Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Дорнод аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр авч эхэлжээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгж өнөөдрөөс Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас ноолуур бэлтгэж эхэлжээ. Тодруулбал, тус аж ахуйн нэгж нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч буй юм байна. Дорнод аймаг нь 2.6 сая толгой малтай. Үүнээс 790 мянга нь ямаа аж. Нийтдээ 235.9 тонн ноолуур бэлтгэх боломжтой гэнэ.

Салбарын яам ноолуурын үнийг тогтоохдоо аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ямааны үүлдэр угсаа зэргийг харгалзан, ялгавартай тогтоосон юм байна. Нэг ёсны чанараас хамаарч  ноолуурын үнийг тогтоосон гэж тайлбарлаж буй. Харин Засгийн газраас ноолуурын үнийг тогтвортой байлгах зорилгоор 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болж, шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Гэвч малчид ямаагаа самнан тушаах болоход дээрх үнэд хүрээгүй.

Ноолуурын ханшийг тодорхойлдог "Эмээлт" захад уг бүтээгдэхүүний үнэ нэг кг нь 40.000-60.000 төгрөгийн хооронд байгаа юм. Ийн  үнэ нь унаснаас малчид ноолуураа ченжүүдэд тушаах нь багасч, Засгийн газраас зарласан үнэд хүрэхийг хүлээж буй. Харин эдийн засагчид "Өнөө жил ноолуурын үнэ өсөхгүй. Цар тахлаас болж, ноолуурын үнэ дэлхийн зах зээлд унасан. Үйлдвэрлэгчид Засгийн газрын тогтоосон ханшаар ноолуур худалдан авбал алдагдал хүлээнэ" хэмээн тайлбарлаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж