Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү? | News.MN

Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Коронавирусийн шинэ халдварын давалгааг эрүүл мэндийн систем даван туулж чадахгүй ч байж магадгүй хэмээн Япон улсын эмч нар анхаарууллаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар коронавирусийн халдварын тоо өндөр тархалттай байгаа тул заримдаа маш хүнд өвчтөнг яаралтай хүлээн авах тасгуудад цаг алдалгүй шилжүүлж чадахгүй байгаа аж. Тухайлбал, Covid-19 өвчний шинж тэмдэг хүндээр илэрсэн нэгэн өвчтөнийг тээсэн түргэний машины эмч нар 80 эмнэлгийн хаалга татаж, арай гэж өвчтөндөө эмнэлгийн тусламж үзүүлж чаджээ.

Японд өчигдөр/2020.04.18/ халдвар авагсдын тоо 10 мянга давсан юм. Нийт нас барагсдын тоо ч тасралтгүй өссөөр 222 болж, нийслэл Токио хот халдварын голомт хэвээр байна.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, ерөнхий мэс заслын эмч нар үндсэн ажлаа орхин коронавирусийн халдвар авсан гэх иргэдийг оношлох ажилд тусалцгааж эхэлсэн гэнэ. Ерөнхий эмч нарын холбооны тэргүүн Коношин Тамура “энэ бол Японы эрүүл мэндийн салбар нуран унахаас сэргийлсэн алхам. Бид бүгд хамтарч ажиллах шаардлагатай. Үгүй бол эмнэлгүүд сүйрэх нь байна” хэмээн ярьжээ.

Мэргэжилтнүүд Японд халдварын тоо өсөхийн хэрээр эмнэлгүүд бусад өвчөнүүдэд үйлчилж чадахгүй болсныг хэлж байна. Бусад оронтой харьцуулахад цөөн тохиолдол бүртгэгдсэн ч Японы эмнэлгүүд бусад төрлийн өвчтөнүүддээ хангалттай үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байгаа аж. Хэдийгээр Япон улс нь коронавирусын халдвар тархсан хоёр дахь улс болсон ч тахалд бэлтгэл дутуу, эмч нарт хамгаалалтын хувцас хэрэгсэл хомсдолтой байжээ. Энэ явдлыг ард иргэд нь Ерөнхий сайд Шинзо Абэ түргэн шуурхай арга хэмжээ аваагүйтэй холбоотой хэмээн буруутгаж байгаа аж. Тэрбээр дөнгөж энэ долоо хоногт л улс даяар онц байдал зарласан юм.

Япон улс одооноос өмнөхөөсөө олон хүнээс шинжилгээ авдаг болохоор ажиллаж байна. Учир нь өмнө нь Япон бусад улстай харьцуулахад маш бага тоогоор шинжилгээ авч байсан нь өвчнийг хяналтдаа авахад бэрх болгож байсан гэнэ. Өнгөрсөн сард Япон улсын иргэдээсээ авсан шинжилгээний тоо БНСУ-ынхтай харьцуулахад 16 хувьд хүрчээ.

БНСУ шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, зөв хэрэгжүүлснээр өвчний тархалтын хяналтандаа авч чадаж байхад Японы засгийн газар хэт олон шинжилгээ хийх нь цагийн гарз хэмээж байсан аж. Тиймдээ ч коронавирусийн халдвар оношлох ажлыг засгийн газраас биш, орон нутгийн эмнэлгүүдээс зохион байгуулж хийжээ. Гэвч зарим эмнэлгүүдэд тоног төхөөрөмж тун хангалтгүй тул хүндрэлтэй байсан гэнэ. Харин Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 17-нд коронавирусийг оношлох ажлыг төрөөс зохион байгуулж эхлэх тухай ам нээжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-19 66.181.167.239

Дэмий юманд санаа зовоод яах вэ дээ, сэтгүүлч ээ. Цаадуул чинь мөнгөтэй, технологитой улс. Иймхэн юманд сөхрөөд уначихгүй гэдгийг 3/11-нээр харсан биз дээ…

Avatar

Зочин 2020-04-19 49.0.212.163

АНХ 3-Р САРД ЯПОН УЛС СУРГУУЛИУДАА ХИЧЭЭЛД НЬ ОРУУЛЖ БАЙХАД ЯПОН ЯАХ Ч ҮГҮЙ ГЭЖ БАЙСАН. НААД МӨНГӨ ЧИНЬ ТАХЛЫН ӨМНӨ ЦААС БОЛЖ БАЙНА. БАЙГАЛИЙН ГАМШИГ ЦАР ТАХАЛ ХОЁР ХООРОНДОО МАШ ИХ ЯЛГААТАЙ. ЯПОНЫ СУДЛААЧ НАР АНХ ДИАМОНД ХӨЛӨГ ОНГОЦНООС ЭХЛЭЭД АНХААРУУЛЖ Л БАЙСАН. ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА.

Avatar

зочин 2020-04-19 66.181.161.86

Япон улс бол дэлхийн хамгийн аюулгүй амар тайван ард иргэд нь өвчлөл багатай Анагаах ухаан өндөр хөгжсөн орон шүү дээ. Ази тивийн хамгийн хүчирхэг цорын ганц супер гүрэн бол арлын Япон улс. Япончууд алзахгүйээ. Мундаг ард түмэн.

Avatar

зочин 2020-04-19 66.181.161.86

Япон улс бол дэлхийн хамгийн шилдэг аюулгүй амар тайван ард иргэд нь өвчлөл хамгийн багатай Анагаах ухаан өндөр хөгжсөн орон шүү дээ. Ази тивийн хамгийн хүчирхэг цорын ганц супер гүрэн бол арлын Япон улс. Япончууд алзахгүйээ. Мундаг ард түмэн.

Avatar

21 2020-04-19 103.229.123.77

Covid-19 өвчний шинж тэмдэг хүндээр илэрсэн нэгэн өвчтөнийг тээсэн түргэний машины эмч нар 80 эмнэлгийн хаалга татаж, арай гэж өвчтөндөө эмнэлгийн тусламж үзүүлж чаджээ.

Avatar

Zochin 2020-04-19 49.0.213.170

Худлаа, наадах чинь улаантны суртал ухуулга

Avatar

Зочин 2020-04-19 207.6.112.23

Ondor hogjson Japan budrene geheer hervee manaid iheer tarhval yana gesen uguu?? Tiimees maskaa bainga zuugeed, 1, 1 eesee mashj hol baih heregtei. Yun songuuli ?

Avatar

MOGEUH 2020-04-19 202.55.188.37

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-19 192.82.70.188

Манай ардчиллынхны шүтдэг өнөө хөгжилтэй хөрөнгөтөн орнууд эмнэлэг эмийн үйлдвэрүүдээ зах зээл рүү шидчихсэн тэдний эзэд ашиг хайсан мөлжигчид байдаг гээд бичээд байна Тэгээд тэнд мөнгөтэй бол эмчлүүл мөнгөгүй бол үх гэсэн зарчим үйлчилдэг эм эмнэлгийн үйлчилгээ асар үнэтэй Ийм учраас төрөөс нь зохицуулалт хийж чадахгүй байгаа юм байлгүй дээ Манай ардчилагчид Монгол орныг яг ийм байдалд оруулах сонирхолтой шүү Үүнийг анхаарч бид ч ардчилагчдынхаа хүслийг хязгаарлаж дурыг нь багасгамаар л байна

Avatar

Зочин 2020-04-19 192.82.70.188

АНУ-д зөвхөн хугарсан хөлөө эмчлүүлэхэд 10000 доллор буюу манайхаар 27 сая төгрөг ордог гэнэ Манайх хэдээр эмчилдэг билээ Коронавирусийн эмчилгээнд үүнээс 7 дахин их гэж сонссон юм байна

Avatar

Зочин 2020-04-19 59.153.112.79

Энд бас үндэстэн ард түмнүүдийн хүн чанарын, ёс суртахууны нуугдмал үнэн дүр төрх илчлэгдэж байгаа. Хөгжингүй гэх орнууд нь цаг завгүй өнгө мөнгөний араас хөөцөлддөг нийтлэг нийгмийн тогтолцоотой. Энэхүү ааг амьсгаагүй амьдралд нь, бас мөнгө санхүүд нь хамгийн их хохирол учруулдаг хүмүүс бол настангууд. Тиймээс засаг нь ч, хувь хүн гэр бүлүүд ч тэднээсээ төвөгшөөх, асрамжинд өгөөд мартах үзэгдэл нийтлэг. Коронаг настангуудын өвчин гэж хараад албаар зөнд нь хаяад байна уу ч гэж хардахад болхоор

Avatar

ДОРЖ 2020-04-19 139.5.217.112

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН 222 ХАЛДВАР ДЭЭР ШУУД СӨХӨРЧ БАЙХАД БИД БОЛ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА. ЗАСГИЙН ГАЗАР ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬЖ ЭРҮҮЛЭЭР СЭТГЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.

Avatar

Иргэн 2020-04-19 66.181.161.127

Харин ч эрүүлээр сэтгээд буурай хөгжилтэй учраас нэгэнт ороод ирвэл эмчлэх эмч хэвтүүлэх эмнэлэг хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гэдгииг мэдээд урьдчилан сэргиилэх нь хамгын зөв гэсэн тактикаар ажиллаад сайн ч ажиллаж одоо болтол дотроо алдчихаагүй байна Гадаадын хөгжилтэй орнууд болохоор эдиин засгаа бодоод аль болох хорио цээр тогтоолгүй тархсанч эмчлээд өнгөрөөе Цөөн хүн үхэхиигтоохгүй бололтой Зах зээлиин ниигэмд хүн биш эдиин засаг чухал байдаг болотой

Avatar

Зочин 2020-04-19 103.26.194.251

Энэ өвчин дэлхийд тэр дундаа ардчилал хамжааргатай байхыг харуулахыг чадлаа.Дэлхий цочрол авлаа..Өвчинг зоосны нүхээр харж болохгүй нь байна шүү гэдгийг Америк Европын улсууд одоо Японыг хардаа ийм аюул дагуулж байна .Ардчилал гэж дэндүү туйлширж болохгүй нь мөнгөтэй хүн эмнэлгийн тусламж авна болно бүтнэ гэвэл ямар аюултай болохыг 3 сарын дотор мэдрүүлж өглөө .

Avatar

Зочин 2020-04-19 176.63.23.43

юун 222 гэж 10 мянга дөхөж байгаа

Avatar

Зочин 2020-04-19 202.179.26.44

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй гэгддэг бөгөөд анагаах ухаан эмчилгээгээр дээд зэргийн гэсэн орнууд тахлын халдварын тархалтыг тогтоож, эмчилж дийлэхгүй байна шүү. Монголчууд аа! Дүрэм захирамжийг сайтар биелүүлж маскаа байнга зүүгээрэй. Бас гараа байнга угааж ариутгаарай. Ийм байвал бид тахлыг ялах болно. Бид 2сараас хойш маск зүүж хорио тогтоосны хүчинд тахлын халдвар тархаагүй байгаа шүү. Энэ нь бид бүгдээрээ хамтдаа хичээсний үр дүн.

Avatar

Зочин 2020-04-19 202.21.107.107

Бид ч их л хянамгай байхгүй бол оношлуур ч олдохгүй болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж