БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ | News.MN

БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хойш улсад нь коронавирусийн халдвар илэрч байгааг баталжээ. Хэдхэн өдрийн өмнө Ким Жон Ун Умард Солонгост коронавирусийн халдвар авсан хүн байхгүй хэмээж байсан юм.
Харин дөрөвдүгээр сарын 17-нд Radio Free Asia Пёньян, Ряньган дахь эх сурвалжууд Умард Солонгост коронавирусийн халдвар авсан хүмүүс байгаа хэмээн мэдээлжээ. Гэвч тэд халдвар авсан хүмүүсийн тоо болон бусад нарийн мэдээллийг нууцалсан байна.
Тэдний мэдээлснээр халдвар Пёньян, өмнөд Хуанхэ, умард Хамгён аймгуудад бүртгэгдсэн гэнэ. Өмнөд Хуанхэ аймаг нь тус улсын хамгийн урд зүгт, умард Хамгён аймаг нь хойд зүгт оршдог аж. Үүгээр халдвар тээгч олон газраар явсан бололтой.
Пёньян сүүлийн үед хилээ улам чангатгаж, халдвар илэрсэн орны иргэдийг 30 өдрийн турш тусгаарлан, хэдэн арван дипломатчдыг улсаасаа гаргасан билээ. Тус улс өвчнийг хяналтандаа автал улсаас гарах, орох бүх хөдөлгөөнийг зогсоосны зэрэгцээ шинэ эмнэлэг барихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэнэ.
Шинэ эмнэлэг гэнэтхэн сарын өмнө баригдаж эхэлсэн бөгөөд Ким Жон Уны хэлснээр 200 өдрийн дотор ашиглалтад орох аж.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-19 49.0.213.170

Буудаад л булаад байхад ямар ч асуудалгүй орон шүү дээ

Avatar

Зочин 2020-04-19 64.53.234.130

ed nar dor ni hyanaltandaa avah bolohoor ontsiin ayulgui davna manaih shig!

Avatar

Мөнхжаргал 2020-04-19 192.82.78.122

Гарчигтайгаа мэдээ нь авцалдахгүй байна.

Avatar

Дэг журамтай газар 2020-04-19 139.5.219.240

Эмнэлэг нь сайн цэргийн дэг журамтай учраас яах ч үгүй

Avatar

Зочин 2020-04-19 192.82.70.188

Эмнэлгээ бизнёс болгосон ардчилал нэртэй анархизмд автсан засаглал сул дорой зэрлэг танхайчууд дураараа аашладаг Амёрик барууны орнуудад л энэ өвчин аюултай тархаж зогсоож чадахгүй байна Засаглал нь ариа хатуу илүү дэг журам эрхэмлэдэг Хятад Гёрмани Азийн орнуудад харьцангуй хяналттай байна Үхэх гэж бодоогүй бол ардчилагч анархистүүдийг бүү дэмж

Avatar

Бөт 2020-04-19 64.119.17.140

Хойд солонгос туркменд гарахгүй ээ тэнд очиж шоронд орох тэнэг корона байхгүй 2 уулаа манай дотны найз шүү дээ үүнээс харахад ерөнхийлөгчийн засаг хэрэгтэй гэдэг нь харагдөж байна социализм мандан бадраг

Avatar

Мөнхжаргал 2020-04-19 192.82.78.122

Хойт Солонгос руу явдаг хүмүүс байдаг шүү дээ

Avatar

Зочин 2020-04-19 183.81.171.2

СОЦИАЛИЗМАА Ч ҮЗЭЭГҮЙ МЭДЭХГҮЙ ЧАМ ШИГ ЮМНУУД ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭЭ ХАХА.. ХООСОН ТОЛГОЙТ

Avatar

zochin 2020-04-19 182.160.1.173

guie nyylaa geed yadag bnaa,delhii niiteer barits aldaad baihad edniih garnuu bainuu hend hamaatain,uursdiiguu od geed bodtsiim bhda kim

Avatar

KIM & EBOLA 2020-04-19 103.229.121.212

muu er daind hoorno gegcheer delhiid 2 hunii uildel,gargaj bui arinshin ni ih adilhan uim?ta buhen hen hen gej bodoj bn,ene bol KIM JON UN,ELBEG 2 uim,dainii hajuugaar dajin gesgcheer delhii tevdej sandarch bhad,KIM puujin harvaj,Elbeg ugen puujingaar ulsiin ajliigch hiilgehgui hed honog soliorov,tegesnee 2-uulaa 1 tsag dor uhsen amid ni medegdehgui alga bolj humuusig gaihshruulav,2 ulaa tom ampitstai bie haa adil huzuugui dur esgesen uls torchid,ta 2 gai bolohoor zai bolod ogoch 2 lud min.

Avatar

Зочин 2020-04-19 202.126.88.65

Халдвар авсан хүнийг шууд л буудаж байгаа байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж