"Хадуурсан" инфляцыг хэн хазаарлах вэ? | News.MN

"Хадуурсан" инфляцыг хэн хазаарлах вэ?

"Хадуурсан" инфляцыг хэн хазаарлах вэ?

"Хадуурсан" инфляцыг хэн хазаарлах вэ?

Шатахууны үнэ төрлөөсөө хамаараад 195-310 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Саяхан л килограмм нь 7550-тай байсан хонины цул мах энэ сарын 16-ны байдлаар 7800 төгрөг болсон байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 250 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үхрийн килограмм мах мөдхөн 8000 төгрөг болох вий. Нийслэлийн статистикийн газрын судалгаагаар хонь, үхрийн ястай болон цул мах, төмс байцаа манжингийн үнэ өссөн үзүүлэлтэй гарсан байна.

“Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны  үнэ ингэж өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хүнсний зах, дэлгүүрүүдээр эцэс  төгсгөлгүй  хөвөрнө. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид энэ бүхэн буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь ховор. Бараг үгүй дээ.

Уг нь төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй.

Тэр хэрээр өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Ингээд л юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд чинь туйлдаж, тартагтаа тулж байна. 

Үе үе  шатахууны үнэ өснө гэсэн айдаст автахгүй өглөө босоод ирэхэд өдөр тутмын хэрэглээний барааны үнэ  нэмэгдэхгүй байх нь жирийн иргэдийн хувьд хамгийн чухал.

Гадаадад бол дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, эрэлт ихтэй үеийг овжин ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг юм билээ. Манайд энэ бодлого дутагдаад зогсохгүй, наймаачид худалдаачдынхаа дур зоргоороо тогтоосон үнэд ч хяналт тавьж чадахгүй байна шүү дээ. Үүнд хяналт шалгалт хийхгүй бол энэ чигээрээ өссөөр байх уу. Алийн болгон үнийн өсөлтөд дарлуулж амьдрах вэ, бид. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар жижиг гэлтгүй дэлгүүрүүдээр явж, хяналт шалгалт хиймээр байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-20 180.149.93.98

МОНГОЛЧУУД НЭГ НЭГЭЭ ШУЛАХАА БОЛЬСОН ЦАГТ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЗОГСООЖ ЧАДНА. ДААНЧ МОНГОЛЧУУД ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

Зочин 2020-04-20 49.0.213.170

Хүрэлсүх хийхгүй ээ, хүн дуудаж авчирч загнахаас өөр чаддаг юм байдиймуу тэр нэг офицерт

Avatar

asd 2020-04-20 64.119.21.197

Bidnii muuhai Mongolchuud tulsh 900 tugrug bolson ch unee buulgahgui ee. Muriitssun ch aldahgui.

Avatar

Зочин 2020-04-20 64.119.21.197

Shatahuun 900 tugrug bolson ch buuhgui ee. Uchir ni bid Muuhai Mongolchuud.

Avatar

зочин 2020-04-20 66.181.161.86

Хүрэлсүх Ерөнхий сайдаа та Монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө явдаг хүн мөн л юм бол энэ өргөн хэрэглээний бараа хүнсний ногоо махны үнийг хурдан буулгаж тогтворжуулж өгөөчээ. Та чадна.

Avatar

Bathurel 2020-04-20 124.158.120.82

Une nemeed baihaar hydaldan avalt byyrna baga zereg nemeed ali boloh ehiig borlyylval ashig ni ondor l garna sh de manaihan 90d oni nygardag seteghuugees salah heregtei

Avatar

Зочин 2020-04-20 202.9.40.69

Хэзээний махны үнэ бичээд байгаа юм бол.Баянзүрх зах- хонь ястай 10500, үхэр 11500-13000 байна ш дээ

Avatar

Баялаг бүтээгчдийг Дэмжигч. 2020-04-20 202.131.230.90

Э.Бурамд. Үнийн талаар мэдлэг боловсролоо жаахан дээшлүүлмээр байх юм. Чи чинь сэтгүүлч биздээ?

Avatar

Зочин 2020-04-20 122.201.24.191

Байнгын түгшүүрт хорио дэглэм яриад байхаар юмны үнэ яаж буух вэ дээ

Avatar

зочин 2020-04-20 202.131.251.130

Mongold osson une butsaj buuna gej baihgui ee. shatahuun bol unee buulgasan hereg bish A80 benzinee A92, A95 bolgon zarj luivar hiij baina. mashin idelt n ihseed huchgui bolood salgalj chichreed yavahgui bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж