Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.19-нд нийтлэгдсэн

Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Коронавируст Японы эрүүл мэндийн салбар сөхрөв үү?

Коронавирусийн шинэ халдварын давалгааг эрүүл мэндийн систем даван туулж чадахгүй ч байж магадгүй хэмээн Япон улсын эмч нар анхаарууллаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар коронавирусийн халдварын тоо өндөр тархалттай байгаа тул заримдаа маш хүнд өвчтөнг яаралтай хүлээн авах тасгуудад цаг алдалгүй шилжүүлж чадахгүй байгаа аж. Тухайлбал, Covid-19 өвчний шинж тэмдэг хүндээр илэрсэн нэгэн өвчтөнийг тээсэн түргэний машины эмч нар 80 эмнэлгийн хаалга татаж, арай гэж өвчтөндөө эмнэлгийн тусламж үзүүлж чаджээ.

Японд өчигдөр/2020.04.18/ халдвар авагсдын тоо 10 мянга давсан юм. Нийт нас барагсдын тоо ч тасралтгүй өссөөр 222 болж, нийслэл Токио хот халдварын голомт хэвээр байна.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, ерөнхий мэс заслын эмч нар үндсэн ажлаа орхин коронавирусийн халдвар авсан гэх иргэдийг оношлох ажилд тусалцгааж эхэлсэн гэнэ. Ерөнхий эмч нарын холбооны тэргүүн Коношин Тамура “энэ бол Японы эрүүл мэндийн салбар нуран унахаас сэргийлсэн алхам. Бид бүгд хамтарч ажиллах шаардлагатай. Үгүй бол эмнэлгүүд сүйрэх нь байна” хэмээн ярьжээ.

Мэргэжилтнүүд Японд халдварын тоо өсөхийн хэрээр эмнэлгүүд бусад өвчөнүүдэд үйлчилж чадахгүй болсныг хэлж байна. Бусад оронтой харьцуулахад цөөн тохиолдол бүртгэгдсэн ч Японы эмнэлгүүд бусад төрлийн өвчтөнүүддээ хангалттай үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байгаа аж. Хэдийгээр Япон улс нь коронавирусын халдвар тархсан хоёр дахь улс болсон ч тахалд бэлтгэл дутуу, эмч нарт хамгаалалтын хувцас хэрэгсэл хомсдолтой байжээ. Энэ явдлыг ард иргэд нь Ерөнхий сайд Шинзо Абэ түргэн шуурхай арга хэмжээ аваагүйтэй холбоотой хэмээн буруутгаж байгаа аж. Тэрбээр дөнгөж энэ долоо хоногт л улс даяар онц байдал зарласан юм.

Япон улс одооноос өмнөхөөсөө олон хүнээс шинжилгээ авдаг болохоор ажиллаж байна. Учир нь өмнө нь Япон бусад улстай харьцуулахад маш бага тоогоор шинжилгээ авч байсан нь өвчнийг хяналтдаа авахад бэрх болгож байсан гэнэ. Өнгөрсөн сард Япон улсын иргэдээсээ авсан шинжилгээний тоо БНСУ-ынхтай харьцуулахад 16 хувьд хүрчээ.

БНСУ шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, зөв хэрэгжүүлснээр өвчний тархалтын хяналтандаа авч чадаж байхад Японы засгийн газар хэт олон шинжилгээ хийх нь цагийн гарз хэмээж байсан аж. Тиймдээ ч коронавирусийн халдвар оношлох ажлыг засгийн газраас биш, орон нутгийн эмнэлгүүдээс зохион байгуулж хийжээ. Гэвч зарим эмнэлгүүдэд тоног төхөөрөмж тун хангалтгүй тул хүндрэлтэй байсан гэнэ. Харин Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 17-нд коронавирусийг оношлох ажлыг төрөөс зохион байгуулж эхлэх тухай ам нээжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж