэн уран зохиол мөн адил дээрх үүргийг хуваалцдаг байна. Цаашлаад уран зохиол гэлтгүй хөгжмийн урлагт ч улс төр орсон хөгжим цөөнгүй. Чайковский, Бетховены симфониуд мөн л тухайн үеийнхээ нийгмийг илэрхийлсэн байдаг.

Зураачид ч гэсэн мөн өөрсдийн бүтээлээрээ нийгмээ илэрхийлдэг. Ингэхээр урлаг, уран зохиол улс төртэй холбогдох нь аргагүй юм гэдгийг яруу найрагч Б.Галсансүх хэлсэн юм.

Мөн тэрээр хэлэхдээ хүчээр бичсэн уран зохиол хүнд хүрч үлдэх нь ховор ер нь яруу найраг гэдэг талхаа олох хэрэгсэл биш  учраас  өдөр болгон, сар тутам шинэ бүтээл гаргах боломжгүй. Учир нь яруу найргийг ойр ойрхон бичдэг зүйл ч биш. Ингэвээс шинэ бүтээл гэхээсээ илүү өөрийгөө давтсан, хувилсан байдал руу хэлбийх тул тийм ч оновчтой бус байх магадлалтай. Түүнчлэн яруу найраг, уран зохиол шинэлэг байвал илүү хүнд хүрдэг тийм ч учраас  би уран бүтээлээ хийхдээ дунд нь заавал зай авдаг. Харин тун удахгүй түүхэн шүлэгтэй яруу найргийн бүтээлээ уншигчдын хүртээл болгохоор шимтэн ажиллаж байгаагаа дуулгасан юм.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж