Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай боллоо

Дорноговь аймгийн нутагт орших Хангийн хилийн боомт маргаашнаас эхлэн байнгын үйл ажиллагааны горимд шилжинэ. Хангийн хилийн боомт, Дарханмуумянган хошууны Мандал боомтын байнгын ажиллагааны нээлтийн арга хэмжээ энэ сарын 28-нд болсон байна. Боомтын байнгын ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон бусад албаны хүмүүс оролцов. Хангийн боомт байнгын үйл ажиллагаатай болсноор ачаалал багасч, хил орчмын иргэд чөлөөтэй зорчих, их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд оруулах мөн гаргах боломжтой болох бөгөөд цаашид бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байгаа юм.

Цаашид Хангийн хилийн боомтын орчимд их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд ачиж буулгах томоохон төв, боомт түшиглэсэн суурьшлын бүс барих, Зүүнбаян Хангийн хил хүртэл засмал зам зэргийг барих аж.

Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-30 202.180.216.234

Ээ чааваас энүүгээр одоо тэгээд юу оруулж ирнэ гэа бодож байгаа юм болдоо. Хятадын хортой хүнс, хэрэггүй хог нууцаар орж ирэх байхдаа

Зочин 2015-11-30 103.57.94.100

иш чааваас энэ одоо манай хил үү .Боомт гээд байгаа нь айлын ногооны хашааг онгойлогочихсон юм шиг л харагдаж байна уучлаарай