БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

БНАСАУ-д коронавирусийн халдвар илэрснийг эрх баригчид баталжээ

БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хойш улсад нь коронавирусийн халдвар илэрч байгааг баталжээ. Хэдхэн өдрийн өмнө Ким Жон Ун Умард Солонгост коронавирусийн халдвар авсан хүн байхгүй хэмээж байсан юм.
Харин дөрөвдүгээр сарын 17-нд Radio Free Asia Пёньян, Ряньган дахь эх сурвалжууд Умард Солонгост коронавирусийн халдвар авсан хүмүүс байгаа хэмээн мэдээлжээ. Гэвч тэд халдвар авсан хүмүүсийн тоо болон бусад нарийн мэдээллийг нууцалсан байна.
Тэдний мэдээлснээр халдвар Пёньян, өмнөд Хуанхэ, умард Хамгён аймгуудад бүртгэгдсэн гэнэ. Өмнөд Хуанхэ аймаг нь тус улсын хамгийн урд зүгт, умард Хамгён аймаг нь хойд зүгт оршдог аж. Үүгээр халдвар тээгч олон газраар явсан бололтой.
Пёньян сүүлийн үед хилээ улам чангатгаж, халдвар илэрсэн орны иргэдийг 30 өдрийн турш тусгаарлан, хэдэн арван дипломатчдыг улсаасаа гаргасан билээ. Тус улс өвчнийг хяналтандаа автал улсаас гарах, орох бүх хөдөлгөөнийг зогсоосны зэрэгцээ шинэ эмнэлэг барихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэнэ.
Шинэ эмнэлэг гэнэтхэн сарын өмнө баригдаж эхэлсэн бөгөөд Ким Жон Уны хэлснээр 200 өдрийн дотор ашиглалтад орох аж.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж