Турк улсад Монгол хүн Covid-19-өөр нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй гэв | News.MN

Турк улсад Монгол хүн Covid-19-өөр нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй гэв

Турк улсад Монгол хүн Covid-19-өөр нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй гэв

Турк улсад Монгол хүн Covid-19-өөр нас барсан мэдээлэл бүртгэгдээгүй гэв

Олон нийтийн сүлжээнд өнөөдөр /2020.04.19/ “Монгол Улсын иргэн Турк улсад коронавирусийн халдварын улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан” гэх мэдээлэл цацагдлаа. Уг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Ийм мэдээлэл ирээгүй” гэдгийг тодотгов. Мөн “Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл” ТББ нь уг мэдээллийн дагуу Истанбул дахь Ерөнхий консултай холбогдоход “БНТУ-ын талаас албан ёсны дүгнэлт  бүхий мэдээлэл  ирээгүй” гэсэн хариуг өгчээ.

Дашрамд, дурдахад цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар худал мэдээлэл тараавал дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээнэ.  Үүнд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-04-19 66.181.189.145

Covid19 гээд өвчин дэлхий нийтээр тарсан байтал гаднаас яагаад хүн оруулж ирээд бга юм бэ Монгол улсаа яаж өвчин гаргахгүй байлгаху гэж боддог юм уу

Avatar

MOGEUH 2020-04-19 202.55.188.37

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-19 64.53.234.130

odoo darvailtal ni torgoochee tegeed

Avatar

иргэн 2020-04-19 202.179.27.3

өнөө Худал мэдээлэл тараасан бол ингэнэ тэгнэ гээд Анхааруулаад айлгаад байсан Цагдаа УОК Яагаад тэгээд энэ Асуудал дээр таг дуугүй байнам , эсвэл Торгож шийтгэж болохгүй Эрхэм энэ Мэдээллийг тараасан уу, эсвэл энэ Мэдээлэл Үнэн болоод Ард иргэдээсээ Нуув уу

Avatar

Зочин 2020-04-19 203.98.76.100

Албан ёсны хариу гараад, худал байвал торгож барьдаг юм байгаа биз дээ? Сургаар торгоно гэж юу байхав дээ.

Avatar

Зочин 2020-04-19 103.26.195.2

Турк улсын эдгэрсэн 2 хүн журамаа барьж өөр газар тусгаарлагдах хэрэгтэй. ХӨСҮТ-ийн ор чөлөөлмөөр юм. Элчин нь үг дуугарахгүй.
Хачин байна шүү.

Avatar

Зочин 2020-04-19 103.212.117.58

Уянгаа улстөрч авгай эхэлж цуурсан даа

Avatar

zochin 2020-04-19 150.129.141.55

MAN-YN ESREG ZUYL L KHIIGEED BAYNA DAA , AN-ynKHAN L IIM ZUYL KHIINE DEE ,

Avatar

Зочин 2020-04-19 202.21.108.209

Тэгээд тэр худал мэдээлэл түгээсэн хүмүүс, албан байгууллагаа торгоочээ. Бүр өчигдөр тавигдсан мэдээлэл байсан шд. Хянадаг газар нь хянадаггүй юм уу. Өнөөдөр өглөө хүртэл энэ мэдээллийг мэдэхгүй л байсан даа, төрийн албаныхан мэдээлэл хүргэж байхдаа.

Avatar

Зочин 2020-04-19 46.65.158.229

ashgui de hudlaa medeelel yah gej bichdeg yum bol do!? EVTEI ITGELTEI TEVCHEERTEI BAIYAL DAA HUMUUS EE!✊✊✊

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж