Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ | News.MN

Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгж өнөөдрөөс Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас ноолуур бэлтгэж эхэлжээ. Тодруулбал, тус аж ахуйн нэгж нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч буй юм байна. Дорнод аймаг нь 2.6 сая толгой малтай. Үүнээс 790 мянга нь ямаа аж. Нийтдээ 235.9 тонн ноолуур бэлтгэх боломжтой гэнэ.

Салбарын яам ноолуурын үнийг тогтоохдоо аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ямааны үүлдэр угсаа зэргийг харгалзан, ялгавартай тогтоосон юм байна. Нэг ёсны чанараас хамаарч  ноолуурын үнийг тогтоосон гэж тайлбарлаж буй. Харин Засгийн газраас ноолуурын үнийг тогтвортой байлгах зорилгоор 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болж, шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Гэвч малчид ямаагаа самнан тушаах болоход дээрх үнэд хүрээгүй.

Ноолуурын ханшийг тодорхойлдог "Эмээлт" захад уг бүтээгдэхүүний үнэ нэг кг нь 40.000-60.000 төгрөгийн хооронд байгаа юм. Ийн  үнэ нь унаснаас малчид ноолуураа ченжүүдэд тушаах нь багасч, Засгийн газраас зарласан үнэд хүрэхийг хүлээж буй. Харин эдийн засагчид "Өнөө жил ноолуурын үнэ өсөхгүй. Цар тахлаас болж, ноолуурын үнэ дэлхийн зах зээлд унасан. Үйлдвэрлэгчид Засгийн газрын тогтоосон ханшаар ноолуур худалдан авбал алдагдал хүлээнэ" хэмээн тайлбарлаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-19 66.181.166.134

САМНАСАН ЖААХАН НООЛУУРАА ВАААД ДОРНОД ЯВБАЛ …

Avatar

зочин 2020-04-19 122.201.24.147

Манай ноолуурын 70 хувийг авдаг Хятадууд орж ирэхээс нааш үнэ өсөхгүй, Улаан сайд сонгуулийн шоу хийж цагийн нөхцөл байдлаа бодолцохгүй 1 кг ноолуурыг 100000-аар авна гэж зарласан, малчдын саналыг авах гэж бодсон байх, дэлхий даяараа амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад юун ноолууран бүтээгдхүүн бэ?

Avatar

малчин 2020-04-19 192.82.67.184

энэ засгийн газар монгол улсын засгийн газруу хятадын төлөөний газруу. малчид дээхнэ үед муу монголын арьс ширний компаниудад шир нэхийгээ өхгүй зуун төгрөгний ахиу авдаг х***а нартаа л өгнө гэж далдаганаж дээр нь х***а нарч төрд байгаа хулгайч нараар дарамтлуулан монголын арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд хаягдал төмөр болж хилээр гарсан, ноолуур яг адил просесс явуулж бна. монгол үйлдвэр байхгүй бол ноолуур яг л одоо нэхий арьс шир шиг хог л болно х***а нар өндөр үнээр авна гэж бүү горьд

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-19 202.9.46.198

МАН ёстой ард иргэдээр тоглож байнаа. Улаан дахин сонгогдохын тулд 1 кг ноолуурыг 100 мянгаар авна гэсэн хийрхэлээ биелүүлхийн тулд юу ч хийхээс буцахгүй байна. Наад ААН-д чинь хэзээ ашиг нь гархыг мэдэхгүй ноолуурыг 105 мянгаар авч хохирох уу. Хаанаас санхүүжүүлж ноолуур авахулж жүжиг тавиад байгаа юм бэ. Улаан өчнөөн жил УуИХ-н гишүүн явлаа. Могол улсад ашигтай ямар хууль санаачилж, хэрэгжүүлсэн хүн бэ. Одоо цадаач дээ. Дахин сонгуульд нэр дэвшихээс ичихгүй байна уу

Avatar

Zochin 2020-04-19 49.0.213.170

Худлаа, наадах чинь шоу

Avatar

Зочин 2020-04-19 103.26.194.251

Дэлхийн зах зээлийн жамаар яваач.Олон улсад ноолууран бүтээгдэхүүн хийдэг Итали Турк ццаана чинь юун ноолууртай манатай коронатай тэмцэж эдийн засаг 00 заасан .Төр 100.0 авбал дор хаяж 80-100 тэрбум алдагдалд орно.Малчид ойлгооч.чанараас болоод 50-100 мянга боломжтой.

Avatar

Зочин 2020-04-19 202.126.89.206

засгийн газрын шийдвэр малчидыг дэмжсэн зов шийдвэр боллоо.коронавирусыг далимдуулан ноолуур хямдхан авах сонирхолтой уйлдвэрууд болон ченж нэртэй луйварчуудад хунд цохилт оглоо.засгийн газрыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-04-19 66.181.161.102

ta nar bol unuudur mungu gej ulairsan malnaasaa dor amitad ene ih munguur nooluuriig chini awaad butsaad uls orond yamar hvndrel uchrahiig medehgvi iim bolhoor l uls oron mini hugjihgvi bgan

Avatar

Зочин 2020-04-19 202.126.89.218

Бүх салбар хэцүү орлогоо алдаж байхад улсын төсөвт тусгагдаагүй энэ их ард иргэдийн татварын мөнгийг малчидад өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэртэй тэргүй тансаг хэрэглээний бараа дэлхийн зах зээлд үнэ нь уначаад байхад. Тийм юм бол зэснийхээ үнийг 10.000 доллар гээд тогтоочиж байгаач

Avatar

Зочин 2020-04-19 103.57.94.114

Ашгүй өнөөдрөөс ноолуур авч эхэллээ. Жилд ганц удаа ноолуураа тушааж хэдэн төгрөг олдог малчдаа бодсон сайн жишээ. Коронавирусын хохирол малчдад ч тусч байгаа, үүнийг ойлгохгүй, малчдын бүх зүйлийг үнэгүйдүүлэх хорон санаа газар авсаар л. Ноолуурыг ч бас үүнд автуулах гэж ядаж байна.

Avatar

Зочин 2020-04-19 139.5.218.36

Татвар төлөгчдийн мөнгөөр ноолуур авахаа зогсоо. Чөлөөт зах зээлд улс бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ тогтоодоггүй юм. Бид малчид нэртэй хувалзнуудыг насаараа тэжээсээр байгаад үхэх хувьтай юм байналдаа

Avatar

Зочин 2020-04-19 66.181.161.80

Малчид таануусыг тэжээж байгаа шүү нөхөөр!!!

Avatar

Зочин 2020-04-19 149.205.250.155

Үхсэн ацаараа тэжээдийн. Байгаль дэлхийг сүйтгэж дууслаа. Өвөлдөө битүү мод түлнэ. Зундаа битүү ямаа үржүүлээд өвс үндсээр нь идүүлнэ. Миний хүүхэд ахуйн 1990 оны байгаль одоогийн байгаль шал ондоо болсон шүү. Тэгээд олж байгаа мөнгөө хувийн их сургуульд очиж тушаана. Ямар хэрэг байнаа. Махийг бол зах зээлийн үнээр нь авч идэж байна. Зүгээр идээд байгаа юм алга.

Avatar

zochin 2020-04-19 202.126.89.215

tiim svrhii yum bol hotiin mal medkv malnùd ta nar oopsdoo mal mallaad hymdhan svv maha id hotiihon hvn malchid hvn bishvv malchid jildee gantshan udaa nooluuraaraa mongo oldog nooluuraa dotooddoo awj chadkuu yum bol chaddagt n ogoochee

Avatar

Нэ 2020-04-19 66.181.186.25

Засгийн газар үнэ тогтоохгүй ээ. Энэ бол шоу.

Avatar

Зочин 2020-04-19 66.181.160.109

Засгийн газар үнэ тогтоодоггүй юм бол хотынхон та нар яагаад махны үнэ өндөр байна гээд өдөр шөнөгүй орилоод байдаг юм бэ.хариулж өгнө үү.

Avatar

Зочин 2020-04-19 202.126.89.218

Тэр бол экспорт дээрээ квот тавиад л шийдэгдэх асуудал

Avatar

зочин 2020-04-19 192.82.72.114

Э/з хямраад, үйлдвэрүүд захиалга байхгүй ийм үед кг ноолуур 100 мянга хүрэх э/з-ийн ямар ч үндэслэл байхгүй ш дээ, малчидын шунал, тэнэг хоёр дээр МАН сонгуулийн шоу хийж байна даа

Avatar

Зочин 2020-04-19 202.126.89.147

nooluur hymd garwal malchid mahaa vnd hvrgeh heregtei dor hayj 20000 mah bol zah zeeld bgaa bvteegdhvvn uchraas tegj bj l ornoos garna

Avatar

Бор 2020-04-19 66.181.161.2

Улаан сайд малчдын амьдралыг сүүрүүлж байна өвөл махны экспортыг хорисноор малчид орлогынхоо бараг 50 хувийг алдсан одоо ноолуурын үнэ 40-60 мянга гэж байгаа боловч авч байгаа газар бараг байхгүй байна арьс шир, дэл сүүл ноос бараг үнэгүй болсон энэ бүгдийг харахад ХХААЯ муу ажилсан МАН муу ажилсан гэхээс өөр ярих юм алга

Avatar

Малчны бодол 2020-04-19 122.201.24.186

Малчид ноолуураа хямд өгвөл орлого буурч зээлээ төлж чадахгүйд хүрнэ.Ноолуураас л овоо орлого олдог юм.Малын мах байнга зараад байх боломжгүй. Нөөцийн мах энэ жил хямд байгаа учир бид махаа өндөр үнээр зарах боломжгүй байна. Ноос, арьс, шир үнэгүй болсон. Сүү байнга борлуулах боломжгүй, үнэ нь хямд.Үйлдвэрүүд ноолуурыг 40000-50000 мянгаар аваад нөөцлөх бодолтой байгаа нь нууц биш.ХЭРЭВ ИНГЭВЭЛ ИРЭХ ЖИЛ БИД НООЛУУРАА ҮНЭ ХҮРГЭЖ ЧАДАХГҮЙ АЮУЛ БИЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-04-19 66.181.161.127

Улаан сайд жамаараа байгаа ноолуурын үнэнд оролцож балайрч байхаар 1000төгрөгч хүрэхгүй хаягдаж байгаа арьс ширииг боловсруулах үйлдвэр барих талаар хөөцөлдсөн бол хоёр гараа өргөн дэмжихсэнИим л ХАА н сайдтай юм байна бид

Avatar

Kk 2020-04-19 64.119.20.162

Gol ni nooluuriig yalgahgui jin gee 100 gr iin ch aldagdalgui bugdiig ni ugmuur bnaa.tal nooluur l avna geed bsan

Avatar

zochin 2020-04-19 192.82.77.64

une togtooh buruu shuu, zah zeel ediin zasgiin nuhtsuluus l hamaarna, medeej delhiitei uyaldana, agaariin too bol turiin munguur urelgen zagnahiin neg l jishee

Avatar

Zochin 2020-04-19 66.181.161.82

Харин тиймээ нөөцийн мах энэ тэр гэж байхаар махны үнийг нь ч гэсэн зөнд нь орхих хэрэгтэй. Дэлхийтэй уялдаг!

Avatar

Ноолуур 40,000-тай байна. 2020-04-19 192.82.68.42

Огт худлаа мэдээлэл. Яг одоогоор ийм үнээр авсан газар байхгүй. Ноолуур 40,000-тай байна.

Avatar

Зочин 2020-04-19 122.201.22.78

Ene iil nooluuraa zarahgui bol ireh jil horogdol, iluudel ih hemjeegeer uiseed ulam une n unah baih daa

Avatar

Зочин 2020-04-19 202.126.88.65

Ulsiin tusviin munguur togloj bn aa.teneguud.Avsan ni ashig olohgvi.

Avatar

Зочин 2020-04-19 202.9.46.151

баруун аймаг яах юм бол? 5 сарын дундуур ямаагаа самнадаг шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж