Газ дэлбэрч нэг хүн түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Газ дэлбэрч нэг хүн түлэгджээ

Газ дэлбэрч нэг хүн түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах Цамбагаравын орчимд өчигдөр /2020.04.18/ 22.00 цагийн үед орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Газ дэлбэрсний улмаас нэг хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, Цамбагаравын хойно 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 22.19 цагт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан 22.25 цагт очиж тус байрны зургадугаар орцны өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ. Уг гал түймэрт 23 настай Б-ын гарын сарвууны хэсэг түлэгдсэн  байсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээнд газыг ашиглах нь нэмэгдсэн ч аюулгүй байдлыг хангаагүй, мөн буруу хэрэглэснээс болж, газ дэлбэрч иргэд амь насаа эрсдэлд оруулж байгааг албаныхан анхааруулах болсон юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж