Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцно гэв

Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газар энэ сарын 21-ны өдөр амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

Харин “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.

Тус ажлын хэсэг “Өргөө” амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийжээ. Улмаар тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болсон байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгожээ.

Ж.ӨӨДЛӨН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж